Аварга тосон сувилал

АВАРГА ТОСОН сувилал

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм.

Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Долоо хоногт 2-3 удаа автобусаар үйлчилдэг.

Эмчлэх өвчний заалт:

  • Арьсны эмгэгүүд
  • Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд
  • Сахарын диабет
  • Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг
  • Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
  • Үе мөчний хэрх өвчин
  • Хамар хоолойн эмгэг
  • Гэмтэл бэртлийн дараах үе

Хаяг: Чингис хот (Өндөр хаан) орох төв замаар Жаргалант сумаар урагшаа 40км

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!