Далай Тур

Далай Тур жуулчны бааз


Байршил:

Далай Тур жуулчны бааз нь Хөвсгөл нуурын баруун эрэгт “Жанхайн Цагаан эрэг” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг ба Улаанбаатар хотоос 800 км, Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас 120 км, Хатгал сумын төвөөс 20 км зайд байрладаг.

Хүчин чадал:
Нэг дор 120 хүнд зэрэг хүрч үйлчлэх бөгөөд 4 ортой энгийн, 3 ортой энгийн, 2 ортой энгийнээс нэмэлт үйлчилгээтэй нийт 30гэр, 2 ортой дөрвөн модон гэр бүхий байрлан буудаллах үйлчилгээг мөн 120 хүний суудал бүхий Европ Ази болон үндэсний хоолтой зоогийн газар, 60 хүний суудалтай пиво баар тансаг ноолуур, Арт буюу бэлэг дурсгалын дэлгүүр гэх мэт иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Аялалууд:
– Морин аялал
– Усан онгоц болон моторт завиар аялах аялал
– Явган аялал
– Сарлаг болон үхэр тэргээр аялах
– Загасчлах аялал

Цаатны отог, малчин айлд зочлон Хотгойд, Өүлд, Дархад үндэстний амьдралын хэв маягтай танилцаж, мөнх цаст сүрлэг хайрхан ноён шовх сарьдаг, гүн цэнхэр Хөвсгөл ээжийнхээ үзэсгэлэн гоог бишрүүлэн бөө бөөлүүлэх, галын наадам хийх зэрэг сонирхолтой арга хэмжээг манай чадварлаг хамт олны найрсаг халуун дулаан үйлчилгээн дор нэгэн зэрэг мэдэрч амьдралынхаа дурсамжийг нэмэх сайхан мөчийг бэлэглэх болно.

Марширут: Хөвсгөл нуур

Хугацаа: 6 өдөр-ХӨ-3

Тээврийн хэрэгсэл: Нислэг, машин, морь

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!