Монгол Алтай жуулчны бааз
Монгол Алтай жуулчны бааз
Монгол Алтай жуулчны бааз нь 4-р сарын 1-ээс 10-р сарын 30-ны хооронд амрагчдаа хүлээн авдаг.
Өвлийн улиралд 5-10 хоногийн өмнө урьдчилж захиалга өгсөн тохиолдолд жуулчин хүлээн авах боломжтой ба өвлийн дулаалгатай гэрүүд болон гэр ресторанаар үйлчилнэ. Орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн өрөө, душ, саунтай.
Нэмэлт үйлчилгээ:
- Морь унах
- Тэмээ унах
- Нум сум харвах
- Гэр барихыг үзүүлэх
- Малчин айл сонирхуулах
- Морин шоу үзүүлэх (захиалгаар)
- Мини наадам үзүүлэх (захиалгаар)
- Галын наадам хийж өгөх (захиалгаар)
Зохион байгуулах боломжтой аялал:
- Морин аялал
- Тэмээн аялал
- Явган аялал
Хаяг: Булган аймгийн Рашаант сум, Элсэнтасархай-д байрладаг.