Тэрэлж Бумбан Тур
Тэрэлж Бумбан Тур Жуулчны бааз
Тэрэлж Бумбан Тур жуулчны бааз нь Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын бүсэд Горхи- Тэрэлжийн байгалийн үзэсгэлэн цогцолсон Орог ямаатын зүүн урд хормойд байрладаг.
Манай жуулчны бааз нь нэг ээлжиндээ 130- 140 зочин байрлах 35 гэр буудал, жилийн дөрвөн улиралд ажиллах тохилог зочид буудал, зоогийн газартай. Мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн ази, европ, монгол хоол бүхий 160-200 хүн хүлээн авч үйлчлэх тохилог зоогийн газар /20 ханатай гэр/.
Утаа униараас хол байгалийн сайханд алжаал ядаргаагаа тайлаарай. Таны захиалгаар амт чанар сайтай европ болон үндэсний хоолоор үйлчилнэ. Шуурхай үйлчилгээ, хямд үнийг санал болгож байна. Та бүхэн өргөнөөр ирж, тухлан үйлчлүүлнэ үү.