Чингис хааны хүрээ

Сайн байцгаана уу?
Манай Чингис хааны хүрээ  нь шинэ жилийн  захиалгаа авч эхэллээ. Шинэ жилийн баяраа хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай тэмдэглэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Бид таны хүсэлд нийцүүлэн мэргэжлийн өндөр чадвартай хамт олон үйлчилэх болно.Чингис хааны хүрээ

“Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор нь 1992 онд байгуулагдаж эдүгээ хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын хамгийн анхны хувийн аялал жуулчлалын цогцолбор юм. Энэхүү цогцолбор нь Их Хүрээ, Бага хүрээ, Тэргэн хүрээ гэсэн 3 хүрээнээс бүрдэх бөгөөд Монголын үндэсний өв уламжлал, нүүдэлчин ахуйн соёл, зан заншлыг хадгалсан орчинг бүрдүүлж дотоод гадаадын зочидод таниулан сурталчилах зорилгоор байгуулагдсан юм.

Монголчууд нь хотоо “хүрээ” гэж нэрлэдэг бөгөөд нүүдлийн хүрээний бүтэц нь хааныхаа орд өргөөг тойруулан олон давхар хүрээ үүсгэн хүрээлж буудаг байжээ.

“Их хүрээ” нь 180 метрийн диаметртэй талбайд 4 давхар хүрээлсэн 5,6,7 диаметрийн хэмжээтэй 74  гэрүүдээс бүрдэх бөгөөд хүрээний голд нь “Их орд” хэмээх дэлхийн хамгийн том 25 метрийн диаметрийн хэмжээтэй Их Орд өргөө байрладаг. Энэхүү “Их орд”-ыг Их Монгол улсын Эзэн хаадын орд өргөөний загвар шийдлээр бүтээгээд дээд хойморт нь Их Монгол улсыг үндэслэгч Их Эзэн Чингис Хааны шижир алтаар бүрсэн хөшөөг бүтээж залсан бөгөөд уг ордод хурим найр, хурал зөвлөгөөн, хүлээн авалтын зориулалтаар 300-400 орчим хүнийг хүлээн авах хүчин чадалтай юм.

“Бага хүрээ” нь 100 метрийн диаметртэй талбайд 2 давхар хүрээлсэн 6, 9 метрийн диаметрийн хэмжээтэй 18 гэрүүдээс бүрдэх бөгөөд хүрээний голд нь 19 метрийн диаметртэй ёслол хүндэтгэлийн Алтан өргөө байрлах бөгөөд 200 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Алтан өргөөний доторх бүх чимэглэлүүдийг алт, мөнгөөр бүрж чимэглэсэн бөгөөд Монголын хамгийн сүүлчийн хаан Наймдугаар Богд Жавзандамба Хутагтын эдэлж хэрэглэж байсан толь, 14-16-р зууны үеийн хөсөг тэрэгний  дугуй, хуяг дуулганууд, эртний Монголчуудын ахуйдаа хэрэглэж байсан сав суулга зэрэг эртний ховор түүхэн дурсгалт үзмэр, олдвор цуглуулгаар чимэглэсэн онцлогтой тул музей ресторан хэмээн тодотгох болсон юм.

Монголчууд нь нүүдэлчин, анчин, малчин ард түмэн тул малынхаа болон ангийн арьс шир, үс ноосоор гэр бараа, хувцас хунараа хийж үнэт арьсаар нь гоёж чимдэг байсан уламжлалын дагуу уг цогцолборыг гараар урлаж бүтээсэн болно.

“Тэргэн хүрээ” нь 70 метрийн диаметртэй талбайд 24 метрийн диаметртэй Дэлхийн 2 дахь том болох гол гэрт 14 метрийн диаметртэй 4 гэрийг 4 талаас нь холбон барьсан бөгөөд гадуур нь том, жижиг 12 ширхэг гэр тэргээр хүрээлэгдэн байрладаг бөгөөд 700-800 хүнийг хүлээн авах хүчин чадалтай.

“Чингис хааны хүрээ” цогцолборт Монголын төдийгүй дэлхийн алдар хүндтэй төр нийгэм, шашний зүтгэлтэнгүүд, урлаг спортын одод морилон саатсан түүхтэй. Жишээ нь гэвэл: Монголын үе үеийн төрийн тэргүүнүүд, алдар хүндтэй хүмүүсээс гадна НҮБ-ын ЕНБД Кофе Аннан, 14-р далай лам, олон улсын төр засгийн тэргүүнүүд, алдар хүндтэй маш олон эрхэм хүмүүс айлчлан ирж байсан бөгөөд өнгөрсөн 24 жилийн хугацаанд Монголын үндэсний 480 гаруй том жижиг наадам, хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан бахдам түүхтэй.

800 жилийн тэртээ Их Монгол улсын Их хуралдайд тухайн үеийн соёлт ертөнцийн буюу ази европын хаад ноёд болон элч төлөөлөгч нар оролцдог байсан бол манай хамт олон 2016 оны 7 сарын 15 ны өдөр ази европын 54 улсын төрийн тэргүүнүүд ирж чуулсан АСЕМ-н арга хэмжээний Монгол наадам, МУ-н ерөнхийлөгчийн хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээг эртний Их монгол улсын Их хуралдай, найр наадам лугаа адил орчинг бүрдүүлж амжилттай хүлээн авсан бахдам түүхтэй.

Хаяг: Богд хан уулын Жаргалантын ам, Нисэхийн цагаан хаалганаас урагшаа, Төв аймгийн товчооны наад талаар зүүн урагшаа 3 кмт

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!