Эрээн нуур жуулчны бааз

Эрээн нуур жуулчны бааз

Эрээн нуур жуулчны бааз Улаанбаатар хотоос 1150 км, Алтай хотоос хойд зүгт 150 км, Улиастай хотоос баруун зүгт 110 км-ийн зайд оршдог. Тус бааз нь Монголын их элсэн дунд орших үзэсгэлэнт Эрээн нуур, Завхан гол 1-5 км, дархан цаазат Хасагт Жаргалан ууланд орших “Монгол Утай” хэмээх Хүнхэрийн амралтаас 70 км, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Хүйсийн говиос 80 км, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулнаас 145 км-ийн зайтай.

Аяллын хөтөлбөрт нэмэх зүйлс:  

  • Эрээн нуурын орчмын үзэсгэлэнт газраар байгалийн аяллыг явган, морь, тэмээгээр хийлгэх
  • Элсэн манхан үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялуулах
  • Монгол үндэсний хоол, хүнс амтлах
  • Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
  • Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
  • Монголын үндэсний тоглоом наадгайгаар тоглох
  • Элсний волейбол, теннис, биллиард, сагсны талбайтай.

 

Хаяг: Говь-Алтай аймаг, Жаргалан сум, Их Монгол элсний өмнөд хэсэг, Эрээн нуурын эрэг дээр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!