Япон будаа, нарны будаа
Япон будаа хүргэлт
Түүхий эд: Япон улсдаа будааны амт чанараар тэргүүлдэг Нийгата мужаас тухайн оны шинэ ургацын япон будааг импортолж, өөрийн үйлдвэртээ боловсруулан цайруулж, савладаг.
Уут, савалгаа: Бүтээгдэхүүнүүдийнхээ уутыг эрүүл ахуйн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, орчны агаар болон чийгшилтийг тэнцвэртэй хадгалдаг, эко буюу амьсгалдаг цаасан болон гялгар уутуудыг Япон улсын Асахи Пак /Asahi Pac/ компанид захиалгаар хийлгэдэг.
Компанийн товч танилцуулга: “MJ Partners” ХХК нь Монголын “Техник Импорт” ХК, Япон улсын “Нийгата Ноошо” компанитай хамтарсан хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2013 оны 05-р сард байгуулагдсан. Манай компани Монголын хэрэглэгчдэд гарал үүслийн баталгаатай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, химийн хольцгүй, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан, амт чанартай, экологийн цэвэр шинэ “Япон” цагаан будааг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх зорилготой “Нарны будаа” төслийг хэрэгжүүлж байна. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд 2013 оны 12 сард цагаан будааг боловсруулан цайруулж, савлах үйлдвэрийн барилга байгууламжийг барьж, Япон улсын Кубота компанийн инженерүүдийн хамт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулан барьж, ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь Монгол улсын хэмжээнд анхдагч үйлдвэр гэдгээрээ онцлог юм.
Шагнал:
- 2013 онд МҮХАТ, Оюуны өмчийн газраас “Шилдэг – Шинэ брэнд”
- МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл – 2014” ОУ-ын намрын үзэсгэлэнгээс “ОРЧИН ҮЕИЙН ТЕХНОЛОГИТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН”
Манай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн давуу талууд
- Япон цагаан будаа нь анхилам үнэртэй, цавуулаг, амт чанараараа дэлхийд тэргүүлдэг. Японы баруун хойд хэсэгт оршдог Нийгата мужид өвөл, зундаа хур тунадас их ордог тул ус нь маш цэвэр тунгалаг. Энэ нь тариалсан будааны амт, чанарт онцгой нөлөө үзүүлдэг учраас Нийгата мужийн будаа амт чанараараа Япондоо танигдсан байдаг. Иймээс бид нарийн судалгаа хийсний үндсэн дээр Нийгата мужийн будааг онцгойлон сонгож, Монголын хэрэглэгчдэд энэ будааны амт чанарыг мэдрүүлэх, шинээр нь хүргэх зорилгоор түүхий эдээ тус мужаас импортоор авдаг.
- Хальстай бор будаа буюу гэнмай нь үйлдвэрт боловсруулалтанд орж цайруулагдах хүртлээ өөрт байдаг амт чанар, эрдэс бодис, шим тэжээлээ алдаагүй байдаг тул хэзээд шинээрээ байдаг.
- Гарал үүслийн хувьд баталгаатай. Нийгата мужийн хэн гэдэг тариаланч, хэзээ тариалсан, ямар бордоо хэрэглэсэн, хэдийд хураасан зэрэг мэдээлэл савалгаан дээрээ тодорхой бичигдсэн байдаг.
- Хэрэглэгчдийн хүсэл, захиалгын дагуу тухай бүрт нь хальстай бор будааг цайрууж боловсруулан, цоо шинэ цагаан будааг нийлүүлэх боломжтой.
Манай бүтээгдэхүүнүүдийн үнэ хэмжээ
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, MJ Partners building