MRI шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?

MRI шинжилгээнд орохдоо та юуг анхаарах хэрэгтэй вэ? зөвлөмж

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

MRI болон Компьютер томограф шинжилгээ авах газруудын мэдээллийг ЭНДЭЭС

MRI шинжилгээ нь тархи, нугас, зөөлөн эд, үе холбоос, булчингийн өөрчлөлт, зүрх болон судасны эмгэг, хэвлийн хөндийн эрхтнүүдийн эрүүл ба эмгэг үеийн өөрчлөлтийг орон зайн 3 хэмжээст хавтгайд тод ялгарал сайтай дүрсэлж, оношлодог хамгийн орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжийг ашиглан эмчид үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх нэн шаардлагатай үнэ цэнэтэй мэдээллийг гарган өгдөг нэг төрлийн оношлогооны арга юм.

Энэ шинжилгээ нь эсийн төвшинд гарсан өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн өөрийн соронзон чанарын хэлбийлтийг бүртгэж зураг болгон хувиргадаг технологид суурилдаг. Иймээс өвчин, эмгэг нь рентген болон компьютер томографын шинжилгээгээр илрэхгүй тохиолдолд MRI шинжилгээг ашигладаг.

Шинжилгээний үр дүнг үнэн зөв, чанартай гаргахын тулд тухайн үйлчлүүлэгчийн зүгээс аль болох тайван байж хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд MRI шинжилгээний үеэр венийн судсаар тодосгогч тарилга хийх шаардлага гарч болно. Энэ тохиолдолд танаас урьдчилан зөвшөөрөл авна.

MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлсийг MRI аппарат байрласан өрөөнд ойртуулахыг хориглодог. Иймээс үйлчлүүлэгч нь шинжилгээ хийлгэхээс өмнө өөрийн биедээ зүүсэн үнэт эдлэл, металл эд зүйлсээ тайлж үлдээх шаардлагатай байдаг. Хэрэв үйлчлүүлэгч нь:

  • Зүрхний электрон төхөөрөмж эсхүл метал хавхлаг суулгасан
  • Нуруу нугасны хадаас
  • Түнхний үений хадаас, протез
  • Хиймэл үе, ясны төмөр хадаас эсвэл суулгацтай
  • Биедээ сум эсвэл металлын хэлтэрхийтэй
  • Мэс заслаар тавигдсан судасны болон эд, эрхтний хавчаартай бол энэ шинжилгээнд орж огт болохгүй тул эмчдээ заавал энэ талаар мэдэгдэх ёстой байдаг. Эмч энэ тохиолдолд өөр шинжилгээг хийлгэх шийдвэр гаргана.

Хэрэв үйлчлүүлэгч өөрийн биед метал эд зүйлс байхгүй гэдэгт эргэлзээтэй байвал шинжилгээнд орохынхоо өмнө хариуцсан эмч болон техникчид мэдэгдэн шалгуулах боломжтой байдаг. Мөн биед суулгасан металл нь соронзон бус чанартай буюу алт, мөнгө, титан зэрэг бол эмчтэй урьдчилан ярилцсаны дүнд шинжилгээнд орох эсэхийг шийднэ.

Бага насны хүүхдүүдэд унтуулга хийгдэх ба унтуулгыг тухайн тохиолдолоос хамаарч уухаар сироп өгөх эсвэл судсаар хөнгөн унтуулна. Иймд шинжилгээнээс өмнө унтуулгын эмчтэй уулзаж шинжилгээг хэзээ хийхээ төлөвлөнө. Бусад тохиолдолд бэлтгэл хийх шаардлагагүй. Гэхдээ тодосгогч хэрэглэхээр бол өмнө нь бөөрний үйл ажиллгааны шинжилгээ өгч улмаар тодосгогч бодист харшилтай эсэхийг сорил тавьж шалгана.

Биеийн аль хэсэгт шинжилгээ хийхээс хамаараад ихэнх MRI шинжилгээ 20-45 минут үргэлжилдэг.

  • Аль болох өөртөө эвтэйхэн, цахилгаан эсвэл металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцастай байна
  • Шинжилгээнд орохоос өмнө хүлээн авсан зааварчилгааг нэг бүрчлэн мөрдөх. MRI шинжилгээний өмнөх хоол ундны талаарх зааварчилгаа нь шинжилгээнээс хамаарч өөр өөр байна. Зарим шинжилгээний үед 8-12 цагийн өмнө хооллосон байх шаардлагатай байдаг. Хэрэв танд ямар нэг зүйл урьдчилан анхааруулаагүй бол та ердийн дэглэмээр хооллож, эмээ ууж болно.
  • Эмэгтэйчүүд жирэмсэн байх магадлалтай бол эмч болон техникчид зайлшгүй мэдэгдэх шаардлагатай. MRI шинжилгээ нь 1980 оноос хойш хийгдэж ирсэн ба жирэмсэн эмэгтэй болон урагт ямар нэг сөрөг нөлөө одоогоор тогтоогдоогүй байна. Гэвч шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон ашигладаг учир жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л шинжилгээнд орох хэрэгтэй.
  • Шинжилгээнд орохоос өмнө үнэт зүүлт болон бусад чимэглэлүүдээ авсан байна. Металл ба цахилгаан хэрэгслүүд нь MRI-соронзон оронд нөлөөлж дүрсийг өөрчилдөг тул шинжилгээний өрөөнд авч орж болохгүй. Үүнд дараах зүйлс хамаарна: Үнэт чулуун эдлэлүүд, цаг, төлбөрийн карт, сонсголын аппарат, үсний хавчаар, металл цахилгаан товч, түүнтэй төстэй металл эдлэлүүд, авагддаг шүдэлбэрүүд, үзэг, халаасны хутга, түлхүүр, нүдний шил, ээмэг бөгж, бугуйвч, зүүлт, металл суулгацтай (implant) өвчтөнүүдийн ихэнхид MRI шинжилгээ аюулгүй боловч зарим суулгацын үед шинжилгээ хийж болохгүй.
  • Шинжилгээний төрлөөс хамаарч тодосгогч бодисыг уулгах болон шулуун гэдсээр хэрэглэж болно
  • Давсаг, бага аарцгийн эрхтэнүүдийг шинжлүүлэх гэж буй өвчтөний давсганд шээс хангалттай байх шаардлагатай
  • Хүнд болон маш хүнд өвчтөнийг шинжилгээнд оруулахдаа эмчлэгч эмч, сувилагч нар дагалдан ирнэ
  • Үйлчлүүлэгчид эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд өвчний түүхээ, амбулаториор үйлчлүүлж буй тохиолдолд эрүүл мэндийн гар картаа авчрах хэрэгтэй

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал