Ресторан, үйлчилгээний газрууд үзэсгэлэнд дараах зүйлсийг бэлдэж оролцоно.
- Нэг байгууллагаас 1-2 хүн оролцох боломжтой.
- Зураг, танилцуулга, тараах материал, хуримын хүлээн авалтын меню бэлдсэн байх
- Өөрдсийн дэлгэц болон таблет ашиглан танилцуулга хийх боломжтой.
- Ширээн дээр байршуулах рестороан, үйлчилгээний газрын нэр, хаяг хийж үзэсгэлэнд оролцох, хаягны хэмжээ нь А4-өөс томгүй байх.
- Зааланд хана ашиглах, скоч хэрэглэх, буудаж юм тогтоох боломжгүй. Харин хөлтэй стенд ширээнийхээ хажууд байршуулж болно. Тог цахилгаан зайлшгүй ашиглах шаардлагатай бол разетиканд ойрхон ширээ захиална уу.
- Том хэмжээний төхөөрөмж, танилцуулга, постер ашиглах бол зохион байгуулагч талд урьдчилан мэдэгдэнэ үү.
Заал, зохион байгуулалт
- Үйлчилгээний газар, ресторануудад танилцуулга үзүүлэн хийх 1 ширээ ( 120х60см) 2 сандал, нийт ашиглах талбай 4 мкв орчим байна.
- Оролцогч газруудын менежрүүдэд зориулан 14:30 цагаас 1 хүний өдрийн хоол Haute ресторанаас гаргана. 1 хүний өдрийн хоолны үнэ үзэсгэлэнд оролцох эрхийн төлбөрт багтсан болно. Нэмэлт хоол захиалах бол урьдчилан зохион байгуулагчид хэлж захиалга өгнө үү. Уух зүйлээ өөрсдөө авч ирэх, эсвэл текнээс худалдаж авч болно.
- Бүртгүүлсэн дарааллаар ширээний сонголтыг өгөх ба оролцох рестораныг 20, амралтын газрын тоог 10 -аар хязгаарлана.
- Үзэсгэлэнд оролцох байгууллагууд 4 сарын 29 өглөө 10:00 цагт ирж ширээгээ засаж бэлтгэлээ хийнэ.
- Ресторан, үйлчилгээний газруудын бүртгэлийг 2017.04 сарын 28 ны 18 цаг хүртэл авна.
- Хүрээ.мн-тэй гэрээгүй газрууд үзэсгэлэнд оролцхоос өмнө заавал гэрээ хийсэн байхыг анхаарна уу.
- Үзэсгэлэнд оролцох эрхийн төлбөрийг дараах дансанд хийнэ.
Хаан банк 5011396221,Centro Finance
Зохион байгуулагч
“Хүрээ МН” ХХК www.huree.mn
“Премиум палас” ХХК Haute restaurant
“K Wine” Mongolia Food & Beverage Company
Утас: 7711-7798, 8545-5377
Үзэсгэлэнд оролцох ширээ захиалгын зураг
Одоогоор A заал 1-7, 8,18 ширээ захиалгатай. Б заал 9-12 захиалгатай.