Аялалд гарахдаа заавал авч явах аялалын хэрэгсэл

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

Зуны зугаатай өдрүүд ирж хөдөө нутгаар гэр бүл, найз нөхөдтэйгээ аялахаар төлөвлөж байна уу?

Та аялалдаа бэлэн үү?

Аялалд явахдаа бэлтгэлээ маш сайн хийж явахгүй бол ялангуяа хүүхэдтэй хүмүүс зутрах, хүүхэд өвдөх магадлалтай тул сайн бэлтгэлтэй явах хэрэгтэй.
Хамгийн түрүүнд аяллын төлөвлөгөө болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангах нь чухал, аялалд авч явах зүйлсийн жагсаалтыг гаргаж дутуу зүйл байгаа эсэхийг сайн нягтлан харах хэрэгтэй. Мэдээж цаг агаарын 7 хоногийн урьдчилсан мэдээг авч аяллаа төлөвлөөрэй!

Зайлшгүй авч явах зүйлсийн жагсаалт:

1. Хамгийн эхэнд аялалын хэрэгсэл үүдээ бэлдээрэй!

aylaliin-heregsel Эхлээд байрлах газраа зөв тодорхойлж авч явах зүйлсийнхээ жагсаалтыг гаргах.
Цаг агаарын байдлаас шалтгаалж дараах аялалын хэрэгслүүдээ заавал аваарай. Үүнд: Майхан, дэр, мишок, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэр, үүргэвч, гар чийдэн, хэц хийх олс уяа (Угаасан хувцсаа тохох, өлгөхөд болон бусад зүйлст ч хэрэгтэй), бүтээлэг, хучлага, газрын зураг.
Ялаа, шумуулгүй хөдөө нутаг гэж бараг үгүй. Тиймээс шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй.

2. Дулаан хувцас

warm-clothes

Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Халууцвал хувцсыг тайлж болох ч, даарах үед өмсөх хувцасгүй бол зутрана шүү дээ. Тэгээд ч бороо, шүүдэрт норохыг үгүйсгэхгүй. Тиймээс ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.

3. Цэвэр ус

tsever-us

Гол устай газраар явж болох ч хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд цэвэр ус илүүддэггүй. Гэхдээ савтай цэвэр усаа машиныхаа нар тусах хэсэгт удаан хадгалж болохгүй гэдгийг санаарай.

4. GPS 

gps

“Хөдөөний олон замын алийг нь сонгох вэ” гэж дуу алдахдаа тулахгүйн тулд автомашинаар аялах гэж байгаа тохиолдолд GPS авч явахад илүүдэхгүй.

5. Эмийн сан

emiin-san

Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Үүнд: хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа /толгой болон шүдний өвчин намдаах/, гэдэсний гүйлгээг дарах эм, антибиотик, халуун бууруулах эм, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил.

6. Хоол, хүнс

travel-food

Аялалын хоол хүнсээ сонгохдоо хадгалалт даахаар хүнсний бүтээгдэхүүн сонгох нь чухал. Сав, суулга хоолны хэрэгслүүдээ мөн авахаа мартуузай! Үүнд: Аяны тогоо, хутга, халбага, сэрээ, аяга, нэг удаагийн хэрэгслүүд, савтай цэвэр ус, лаазалсан хүнс, бэлэн гоймон, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, ургамлын тос, амтлагч, цай, мах, махан бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүн гэх мэт

7. Цахилгаан хэрэгслүүд

travel-electronics-organizer

Байршил тогтоогч, хөгжим тоглуулагч, гар утас, цэнэглэгч, камер, цэнэглэгч, багтаамж сайтай мемори карт, зөөврийн компьютер, цэнэглэгч, USB  залгуур, зөөврийн цэнэглэгч

8. Гоо сайханы хэрэгслүүд

travel-packing

Шүдний оо, сойз, нарны тос, уруулын тос, шампунь, саван, сам, нойтон салфетка, ариутгах бодис, ариун цэврийн цаас, хумсны хутга, жижиг толь, нүүр будгийн хэрэгсэл, хөлс дарагч, ариун цэврийн хэрэгсэл, нүдний маск, чих ухагч, сахлын хутга.

9. Халаасны мөнгө болон бичиг баримт

bichig-barimt

Аялалд гарахдаа зайлшгүй авч явах зүйлсүүд бол бичиг баримт юм. Та дараах зүйлсүүдээ битгий мартаарай. Биеийн байцаалт, кредит карт, бэлэн мөнгө, жолооны үнэмлэх, машины бичиг баримт, аялалд хэрэгтэй бичиг баримтууд.

10. Машинд хэрэгтэй зарим зүйлс

travel-car

Бензин, тос, шил арчигч шингэн, галын хор, нарнаас хамгаалсан шилний наалт, ачаа тогтоох бэхлэгч, холбогч, солих дугуйгаа мартуузай.

Аялалаар явахдаа та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгийн түрүүнд анхаарч дараах хэдэн санамжийг заавал санаарай!

  • Хийн плитка авч явж байгаа бол ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.
  • Олуулаа явж байгаа тохиолдолд буудаллаад хөдлөх болгондоо хүнийхээ тоог, ялангуяа хүүхдүүдийн тоог байнга авч байгаарай. Томчууд модны сүүдэрт унтаж үлдэх, хүүхдүүд тоглож үлдэх тохиолдол цөөнгүй.
  • Замд явж буй хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх нь амь нас, эрүүл мэндэд нэн аюултай. Гол устай газраар явах тохиолдолд архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдүүдийг байнга анхаарч, халамжилж байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.
  • Эцэст нь буудаллаж байсан газартаа хог бүү тариарай. Та дараа жил ирэхдээ, таны хүүхэд байгальд хөлбөрөн тоглох сайхан нутгаа хэвээр нь хадгалахыг хүсч байвал хог тарихгүй, орчноо бохирдуулахгүй байхыг хичээгээрэй.

Аялалд тань амжилт хүсье!

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал