Гэрлэлтийг хэрхэн цуцалдаг вэ?
Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцалж болно.
Захиргааны журмаар гэр бүл цуцлах: Хэрэв гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд гэрлэгчид энэ тухай тус тусдаа өргөдөл бичиж, гарын үсгээ зуран иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад өгнө. Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага талуудын хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцална.
Шүүхийн журмаар гэр бүл цуцлах: Харин 18 хүртэлх насны хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай болон талуудын хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд гэрлэлтийг шүүхийн журмаар цуцална.
Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахдаа дараах баримтуудыг бүрдүүлж нөгөө талынхаа оршин суугаа газрын шүүхэд хандана. Ингэхдээ дараах зүйлсийг бүрдүүлнэ.
- Шүүхэд хандаж гаргах өргөдөл буюу нэхэмжлэл 2 хувь/нэхэмжлэлд хэзээ гэр бүл болсон, хэдэн онд хэн хэн гэдэг хүүхэд төрсөн болох, яагаад гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа товч дурьдаж хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар хүсэлтээ бичнэ/,
- Гэрлэлтийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүүхдийн төрсний гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хэрэв бага насны хүүхэдтэй бол өрхийн эмчийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт,
- Хорооны засаг даргын тодорхойлолт,
- Эд хөрөнгийн маргаантай тохиолдолд тухайн хуваах эд хөрөнгийнхөө үнэлгээнээс хамаарч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэрэв ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 70200 төгрөг байна/.
18 нас хүртэлх хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай гэр бүлүүдийн хувьд гэр бүл цуцлуулахад зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болодог. Тиймээс Шүүхээр гэл бүл цуцлуулах тохиолдолд танд гэр бүлийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчид хэрэгтэй болно.
- МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ ХУУЛ ЗҮЙН ФИРМ
-Гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх;
-Гэр бүл цуцлалттай холбогдон үүссэн маргаантай асуудлаар зөвлөгөө өгөх;БАРИМТ БИЧГИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ХЯНАХ:
-Гэрлэгчдийн гэрээний төсөл боловсруулах хянах;
-Эвлэрлийн гэрээний төсөл боловсруулах, хянах;
-Гэрээслэлийн төсөл боловсруулах, хянах үйлчилгээ үзүүлнэ.
Хаяг: СБД, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар
Утас: 7011-9206, 7012-9206 - Гэр бүлийн асуудлаар хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгнө
Гэр бүлийн асуудлаар хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нэхэмжлэл, хариу тайлбар бичих зэргээр туслалцаа үзүүлнэ.
Утас: 9499-9409