Дугуй өндөрлөхийн ач тус болон хор хохирол юу вэ?

“ЯМАР Ч ТӨРЛИЙН ӨНДӨРЛӨГӨӨГ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХОРИГЛОДОГ ГЭДГИЙГ АНХААРААРАЙ!”

Жолооч нар өндөрлөгөө хийхдээ өндөр пүрш, амортизатор тавих, пүршийг нь сонгохдоо даацын пүрш тавих нь олонтаа. Ингэснээр машинд ямар асуудал үүсэх боломжтой вэ?

  1. Хэт өндөр амортизатор тавиад пүршээр нь өндөрлөхөд тэнцүүлэгч их чангаалттай явдаг болдог. Өөрөөр хэлбэл жийлттэй явдаг гэсэн үг. Ингэхээр амортизаторын доод талын втулк амархан тасардаг. Мөн хэвтээ тэнцүүлэгч резин амархан тасардаг болдог.
  2. Суудлын машины хувьд хэт даацын пүрш хийснээс болж хойд пүршний суурь гагнаасаараа тасардаг.
  3. Өндөрлөгөө хийсэн машины тэнхлэг тохиргоо бүрэн хийгддэггүй. Үүнээс болж дугуй жигд бус элэгдэх, руль булаана. Тэнхлэг тохиргоонд олон дахин орсон ч тохируулагдахгүй байх шинж тэмдгээр илэрч болно.
  4. Автомашины тэнцвэр муудаж хурдлах тусам илүү аюултай болж ирдэг. Хүндийн төв өөрчлөгдсөн учир хурдлах тусам тогтворгүй болж аюулд өртөмтгий болдог.
  5. Даацын пүршиндээ найдаж ачаа хэтрүүлснээр бусад эд ангийн ашиглалтын хугацааг багасгадаг.
  6. Өндрийн төвшин жигд бус болсноор гэрлийн тусгал ч давхар өөрчлөгдөж бусад жолооч нарт төвөгтэй байдал үүсгэнэ.
  7. Тогтворжилтын систем буруу ажиллах эрсдэлтэй.

Дүгнэлт
Тулгуур эд ангийн гэмтэл түргэсэж, аюулгүй байдал мууддаг. Нэг зүйлийг сайжруулж байгаа мэт боловч нөгөө зүйлсийг эрсдэлд оруулж байна. Тиймээс өндөрлөгөө хийсэн бол болгоомжтой жолоодох, өндөрлөгөө хийхээр судалж байгаа бол дээрх зүйлсийг анхаарах хэрэгтэй юм.

Prius-ыг яаж зөв өндөрлөх вэ?

Пүршээр өндөрлөх:  Таны машины доод эд ангид өөрчлөлт гарахгүй боловч аюулгүйн стандарт алдагдана. Уг машины өндрийн стандартыг  үйлдвэрээс гаргахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийсэн байдаг. Тоёота Приус машин нь харьцангүй хөнгөн байдаг учир хурдтай давхих үед төвөөс зугтах хүч илүү ихэссэнээр аюултай нөхцөл байдал үүсгэдэг. Энэ төрлийн өндөрлөгөөний сул тал үүгээр зогсохгүй амортизаторын ажиллагааг алдагдуулж, салонд дуу хурдан оруулдаг.
Дугуйгаар өндөрлөх:
Хурдны хайрцгийн заалт буюу спидометр нь буруу ажилладаг мөн эргэлт хийх үед бүрэн маневр хийж чадахгүй хавирах зэрэг сөрөг нөлөө байдаг. Давуу тал нь мэдээж туулах чадвар сайжирна, донсолгоо бага мэдэрнэ.
Резин өндөрлөгөө: Машиныг өндөр болгох боловч резинэн материалаар хийгдсэн учир тээшний хэсэгт дуу оруулах магадлалтай. Сүүлийн үед гарч байгаа пластик өндөрлөгч нь хөдөлгөөнгүй зориулалтын байдаг тул ингэж өндөрлөх нь пүршээр өндөрлөснөөс арай илүү үр дүнтэй юм.
Приус машины руль түгжигддэг талаар хүмүүсийн дунд буруу ойлголт маш их байдаг юм. Энэ нь олон шалтгаантай байдаг ба хамгийн түгээмэл тохиолдох хэлбэр нь зориулалтын бус өндөрлөгөө хийлгэсэн мөн рулын аппарат шахуулах болон дууг нь даруулснаас ихээхэн шалтгаалдаг. Иймд зориулалтын бус өндөрлөгөө хийлгэхгүй байх, рулын дууг даруулах тохиолдолд туршлагатай газар хандах, хурдтай явж буй тохиолдолд огцом дарахгүй байх, халтиргаатай замд буюу хальтиргаа үүсэх магадлалтай тохиолдолд анхаарал болгоомжтой зорчих нь зөв юм.

Prius-д тавьж болох дугуйны хамгийн том хэмжээ хэд вэ?

Хариулт : Обуднаас шалтгаалан дугуйны хэмжээ харилцан адилгүй байна. Приус машины стандарт обудны хэмжээ нь 15-16 инч байдаг. 15 инчийн обуданд 205/65/R15 хэмжээтэй дугуй хийхэд тохиромжтой бол 16 инчийн обуданд 215/65/R16 хэмжээтэй дугуй тохиромжтой.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал