Компани байгуулах бичиг баримтын зөвөлгөө

Компани хэрхэн байгуулах вэ

Компани байгуулах үйл явц. 2021.10.01-ий байдлаар
Үүсгэн байгуулагч нь хувь хүн бол иргэний үнэмлэх,
Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.
1. Нэрээ авах
Эхлээд нэрээ авна. Нэр давхардаж магадгүй учраас 5-6 нэр бодож очихыг зөвлөе. Нэрээ сонгоод баталгаажуулалт хийлгэнэ. Компани бол галигаар нэр авч болно, ТББ бол зөвхөн Монгол үгээр нэр авна. Баталгаажуулалт хийлгэх үед танд нэр баталгаажуулсан хуудас өгнө.
2. Шийдвэр эсвэл тогтоол гаргах
(үйл ажиллагааны чиглэлийн жагсаалтыг болон шийдвэр тогтоолын загварыг улсын бүртгэлийн сайтаас эсвэл манайхаас авах боломжтой)
3. Түр данс нээлгэх
Зарим банк түр данс нээдэггүй, Харин зарим нь үйл ажиллагааны чиглэлээс хамааран данс нээх эсэхээ шийддэг бол харин ихэнх банкны ажилчид түр данс нээхгүй болсон, нээдэггүй гэх мэтээр мэдэхгүй зүйлээ худал ярих тохиолдол маш их гардаг учраас анхаарах хэрэгтэй.
Дансаа нээлгэсэн бол одоо дүрмийн сан үүсгэх мөнгөө дансандаа хийнэ. Дансанд мөнгө хийсэн баримтаа улсын бүртгэлд өгөх материалдаа хавсаргана. Банкны дансаа сайн тэмдэглэж авна.
4. Тэмдэгтийн хураамж
Гэрэгэ киоскоор хураамжаа төлж болно. ГХО Компани бол 750 000 төг, Монгол бол 44 000 төгрөг. Нэр баталгаажуулсны 1000 төгрөг төлнө. Хас банкны болон голомт банкны дансанд төлдөг боловч дансыг мэдэж байгаа бол аль ч банкнаас төлөх боломжтой. Энэ баримтаа Улсын бүртгэлд өгөх материалдаа хавсаргана.
5.Дүрмээ 2 хувь бэлдэнэ. (Улсын бүртгэлийн сайтаас эсвэл манайхаас авах боломжтой)
6. УБ03 өргөдлийн маягтыг бөглөх (Улсын бүртгэлийн сайтаас эсвэл манайхаас авах боломжтой)
7. УБ12, УБ13 маягтыг бөглөх (Улсын бүртгэлийн сайтаас эсвэл манайхаас авах боломжтой)

Одоо юу юу таньд хэдэн хувь бэлэн байх ёстой вэ гэвэл:
1. Нэрийн баталгаажуулалтын хуудас. Үүнийг банкинд хураалгаж болохгүй шүү. Түр данс нээх үед банкинд ямарч хэрэггүй мөртлөө хураах гээд байдаг юм.
2. Шийдвэр эсвэл тогтоол (Тогтоол гаргаж байгаа тохиолдолд протокол мөн гаргана)
3. Тэмдэгтийн хураамж төлсөн мөнгөний баримт /44000 төг болон 10000 төг/
4. ГХО Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах өргөдөл, Монголынх бол хуулийн этгээдийн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гэсэн маягтыг 1 хувь гараар бөглөнө. УБ03. Маягтыг burtgel.mn сайтаас авч болно
5. УБ12 болон УБ13 маягт
6. Итгэмжлэлээр байгуулсан бол итгэмжлэлээ 1 хувь нэмж хувилуулан хавсаргана. Эх хувиа өөртөө авч хоцорвол сайн.
7. Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол компанийхаа гэрчилгээний хуулбар болон дүрэмийн хуулбар, толгой компаниас гаргасан тогтоол эсвэл шийдвэр.
8. Үүсгэн байгуулагч нь гадаадын хувь хүн бол гадаад паспортын хуулбар, монгол хүн бол иргэний үнэмлэхний хуулбар. тус бүр 1 хувь.
9. Гүйцэтгэх захирлыг шийдвэр юм уу хурлын тогтоол дотроо томилсныг нь багтаагаад хийгээрэй. Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхний хуулбар.
10. Боловсруулсан дүрмээ 2 хувь хийнэ.
11. ГХО Компани бол түрээсийн гэрээний хуулбар 1 хувь байх хэрэгтэй. ТББ болон Монгол компани бол үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар байж болно. Үүсгэн байгуулагч нь орон нутгийн харъяат бол мөн түрээсийн гэрээ хэрэгтэй.

Энэ бүгдийг та бүрдүүлээд Улсын бүртгэлийн газарт өгнө.
1. Гадаадын хөрөнгө оруулалттай бол 2019 онд байгуулагдсан Чингэлтэй дүүрэг, ЗГ-ын II байрны ард, “Invest in Mongolia center”өгнө.
2. Бичиг баримтын бүрдэл хангасан бол Монгол компани ажлын 3 хоногийн дараа гэрчилгээгээ авч болно.
3. Бүртгэгч материалыг тань шалгах үед ойлгомжгүй болон буруу зүйл бага байвал утсаар ярьж лавлаад засаад ирээрэй гэж хэлдэг. Харин дутуу юм уу, буруу бол дахин материал нэмж бүрдүүлж өгнө.
Утсаа сайн чагнаж байх хэрэгтэй шүү.
4. За цаг нь болвол гэрчилгээ тань гараад ирнэ дээ. Улсын Бүртгэлийн гэрчилгээгээ болон өөрт тань үлдээж байгаа баталгаажсан нэг хувь дүрмээ маш сайн хадгалах хэрэгтэй. Тусгай шинэ хавтас худалдаж аваад хийгээрэй.
5. Дараа нь тамгаа захиалах хэрэгтэй. Аль ч тамганы үйлдвэрт захиалж болно.
Зарим үйлдвэр 30 минут, зарим нь 2 цаг, зарим нь 24 цагийн дараа тамгыг бэлэн болгоно. Тамганы хэлбэр, хээ, өнгө, иш зэргийг сонгож болно. Ишнээсээ хамаараад үнэ янз бүр байна.
6. Одоо банк орж дансаа баталгаажуулна.

Ирэхдээ
1. Гэрчилгээгээний хуулбар
2. Дүрэмний хуулбар
3. Гарын үсэг болон тамгыг нотариатаар баталгаажуулсан байна. Банк бүр өөрийн гэсэн маягттай.
4. Компани олон гишүүнтэй тохиолдолд гарын үсэг зурах хүнд тухайн дансыг захиран зарцуулах гарын үсэг зурах эрх олгож байгаа тухай тогтоол /Гишүүд бүгд гарын үсэг зурсан байх/тамгаа дарж гарын үсэг зурж баталгаажуулсан байх.
5. Данс нээж өгнө үү гэсэн албан бичиг.
6. Иргэний үнэмлэх гишүүн бүрийнх, гадаад хүн бол гадаад пасспорт болон Монгол улсад оршин суух эрхийн үнэмлэх байна. Гүйцэтгэх захирлынх мөн хэрэгтэй.
Гүйцэтгэх захирал томилж байгаа бол албан бичиг дээрээ гүйцэтгэх захиралд байгууллагын мөнгийг захиран зарцуулах эрхийг олгож байгаа тухайгаа заавал тусгана.
7. Интернет банкны үйлчилгээгээ нээлгэхээ мартаж болохгүй. Үүнийг нээлгэх юм бол интернетээр хэзээ ч гэсэн дансаа удирдаж гүйлгээ хийж болох юм.
Компани байгуулах материалаа Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ болон дүүрэг бүрт байрлах бүртгэлийн хэлтэст өгөх боломжтой.
Та компани байгуулсан бол заавал Харьяалагдах дүүргийнхээ Татварын хэлтэс болон Санхүү төрийн сангийн хэлтэст ажлын 7 өдрийн дотор бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлээгүй тохиолдолд өндөр торгуультай байдаг. Бүртгүүлэх талаар заавар хуудсанд байгаа. Мөн манайхаас зөвлөгөө авах боломжтой.
За захирал танд амжилт хүсье. Энэ заавар бол Монгол дахь хамгийн дэлгэрэнгүй цаг үе бүрт өөрчлөлтийг тусган сайжруулдаг шинэ заавар юм. Гэвч хүн бүрийн хувилбар өөр учраас бүгдийг уг зааварт багтаах боломжгүй гэдгийг та мэдэж буй биз ээ. Завгүй эсвэл зааврыг ойлгоход төвөгтэй, илүү нарийвчлан асуух зүйл байгаа бол бидэнтэй холбогдон онлайн зөвлөгөө авах боломжтой.
Зөвлөх Д.Батбаяр.
Утас: 80031771

компани байгуулах бичиг баримтын зөв

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал