Тэнцвэр эстимэйт үнэлгээ
Бид бүх төрлийн үнэлгээг түргэн шуурхай найдвартай хийж гүйцэтгэнэ. Мөн Дуудлагаар болон цахимаар үйлчилнэ.
– Авто үнэлгээ
– Үл хөдлөх хөрөнгө үнэлгээ
– Эд хөрөнгө үнэлгээ
Утас: 8800-9394
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотойгоор зам тээврийн осол гаргасан хүн бүр даатгалаас нөхөн төлбөрөө авах, ЗЦГ-т хэргийн материал бүрдүүлэх зорилготойгоор автомашиндаа хохирлын үнэлгээ хийлгэх хэрэгтэй болдог. Тухайн автомашины хохирлын үнэлгээг үнэлгээний арга аргачлал, стандартын дагуу автомашины сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнэ, ханш мэдээ мэдээлэл, судалгаан дээр тулгуурлан холбогдох тооцооллыг хийж тогтоодог.
Анхаарах зүйлс:
Хараат бус байдал: Үнэлгээчин хүний тавьсан тооноос хамаарч хүний ажил амьдрал шийдэгдэх нь олонтаа тохиолддог. Наанадаж та чадваргүй, эсвэл шударга бусаар ажиллаж байгаа Үнэлгээчний үнэлсэн үнэлгээний тайлангаас болж хэр хэмжээний хохирол амсаж байгаагаа ч мэдэхгүй. Автомашинд хохирол учирсан тохиолдолд Даатгагч, даатгуулагч тал болоод Мөргөсөн мөргүүлсэн талууд дандаа л эсрэг байр суурьтай байдаг. Таны сонгосон үнэлгээний байгууллага нь үнэхээр ХАРААТ БУС -аар үнэлгээг тогтоож чадаж байгаа эсэх дээр та хяналт тавьж, анхаарч судлах хэрэгтэй. Өөрөө тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болсон байх хэрэгтэй.
Гэрээтэй үнэлгээ компани: Таны сонгож очсон үнэлгээний компани нь ямар нэгэн байдлаар даатгалын компанитай гэрээтэй ажилладаг нь тодорхой болох л юм бол та ХОХИРОЛ АМСАЖ байнаа гэсэн үг. Даатгагч, даатгуулагч хоёрын дундуур ХАРААТ БУС байдлаар гуравдагч тал болж оролцох ёстой Үнэлгээний компани нь Даатгалтай гэрээтэйгээр хамтран ажиллаж байвал таны буюу даатгуулагчийн эд хөрөнгийн хохирлыг багаар үнэлж тогтооно гэсэн үг юм. Тиймээс та үнэлгээний компаниа зөв сонгоорой.
Таны сонголт: Даатгалын компаний ажилтан юу гэхээс үл хамааран та өөрийн судалж мэдсэний үндсэн дээр шударга гэж бодсон Үнэлгээний компаниа өөрөө сонгох бүрэн эрхтэй. Үнэлгээний компанийг өөрөө сонгож байж та хохирол амсахгүй, алдагдал хүлээхгүй. Даатгалын компаний ажилтан таныг хаана үнэлгээ хийлгэхийг нь тулган шаардаж байвал та хохиролоо багаар үнэлүүлнэ, нөхөн төлбөрөө бага авна, таны эрх ашиг хөндөгдөнө гэсэн үг юм. .