Монгол дээл хувцасны утга учир болон хуримын дээлээ хэрхэн сонгох вэ?

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294

Монгол үндэсний хувцасны уламжлал

Эртнээс уламжлагдан ирсэн Монгол үндэсний хувцас, хэрэглэл нь  нарийн утга учрыг агуулж байдаг. Монголчуудын хувцас, эдлэл нүүдлийн соёл иргэншил, амьдрал ахуйд нэн зохицсон байхаас гадна төр улсын тусгаар тогтнолыг бат бөх ирээдүй хойч нь гэрэлтэй байхыг билэгддэг байжээ. Тиймээс малгай, бүс, хувцас хэрэглэлдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг. Эдгээр зан үйлийг бөө мөргөлийн ёс жаягтай холбон тайлбарлах нь бий. Гэхдээ нарийн цаад учир утгыг төдийлөн анзаардаггүй байж болох юм. Тиймээс үндэсний хувцасны талаарх мэдээлэл хүргэж байна. 

Монголчууд гол төлөв хөх цэнхэр , цэнхэр хөх өнгөөр дээл тэрлэг өнгөлдөг байсан нь эх газрын өнгө тэнгэрийн агаар мандал, амьтдыг ундаалах мөнхийн усны өнгөтэй харьцуулан сонгож, шар өнгийн эдээр санваартны өмсгөл хийх тул тэр өнгөнөөс зайлс хийдэг байжээ. Мөн насныхаа онцлогт тохируулан хувцасныхаа өнгө, материалыг сонгодог байжээ. Жишээ нь: настангууд бүдэг өнгө, эмэгтэйчүүд залуучууд тод өнгийн хувцас хийж, харш өнгөөр эмжинэ. Тавь гарсан хүн торго, хоргой, залуучууд дурдан, чисчүүгээс дээш торгоор хувцас хийж өмсдөггүй байжээ. Монголын олон үндэстэн ястнууд ч өөр өөрийн гэсэн өнгөний бэлгэдэлтэй байжээ. Жишээ нь: халхчууд цэнхэр, торгуудууд хүрэн, ягаан, хотонгууд хар өнгө гэх мэтээр хийж өмсдөг. Мөн Охид насанд хүртлээ үсээ 12-24 салаа сүлждэг бол хуримын үеэр хоёр салаа болгон туйванд хийдэг нь “Энэ бие минь хоёр боллоо” гэсэн утга бүхий юм.  Мөн Монгол үндэсний хувцас нь хүний биеийн эрүүл ахуй, аюулгүй байдал хэрэглээний шаардлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй хангаж байдаг. Тухайлбал Монгол дээлний энгэр задгай байдаг нь өмсөхөд хялбар, зөрүүлж товчилдог учир салхи орохгүй дулаахан, зах нь босоо учир хоолойны өвчнөөс сэргийлдэг байна. Өргөн бүс нь дотор эрхтэнийг доргилтоос хамгаалдаг, урт ханцуй буюу нудрага нь гарыг хамгаалж бээлийг орлодог, дээлийн хормой нь өргөн байдаг нь моринд мордож бууж суухад хөл тушихгүй зэрэг хүний эрүүл мэндийг бүрэн хамгаалсан үндэсний маань хувцас билээ.

Мөн та нартаа Монгол хуримын дээлээ хэрхэн сонгох талаар зөвлөмжийг давхар хүргэж байна.

Хүний амьдралын хамгийн чухал баярт мөчүүдийн нэг нь яалтчгүй хурим билээ.  Энэ л өдрийг хамгийн төгс төгөлдөр байлгах гэж хайрт хосууд бүх зүрх сэтгэлээ зайлшгүй зориулж төгс болгох шаардлага зүй ёсоор гардаг.

  • Хуримын хос дээлээ хэрхэн ямар өнгөөр оёулах мөн загварыг нь хэрхэн гаргах тухай шийдэж чадахгүй  байна уу?
  • Тэгвэл хамгийн түрүүнд энэ жил ямар өнгө илүү тренд болж байна вэ?
  • Дээлний загварыг нь гаргахдаа хэт их анхаарал татсан их гоёл чимэглэлтэй дээлнээс аль болох татгалзаарай. Учир нь энгийн бүхэнд гоё сайхан зүйлс оршиж байдаг.
  • Энгийн хэрнээ олны анхаарлыг татмаар байвал та хуримын дээлнийхээ аль нэг хэсэгт нь илүү гоё чимэглэл хийн үлдсэн хэсгийг нь сайхан гэгээлэг өнгөөр чимээрэй. Үүнд дараах загварын дээлний загварууд танд илүү туслах болно.    
Хуримын хос дээлний захиалга авдаг газруудын жагсаалтыг ЭНДЭЭС…
Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал