Та ээждээ, хайртдаа, найздаа тэмдэглэлт баярын өдрүүдээр нь баяр хүргэж мэнд хүргэх гэсэн боловч юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй мэндчилгээний үг (mendchilgeenii ug) хайж байна уу?  Та бүхэнд баяр ёслолын үеэр хэлэх нээлтийн үг (нээлтэнд хэлэх үг), хөтлөгчийн үг (хөтлөгчийн шигтгээ үг) зэргээс хүргэж байна.

1. Төрсөн өдрийн мэндчилгээний үг (МЭНДЧИЛГЭЭНИЙ ҮГС)

  1. Найздаа (мэндчилгээний үгс)
    Аав ээжийнхээ баяр нь болох гэж
    Ахан дүүстээ бүл нэмэх гэж
    Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
    Анд нөхдийнхөө итгэлийг даах гэж
    Адтай одтойгоороо гайхагдах гэж
    Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
    Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж
    Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд
    Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ миний найз
    /Төрсөн өдрийн мэндчилгээ, төрсөн өдрийн шүлэг/
    ********************************************************************************
    Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь тохиож байгаа найз ……..
    төрсөн өдрийн баярын гал халуун мэнд хүргэе!
    Час хийсэн нарийхан хоолойгоор орчлонд ирснээ зарлахад чинь
    Чамайг л гэж ээж чинь зовлон бүхнээ мартсан байлгүй
    Чимээгүй болохгүй улам чанга чанга уйлахад чинь
    Чамайг аргадах гэж аав чинь сандрахдаа ээжийг чинь үнссэн байлгүй
    /Төрсөн өдрийн мэндчилгээ, төрсөн өдрийн шүлэг/
  2. Ээждээ (Мэндчилгээний үгс)
    Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
    Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
    Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
    Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ
    *****************************************************************
    Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг
    Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явья,
    Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл
    Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе! ээж дээ
    /Төрсөн өдрийн мэндчилгээ, төрсөн өдрийн шүлэг/

2. Уучлал гуйх

  1. Болдоггүй гэнэн сэтгэлээр урмыг чинь хугалсан бол уучил
    Болох болохгүй үгээр сэтгэлийг чинь сэвтээсэн бол уучил
    Хацрыг чинь дааруулж хүлээлгэсэн бол уучил
    Харуй бүрий үдшээр хамтдаа алхаагүйд минь уучил
    Уучил хайрт минь уучил ухаан муутай намайгаа уучил
  2. Дандаа л би чамайгаа гомдоож түргэн зан гаргадаг
    Дахиад ганцхан боломж гэж албатай юм шиг аашилдаг
    Уучлал хүсэх үгс зүрх зүсэн урсдаг ч
    Ухаалаг дөлгөөхөн чи минь намайг ойлгож хүндэлдэг ээ
  3. Дахиад алдвал холдъё гэж би бурханы өнө андгайля
    Дараа нь бас ээж аавынхаа нэрээр тангараглая
    Нэр төр алдар гавъяа юу байдгаараа амлая
    Нэг олдох насныхаа ханийн жаргалаар дэнчин тавья
    Үнэхэр би ойлгохгүй тэнэг толгой юм бол
    Үүрд бүх амьдралдаа ганц биеэр хорвоог туулаг…

Та хайртай дотны хүндээ гоёмсог цэцгийн баглаагаар гэнэтийн бэлэг барихыг хүсвэл 7734-7799 залгаарай! Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

7. Баяр наадмын нээлтийн үг (нээлтэнд хэлэх үг)

  1. Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
    Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
    Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
    Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!
  2. Сар асгарч хур тэгширсэн
    Найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадам айсуй.
  3. Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
    Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
    Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
    Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
    Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
    Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
    Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
    Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ
    Та бүхэн сайхан наадаарай!  (нээлтэнд хэлэх үг)

mendchilgeenii ug, mendchilgeenii ug

nuulgelt banner

3. Найздаа зориулсан мэндчилгээний үг

  1. Навчис эргэлдэн чамд гуниг төрвөл
    Найз нь чамайг санаж байна гэж бодоорой
    Нартай өдөр шувууд дуулан бүжиглэвэл
    Надад чи дутаад чимээ өглөө гэж итгээрэй
  2. Алдаж онох амьдралын нугачаанд
    Гарт минь түшиг, гэрт минь чимэг
    Нэрэнд чинь чимэг, нэгэн биенд минь хань болж
    Сэтгэл тавгүй үед дэмжих итгэлт нөхөр минь чи юм шүү
  3. Давалгаалан хөөсрөх далайн ус хэдий арвин ч
    Дархан сарьдгийн мөнх оргил хэдий өндөр ч
    Эвхрэн харагдах солонгын өнгө хэдий гоёмсог ч
    Энгүй үерхсэн бидний нөхөрлөлийг яахин гүйцэх билээ

4. Эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний үг

  1. Өргөн монголын хатан гоо
    Өнөр бүлийн эзэн гоо
    Бүүвэй аялах уян гоо
    Бүхнийг шаглах уран гоо
    Эрийг чимэх саран гоо
    Энхрий аальтай бүсгүй гоо
    Эрхэмсэг тансаг хатан гоо
    Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд
  2. Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
    Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
    Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
    Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай
  3. Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
    Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
    Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
    Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
    Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
    үүнийг охидод нисгээрэй чамд амжилт хүсье

Та хайртай дотны хүндээ төрсөн өдрийн цэцэгт мэндчилгээ илгээхийг хүсвэл 7734-7799 залгаарай!  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

5. Хайртдаа илгээх дөрвөн мөртүүд (mendchilgeenii ug)

  1. Чи минь миний чимээгүй ирсэн хайр
    Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
    Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
    Гарыг чинь атган суумаар байна
    Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
    Ганцаардлыг мартан амьдармаар байна
  2. Сэмжин үүлээ торлосон тэнгэрт
    Сэргэлэн шувуухай дүүлэн жаргалтай
    Сэтгэлээр торлосон хайрын тэнгэртээ
    Сайхан чамтайгаа би жаргалтай
  3. Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
    Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
    Өдөр бүр санах болжээ итгээрэй!
    Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
  4. Хайрандаа чи намайг дасгасан
    Хоолойндоо чи намайг шингээсэн
    Зүрхэндээ чи намайг өлгийдсөн
    Зүүдэндээ чи намайг өмчилсөн
  5. Чи миний чимээгүй ирсэн хайр
    Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
    Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
    гарыг чинь атган суумаар
    Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
    Ганцаардлыг мартан амьдармаар байна

6. Хөтлөгчийн үг (хөтлөгчийн мэндчилгээний үг)

Шинэ жилийн хөтлөгчийн шүлэг (хөтлөгчийн үг, хөтлөгчийн шүлэг)

  1. Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
    Өдөр бүр хүний сайнтай учирч
    Зүрх сэтгэлд чинь баяр гийж
    Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
    Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
    Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй
  2. Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
    Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
    Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
    Од хийморьтой угтаарай
    Орчлонд аз жаргал гэж байдаг бол
    Оргилд нь хүрээрэй
    Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
    Шинэ жилээ угтаарай!

Хуримын хөтлөгчийн үг (хөтлөгчийн шигтгээ үг)

  1. Хорвоо дэлхийн уудамд
    Хос хун шиг амьдрах гэж
    Хоёр биенийхээ аав ээжийг
    Хамгаас илүү халамжлах гэж
    Хонгор үрсийнхээ зулайг
    Хоёул зэрэгцэн үнэрлэх гэж
    Хорвоог туулах хамтын амьдралаа
    Хотол түмэндээ гэрчлэн андгайлах гэж
    Хурим найрын ёслолын хойморт
    Хүндэт таныг урин залъя
    Гэгээн тэнгэрлэг их хайрын минь
    Гэрч нь болж Та минь залраарай
  2. Ертөнцийн энэ сайхан өдөр
    Ерөөл учрал бүрдсэн
    Хаан бугуйвчаар жаргал нэгтгэж
    Хатан сүйхээр заяа зангидаж байна
    Өвгөдөөс уламжлагдсан ган тулганд
    Өөдөө бадарсан галаан асааж
    Өрхөн дээр цугласан долоон бурханд
    Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
    Айл боллоо бид хоёр
    Золгон учирсан энэ өдрөөс
    Зочин таны сайхан ерөөлөөр
    Ургийн холбоо батжих болтугай
    Удмын өлзий дэлгэрэх болтугай

Та хайртай дотны хүндээ гоёмсог цэцгийн баглаагаар гэнэтийн бэлэг барихыг хүсвэл 7734-7799 залгаарай! Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал