Хабэа-н сургалт зохион байгуулах журам

Амжилтын гаргалгаа сургалтын төв
Манай мэргэжил сургалтын төв нь гоо сайхан ,маникюр-педикюр,маке-ап,сормуус суулгалт,ХАБЭА,хүний нөөц,нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулж байгаа ба бүх сургалтандаа бодит хямдрал зарласан байгаа. Мөн сертификат олгоно.
Утас: 77220351
Амжилтын гаргалгаа сургалтын төв
Манай мэргэжил сургалтын төв нь гоо сайхан ,маникюр-педикюр,маке-ап,сормуус суулгалт,ХАБЭА,хүний нөөц,нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулж байгаа ба бүх сургалтандаа бодит хямдрал зарласан байгаа. Мөн сертификат олгоно.
Утас: 77220351

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /цаашид “ХАБЭА” гэнэ/ сургалтын төрөл, агуулга, суралцагчид болон сургалт явуулах байгууллага, багшид тавигдах шаардлага,  сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгохтой холбогдох харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2 ХАБЭА-н сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана.

1.3 Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчдад ХАБЭА-н сургалтыг жилд нэгээс доошгүй удаа явуулах бөгөөд бүртгэлийн гэрчилгээ авсан сургалтын байгууллагатай хамтран явуулж болно.

1.4 Ажил олгогч нь ажилтны сургалтыг ХАБЭА-н асуудал хариуцсан нэгж, ажилтан, зөвлөлөөр гүйцэтгүүлж хяналт тавих ба бүртгэлийн гэрчилгээ авсан  байгууллагатай гэрээ байгуулан явуулж болно.

1.5 Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ХАБЭА-н сургагч багшийн сургалтыг хариуцна.

2.1 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт нь дараахь төрөлтэй байна.

2.1.1 ажил олгогчийн сургалт;

2.1.2 ажилтны сургалт;

2.1.3 ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны сургалт;

2.1.4 ХАБЭА-н сургагч багшийн сургалт;

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал