Ханидаа төрсөн өдрийн мэндчилгээ

Хайрын тухай

Дурлах гэж чамд өртэй юм шиг явсан
Дурсах гэж чамдаа би дэндүү их дассан
Даарах гэж чиний араас нимгэн цамцтай гүйсэн
Дандаа эрхлэх гэж чамдаа би хоргодсон-Эрхэлж нийлсэн уруулыг чинь Үнсий
Эрхэлж хэлсэн үгийг чинь Дурсий
Хайр шингэсэн хацрыг чинь Үнсий
Хамгаас илүү чамайгаа хайрлий !-Салхи аргадан чамдаа би очно
Саваагүйтэж очоод уруул дээр чинь үнсэнэ!
Сандрах хэрэггүй ээ хайрт минь
Санасан сэтгэлийн минь илрэл юм шүү! -Аз жаргалын амин түлхүүр
Ачлал хайрын ариун ундарга
Хүсэл сэтгэлийн нандин эрдэнэ
Хүний ертөнцийн гэрэл гэгээ Чамдаа би хайртай

Төрсөн өдрийн цэцэгт мэндчилгээ хүргэлтийн газрууд

-Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна -Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!
Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!
Өдөр бүр санах болжээ итгээрэй!
Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой! -Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гундаж удсан цэцгүүд өндийж
Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ -Танихгүй юм шиг өнгөрдөгтөө нүднээс чинь далд сөгдөе
Даанч дэндүү хайртайгаа хүнээс нууж сөгдөе
Униарт хавраар учраагүй дээ хайраа нууж сөгдөе
Удаан битгий зовоогооч гэж бурхан тэнгэртээ сөгдөе -Сэтгэлдээ би эзэнтэй байх гэж чамайг санадаг
Сэмрэх гунигаа хөгтөй байлгах гэж чамайг боддог
Дутаж гомдсон сэтгэлийг дүүрэн байлгах гэж чамайг дурсдаг
Дурлал хайрын хайранд сэтгэлээр чинь би гоёж явдаг -Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай -Салхиар чамдаа захиа хүргүүлэе Уншаарай!
Саруул үдшээр болзоонд уръя Ирээрэй!
Салшгүй сэтгэлээ чамд өгье Хүлээгээрэй!
Сэм сэмхэн хайраа илчлэе Сонсоорой!

Та хайртай дотны хүндээ гоёмсог цэцгийн баглаагаар гэнэтийн бэлэг барихыг хүсвэл 7711-0291 залгаарай! Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

 

Ханийн тухай

Олон жилийг хамтдаа үдэж
Орчлонд бид бие биенээ хайрлаж
Хамгийн нандиан бүхнийг чамдаа би зориулсан
Хайр минь чи надтайгаа Үргэлж хамт байгаарай-Гэрт минь нөмөр
Гарт минь түшиг
Нэрэнд минь чимэг
Нэгэн биенд минь Хань болж яваа
Хайрт хань Чамдаа хайртай шүү-Гуниггүйхэн залуу насаа чамаасааа би олсон
Гайхуулж бас гайхаж үлдсэн сар өдрүүд
Тэнгэрийг одтой нь тэнгисийг устай нь нэмсэн ч
Чиний хайранд үл хүрэхийг би мэдсэн
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт
Чамайг гунихыг бурхан ч үзэхгүй ээ би амлъя
Чамдаа хайртай шүү -Чи минь миний сахиус юмуу
Чи үгүйд амьдрал нэг л бүрсгэр юм
Чи минь миний дагина юмуу
Чамаас минь л ганцхан гэрэл цацрах юм -Зөрүүд хорвоог зөөллөж зөндөө удаан ханьслаа
Зөөлөн анир дэвсэж зүүдэндээ хүртэл нэгдлээ
Зөв буруугийн жимээр зүсээ ижилсүүлж алхлаа
Зөн совингоо таалцаж зөвхөн 2-уулаа л амьдарлаа
Хань минь чи яасан их түшиг бэ? Чамдаа хайртай шүү -Чангаас чанга хэлмээр санагддаг шүү чамдаа
Хайртай шүү гээд
Чангаас чанга тэвэрмээр санагддаг шүү чамайгаа
Хайртай шүү гээд
Удаанаас удаан хамт алхмаар санагддаг шүү чамтайгаа
Хайртай шүү гээд
Уртын урт замыг туулмаар санагддаг шүү чамтайгаа
Хайртай шүү гээд -Гол шиш явсан нас чинь миний л өвөрт хайлж
Гомдол баярын нулимс чинь минийл энгэрт шингэсэн
Гил хархан үсэнд чинь мичид шигтгэж гоёогүй ч
Толь тунгалаг магнайд чинь саран ургуулж харсан би -Сэрүүхэн зүүдний дагина минь байж намайг чи дагана
Сэхүүн гунигийн минь тайлалболж аашийг минь бас аргадана
Сэвтэхийн аргагүй хайраараа чамайгаа би чинь аргадаж
Сэтгэлийн халуун үгсээрээ уруулыг чинь би үнсье -Халуун сэтгэл, хайрын балаар зүрхийг минь дүүргэж
Хан хорвоогийн жаргал бүхнийг надаараа төсөөлдөг
Хархан нүдэт үрийн заяагаа шүтэн дээдэлж
Хамаг бүхнээ бидэндээ гэдэг чамаараа бахархаж сууна. Хань минь. -Чамдаа зориулж хэдэн үг холбон шүлэг болгон бичье гэхээр
Чамайг минь магтах үгс дэндүү цөөдөөд болохгүй юм.
Чин сэтгэлээс хөврөн гарах хайрын үгс бүхнийг
Чимээгүйхэн чинийхээ уруул дээр үнсэлтээрээ бичье. Хань минь ээ. -Чамаараа гангарч бардам явъя сэхүүн алхаарай
Чамгүй намайг танихгүй болтол уусаж дасаарай
Хамтдаа урласан хайрын гэртээ жаргал зооглоод
Хамгийн тансаг диваажинг үрсдээ үлдээе -Аавын охин миний хань үрийн ээж минь
Амьдралд хамт хөл тавьсан үнэнч анд минь
Энгэрт минь эрхлэх бяцхан охин минь
Сайхан хайрын дээдээр гэрээ гийгүүлж
Сайхан үгийн дээдээр зүрхийг минь хөгөлсөн
Сайхан Монгол бүсгүй чамдаа Хайртай -Өглөөний цэвэр тунгалаг агаараар
Өнө мөнхөд цуг амьсгалъя
Үлгэрийн юм шиг орчлонд
Үүрдийн юм шиг амьдаръя -Насан туршид намайгаа ивээх
Наран адил хань минь
Нартыг тэгээд хамт туулах
Нэгэн насны хайр минь Чамдаа хайртай

Ээжийн тухай шүлгийг эндээс харна уу

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал