Худалдааны программ жагсаалт

1. DManager
DManager програмыг ашигласнаараа бөөний худалдааны байгууллагууд борлуулалт, түгээлтийн дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, борлуулалтаа бүрэн хянаж, зэх зээлийнхээ хэдэн хувийг хамарч байгаагаа мэдэж чадна.

Хаана асуудал байгааг ч “оношилж”, алган дээр тавьсан мэт маш тодорхой болгож өгдөг.
DMANAGER ПРОГРАМЫН БОРЛУУЛАЛТ, ТҮГЭЭЛТИЙН МОДУЛИУД
Худалдааны төлөөлөгч
Харилцагчийн захиалга оруулах, захиалгын баримт хэвлэх, захиалга хүргэгдсэн эсэхийг харах, бэлэн мөнгөний орлого авах, агуулахын барааны үлдэгдэл харах, хариуцсан харилцагчдын зээлийн үлдэгдэл харах, харилцагчийн гүйлгээний түүх харах боломжтой.

Түгээлтийн ажилтан
Хариуцсан харилцагчдын захиалгыг харах, нэгтгэл хийх, хэвлэх, агуулахаас ачих ачилтын захиалга өгөх, түгээлтийн мэдээллийг оруулах, бэлэн мөнгөний орлого авах, буцаалтыг бүртгэх, газрын зураг дээр түгээх харилцагчдыг харах боломжтой.

Борлуулагч (шууд борлуулалт)
Ачилтын захиалга өгөх, бэлнээр болон зээлээр борлуулалт хийх, борлуулалтын буцаалт хийх, өмнөх зээлийн тооцоо авах, падаан хэвлэх, барааны үлдэгдэл харах, хариуцсан харилцагчдын зээлийн үлдэгдэл харах, харилцагчийн гүйлгээний түүх харах боломжтой.

Харилцагчын бүртгэл
Харилцагчийн мэдээллийг сувгийн хэлбэр, сүлжээ дэлгүүр, хаяг, утас гэх мэт дэлгэрэнгүй бүртгэнэ. Борлуулалтын ажилтан утаснаасаа шинэ харилцагч нэмэх. Байршлыг газрын зураг дээр тодорхойлох, Мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт илгээх, хүсэлтийг зөвшөөрөх Харилцагчийн мастер дататай.

GPS
Тусгай төхөөрөмж шаардахгүй гар утасны GPS-ийг ашиглана. Заагдсан түгээлтийн хавтгайд маршрутын дагуу явж буй эсэхийг хянах, өмнөх өдрүүдийн замын түүхийг харах, зам өдрийн тооцоо хийх бололмжтой. Борлуулалтын ажилтнууд үнийн санал, албан бичиг харилцагчид хүргэж өгөх, мерчиндайзинг хийх зэргээр гадуур явж байгаа үед ажлын тэмдэглэл хөтлөж газрын зураг дээр түүх хөтлөнө.

Хөнгөлөлт, урамшуулал
Олон төрлийн хөнгөлөлт, урамшууллын бодлого оруулж, борлуулалтын ажилтанууд борлуулалт хийх үед автоматаар бодогдоно. Хөнгөлөлт урамшуулал харилцагч бүрт хүрнэ. Тухайлбал: Төлбөрийн хэлбэрээс хамаарсан хөнгөлөлт, Захиалгын дүнгээс хамаарсан хөнгөлөлт, Багц барааны хөнгөлөлт, n бараа авахад m бараа бэлэглэх г.м.

Агуулахын бүртгэл
Барааг газар зүйн байршил, барааны ангилалаар агуулахуудад хувааж бүртгэх, агуулахын өдөр тутмын тайлан гаргах, агуулахын зохистой үлдэгдэлийг оруулж барааны тасралт, илүүдэлийг тооцоолно. Худалдан авах барааны санал гаргаж, захиалгыг харилцагч руу илгээнэ. Илгээсэн захиалгын явц, өөрчлөлтийг хянах боломжтой.

Барааны төрөлжилт
Борлуулалтын ажилтнуудын төлөвлөгөөг нэр төрлөөр бүрээр оруулж, гүйцэтгэлийг дараах гурван хэлбэрээр хянах боломжтой. Үүнд: хяналтын босго, нэгдсэн босго, нэрлэсэн босго. Харилцагч дээр хэдэн нэр төрлийн бараа байгаа болон төрөлжилтийн стандартын дагуу борлуулалт хийж буй эсэхийг хянана.

Амжилтгүй борлуулалт
Борлуулалтын ажилтан харилцагч дээр очсон боловч амжилтгүй борлуулалт хийж болох ба үүнийг барааны үлдэгдэлтэй байсан, өрсөлдөгчөөс бараа авсан зэргээр ангилан бүртгэнэ.

Мерчендайзинг
Харилцагч дээр байгаа барааны өрөлтийн зургийг өрөлт хийхээс өмнөх болон дараах байдлаар авч төв рүүгээ илгээнэ. Зөвхөн тухайн агшинд дарсан зураг л илгээгдэнэ. Харилцагч дээр дуусах хугацаа дуусах дөхөж байгаа барааны хугацааны мэдэгдэл оруулж хяналт хийнэ.

Бусад боломж
Харилцагчаас гарсан санал хүсэлт болон шийдвэрлэлтийг бүртгэнэ. Борлуулалтын ажилтнууд харилцагчдаас утасны апп-аараа хялбар судалгаа авах боломжтой. Борлуулалтын 250 орчим загварын тайлантай.

DMANAGER ПРОГРАМЫН САНХҮҮГИЙН МОДУЛИУД
Бараа материал
Түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, хангамжийн зүйлийг нэр төрөл тус бүрээр дэлгэрэнгүй хөтөлнө. Бараа материалын байнгын системтэй тул удирдлагад хэрэгцээтэй мэдээлэл байнга бэлэн байх болно. Агуулах, худалдааны ажилтан дээр байгаа барааны үлдэгдэлийг хянах боломжтой.

Мөнгөн хөрөнгө
Бэлэн мөнгө болон банкны харилцах дансны бүртгэлийг төгрөг болон дурын гадаад валютаар бүртгэнэ. Төв касс, банкны харилцах данс, худалдааны ажилтан дээр байгаа бэлэн мөнгөний тооцоо хийх боломжтой.

Авлага, өглөг
Бусдаас нэхэмжлэн авах мөнгөн дүн болох авлага, бусдад төлөх мөнгөн дүн болох өглөгийг харилцагч тус бүрээр нь дэлгэрэнгүй хөтлөнө.Сүлжээ дэлгүүрийн авлагыг нэгтгэж хөтлөх, авлагын ажилтан, худалдааны ажилчид утасны аппаас харилцагчийн авлагын үлдэгдэлийг харах боломжтой.

Ерөнхий бүртгэл
Ерөнхий бүртгэлд бүх гүйлгээнүүд шууд татагдан очдог бөгөөд тохируулах бичилтийн гүйлгээг хөтлөх ерөнхий журнал болон санхүүгийн тайлан, тодруулга, шалгах баланс, ерөнхий дэвтэр зэрэг бүхий л бүртгэлийг нэгтгэн гаргах тайлангууд байна.

Цалин, хүний нөөц
Энэхүү бүртгэл нь ажиллагсдад олгохоор тооцсон цалин хөлс, мөн түүнээс суутгасан суутгалыг ажилчин бүрээр болон үйлдвэрлэлийн цех, тасаг нэгжээр ангилан хөтлөх бөгөөд Нийгмийн даатгал, татварын цахим системд нийцсэн xml загварын файл гаргах боломжтой. Мөн ажилтнуудын ээлжийн амралт, эмнэлэгийн хуудсыг бодно.

Үндсэн хөрөнгө
Орлого, ашиглалтаас хасах, борлуулалт, дахин үнэлгээ, дотоод хөдөлгөөн, элэгдэл бодох зэрэг үндсэн хөрөнгийн бүхий л бүртгэлийг хөтлөх боломжтой. Үндсэн хөрөнгийн элэгдэл бодох дурын аргыг хөрөнгө бүрт сонгох боломжтой.

ЭМ ЭС ПИ ДИ ТИ ХХК
Хаяг: Баянзүрх дүүрэг 14-р хороо, 14-р хороолол, 36а-138
Утас: 88542200, 88592211, 83190099
Website: https://dmanager.smarterp.mn/secured/login

2. Оньс

ДЭЛГҮҮРИЙН КАССИЙН ПРОГРАМ
“Оньс” жижиглэн худалдааны систем нь худалдаа эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулахад зориулагдсан цогц програм хангамж юм. ПОС систем болон бүртгэл, захиалга тайлан гэсэн хоѐр хэсгээс бүрдэнэ.
– ПОС систем нь кассчины бүхий л үйл ажиллагааг бүртгэлжүүлсэн ба борлуулалт хийх, гүйлгээний төлбөр тооцоог хөтлөн явуулах, кассанд төвлөрсөн бэлэн болон бэлэн бус мөнгөний тайлан гаргаж ажиллана.
– Худалдааны бүртгэл тайлангийн систем нь дэлгүүрийн үйл ажиллагааг удирдах буюу барааны мэдээлэл бүртгэл, захиалга, татан авалт /орлого зарлага/, барааны үлдэгдэл нөөц тодорхойлох, олон төрлийн тайлан мэдээ гаргана.

Жижиг бизнесийг дэмжих зорилготойгоор бүх төрлийн жижиглэн худалдаа буюу бэлэн хувцас, гутал, цүнх, хүнс, барилгын материал, машины сэлбэг хэрэгсэл, ресторан баар, ном бичиг хэрэг, тоглоом, бэлэг дурсгал зэрэг бүхий л худалдааны чиглэлээр бизнес эрхлэгч нар ашиглах боломжтой.

1: ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨНГӨВЧИЛЖ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БОЛГОСОН

2: АНХАТ БОЛОН НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СИСТЕМД ХОЛБОГДСОН

3: ИНТЕРНЭТГҮЙ БУЮУ ОФФЛАЙН ГОРИМД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

4: ХЭРЭГЛЭГЧИЙН ТОХИРГОО, ХЭРЭГЛЭГЧ БҮР ӨӨРИЙН ЭРХИЙН ХҮРЭЭНД АЖИЛЛАНА

5: БОРЛУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ХҮССЭН ҮЕДЭЭ ХАРАХ БОЛОМЖТОЙ

6: ЗЭЭЛИЙН БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЦТЭЙ ХӨТЛӨЛТИЙГ ОРУУЛЖ ӨГСӨН
ДАТАКЕЙР ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж ЖИ БИ Плаза 503 тоот
Утас: 90090889, 76060006
Website: https://datacare.mn/

3. 1С:Худалдааны Удирдлага
1С: Худалдааны Удирдлага – програм нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд зориулсан, цоо шинэ интерфейс бүхий програм юм. Уг шийдэл нь үйл ажиллагааны болон удирлагын бүртгэлийн зориултуудыг бүхэлд нь автоматжуулах боломжийг олгох ба улмаар орчин үеийн худалдааны байгууллагыг үр ашигтай удирдах ажиллагааг хангаж өгөх болно. Үүнд:

Борлуулалтын удирдлага
Хангамжийн удирдлага
Агуулахын удирдлага
Захиалгын удирдлага
Хэрэглэгчдийн харилцааны удирдлага
Бараа бүтээгдэхүүний эргэлтийн удирдлага
Борлуулалт болон хангамжийн төлөвлөлт
Үнийн шинжилгээ болон үнийн бодлого
Бүх төрлийн борлуулалтын төхөөрөмж холбох

Шинэ функционал нэмэлтүүд:
Харилцагчтай холбоотой харилцааг удирдахад зориулсан нэмэлтүүд харилцагчийн тухай мэдээний хэлбэрээр, үйл ажиллагааны дүн шинжилгээ, борлуулалт хийх бэлтгэл болон хэлцэлийн бүртгэлийг хөтлөх.
Борлуулалтын дүрмийг удирдахад зориулсан нэмэлтүүд: борлуулалтын хуанлийн үнийн болон санхүүгийн хэмжээг хянах боломжтой, үнэ болон хөнгөлөлтийг тогтоох, маркетийн арга хэмжээнүүд явуулах
Борлуулалтыг удирдахад зориулсан нэмэлтүүд: арилжааны санал бүрдүүлэх, авлагын дүн шинжилгээ, төлбөр болон тээвэрлэлт хийх хуваарийн гүйцэтгэлийг хянах, захиалга боловсруулалтын үйл явцыг удирдах.
Худалдааны төлөөлөгчдийн удирдлагад шинэ боломжууд нэмэгдсэн: Халаасны компьютерын тусламжтай үйл ажиллагааг хянах, даалгавар заах, харилцагчдийн мэдээлэл оруулах.
Маркетингийн шинэ шинэ боломжууд байгаа. Үүнд ABC/XYZ дүн шинжилгээ автоматаар хийгдэх бөгөөд харилцагчийн баазын дүн шинжилгээ, харилцагчийн сэгмэнтчлэл мөн хийгдэнэ.
Мөнгөн хөрөнгийн удирдахад бэлэн болон бэлэн бус аргаар орж ирсэн мөнгөн хөрөнгийн бүртгэл, төлбөрийн хуанли бүрдүүлэх, төлбөрийн хүсэлт үйлдэх.
Нөөцийн удирдлагад зориулан хэрэгцээг тооцох болон үлдэгдлийг төлөвлөх, эргэлт ихтэй барааны нөөцлөлт, агуулахын ажлыг ордерын схемээр дэмжих.
Худалдан авалтыг удирдлагад зориулан орлогын хуваарийг гаргах болон хянах, захиалгыг бүрдүүлэх, бэлтгэн нийлүүлэгчийг сонгох, өглөг авлагын хяналт.
Санхүүгийн бүртгэлд зориулан санхүүгийнүр дүнгийн дүн шинжилгээ, өртөг болон нэмэлт зардлын тооцоо

Борлуулалтын үйл ажиллагаа
«1С: Худалдааны Удирдлага» програмыг ашигласнаар борлуулалтыг удирдах нь хамаагүй хялбар бөгөөд үр ашигтай болно. Арилжааны санал болон харилцагчийн сонирхолыг тодорхойлох зэргээс эхлэн борлуулалтын үйл ажиллагааны бүтэн явцыг эсвэл «хялбарчилсан схемээр» бүрдүүлэх боломжтой. Шаардлагатай тохиолдолд харилцагчтай ажиллах аль нэг хувилбарыг сонгох боломжтой.

ВАНСИФОРУС ХХК
Хаяг: Сүхбаатар дүүрэг,3-р хороо, Сөүлийн гудамж, Брау Хаусын байр, 309 тоот
Утас: 70000175, 70110175, 70110174

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал