
Шинэ жилийн хүлээн авалт авч эхэллээ.
🎄 700 ХҮРТЭЛХ ХҮНИЙ БАГТААМЖ
👨🍳 МАСТЕР ТОГООЧИЙН ГАРЫН ХООЛ
👩🎤 ХАМТЛАГ ДУУЧИД, ХӨТЛӨГЧ ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
🎊 ЗААЛНЫ ЧАМИН ТАНСАГ ЧИМЭГЛЭЛ
🟥 ХҮНДЭТГЭЛИЙН УЛААН ХИВС, АЛТЛАГ ТУУЗ
350 ХҮРТЭЛХ АВТОМАШИНЫ ЗОГСООЛ
Манай хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй
Утас: 7730-0294
Монголчуудын хуримын бөгж нь аль ч зүгээс ирсэн аюулыг хамтдаа даван туулна гэсэн билэгдэлтэй байдаг. Гэр бүл болж буй хосуудын хамтын амьдрал сүү шиг ариун цагаан байх болтугай хэмээн сүүн ёслол хийдэг нь хуримын бас нэг чухал үйлдэл мөн. Хуримын үед бэрийн цайг ирсэн зочид тусгайлан амсдаг нь учиртай.
Айлын эзэгтэйн ааш араншинг нь цайтай нь зүйрлэн цийлгэнэсэн, улайсан цайтай гэх зэргээр шүүмжлэн хэлэлцдэг учраас сайхан цай чанаж сурах нь бэрийн эрдмийн анхны шалгуур болно. Хуримын маргааш эхнэр эртлэн босч өрхөө татаж галаа асаан цайгаа чанаад толгойдоо хадмын талаас бэлгэнд өгсөн алчуурыг боож гараад эхлээд наран мандах зүгт дараа нь дөрвөн зүг, найман зовхис, тэнгэр хангайдаа өргөөд орно. Үүний дараа бурхандаа өргөж, нөхөртөө аягална. Хуримласан өдрөөс эхлэн бэр нэг cap төрсөн эцгийн гэртээ очихгүй. Харин аав нь гурав хоногийн дараа охиноо эргэж хүргэнийдээ ирнэ. Чингэхдээ хуримын өдөр амласан инжээ авч ирдэг бөгөөд энэ нь ихэвчлэн мал байдаг. Харин сарын дараа охин аавын гэртээ очихдоо зочин байж, нөхрийн тал охины инжний хариуд бэлэг явуулдаг.
