Хуримын сүүн ёслол / Hurimiin suun yoslol

Astory Grand Hall
Хүчин чадал: 450 хүртэлх хүн
Хамт олон, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх мартагдашгүй Шинэ жилийн үдшийн цэнгүүнээ тансаг орчин, баярын гайхалтай уур амьсгалтай ASTORY GRAND HALL-д тэмдэглээрэй. 🥂
Хаяг: Нарны хорооллын урд, Аттила спорт цогцолборын хашаанд “Astory Event Hall”

Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7610-7799

Монголчуудын хуримын бөгж нь аль ч зүгээс ирсэн аюулыг хамтдаа даван туулна гэсэн билэгдэлтэй байдаг. Гэр бүл болж буй хосуудын хамтын амьдрал сүү шиг ариун цагаан байх болтугай хэмээн сүүн ёслол хийдэг нь хуримын бас нэг чухал үйлдэл мөн. Хуримын үед бэрийн цайг ирсэн зочид тусгайлан амсдаг нь учиртай.

Айлын эзэгтэйн ааш араншинг нь цайтай нь зүйрлэн цийлгэнэсэн, улайсан цайтай гэх зэргээр шүүмжлэн хэлэлцдэг учраас сайхан цай чанаж сурах нь бэрийн эрдмийн анхны шалгуур болно.Хуримын маргааш эхнэр эртлэн босч өрхөө татаж галаа асаан цайгаа чанаад толгойдоо хадмын талаас бэлгэнд өгсөн алчуурыг боож гараад эхлээд наран мандах зүгт дараа нь дөрвөн зүг, найман зовхис, тэнгэр хангайдаа өргөөд орно. Үүний дараа бурхандаа өргөж, нөхөртөө аягална. Хуримласан өдрөөс эхлэн бэр нэг cap төрсөн эцгийн гэртээ очихгүй. Харин аав нь гурав хоногийн дараа охиноо эргэж хүргэнийдээ ирнэ. Чингэхдээ хуримын өдөр амласан инжээ авч ирдэг бөгөөд энэ нь ихэвчлэн мал байдаг. Харин сарын дараа охин аавын гэртээ очихдоо зочин байж, нөхрийн тал охины инжний хариуд бэлэг явуулдаг.

хуримын сүүн ёслол

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн