ХҮЛЭЭН АВАЛТ ТҮҮНИЙ ХЭЛБЭРҮҮД

Хүлээн авалт түүний хэлбэрүүд

Хүлээн авалтыг албан ёсны хэлэлцээрийн үргэлжлэл гэж үздэг учраас ямар ч хүлээн авалтад хөнгөн хандах, дэглэлтгүйгээр зөвхөн үйлчилгээний хүмүүст даатган орхиж болдоггүй. Түүх:
Заншлын хэлбэрээс эх үүсвэртэй дипломат ёс горим нь хүн төрөлхтөний хөгжлийн явцад улам нийтлэг болж хөгжсөн түүхтэй юм. Дундад зууны үед 16-р зуунаас феодалын байгуулал задарч нийгмийн харилцаа боловсронгуй болж Европын далайн хүчирхэг улс гүрнүүд хүчээ авсан үед хүндэтгэл, ёслолд ихээхэн анхаарах болсон ажээ.
Banquit bufet
Албан ёсны хүлээн авалт бол найрсаг, энх амгалан аж төрөх, харилцан ойлгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал хэрэглүүр мөн. Хүлээн авалт бол гадна дотнын ямар ч хүнд ёс жаяг, эрэмбэ дараалал, боловсон байдлыг илтгэн харуулдагаараа олны анхаарлыг ихэд татдаг юм. Түүнд бэлтгэн зохион байгуулах ажил нэлээд олон талыг хамардаг тул бүхэлдээ жижиг чимхлүүр, техник ажлаас, улс төрийн ач холбогдолтой, гүн агуулгатай, тодорхой зорилго бүхий үйл ажиллагааны хэлбэр юм.
Албан ёсны хүлээн авалт бэлтгэл ажлаасаа эхэлж, төлөөлөгч, зочдыг үдэх хүртэл үргэлжилнэ. Бэлтгэл ажилд уг хүлээн авалтыг хэдийд, хаана, ямар хэмжээнд зохион байгуулах, хэн хэн оролцохыг товлохоос эхэлдэг байна. Ямар ой, үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулахаас түүний хэлбэр хамаарна. Хүлээн авалтыг өөрийн улсын болон найрамдалт улс орны үндэсний баяр, тэмдэглэлт ойгоор, эсвэл өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн айлчлал зэргийг төрийн хүлээн авалтын хэмжээнд зохион байгуулна. huleen-avalt

Хүлээн авалтын ангилал, төрөл хэлбэр

✔️Ажил хэргийн
✔️Баяр ёслолын  хүлээн авалт гэж үндсэн ангилж авч үздэг.
Ажил хэргийн хүлээн авалт
Ажил хэргийн хүлээн авалт нь хамтарч бизнес эрхэлж буй байгууллагууд өөр хоорондоо гэрээ хэлэлцээр хийх эсвэл ямар нэгэн асуудлыг хэлэлцэх үзэсгэлэн яармаг нээх гэх мэт үйл ажиллагаанд зориулан энэ хүлээн авалтыг зохион байгуулдаг.
Баяр ёслолын хүлээн авалт
Баяр ёслолын хүлээн авалтыг ямар үйл ажиллагаанд зориулагдсан ямар хүмүүс уригдсан хаана болж байгаа зэргээс шалтгаалан албан ёсны ба албан ёсны бус гэж 2 ангилдаг.
✔️Албан ёсны хүлээн авалт нь гадаадын төрийн тэргүүн олон улсын зөвөлгөөн чухал тэмдэглэлт өдөр үндэсний баяр зэрэгт зориулагдана.
Албан ёсны бус хүлээн авалт нь гэр бүлийн уулзалт, насны ой, хурим зэрэг хүлээн авалтууд юм.
Хүлээн авалтын олон төрөлт хэлбэрүүд байдаг. Ерөнхийд нь босоо хүлээн авалт ба зоог ( суугаа хүлээн авалт ) гэсэн 2 төрөлд хуваан үздэг. Хүлээн авалтын бэлтгэл ажилд:
• Хүлээн авах төрлийг сонгох
• Уригдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргах
• Урилга түгээх
• Ширээнд суулгах төлөвлөгөө гаргах
• Хоолны цэс үйлдэх
• Ширээ засах
• Зочдод үйлчлэх
• Хундаганы үг бэлдэх
• Хүлээн авалтын ажиллагааны дэг журам хийх зэрэг ажлууд багтдаг. bayr-yosloliin-huleen

УРИЛГА

Зоогийн төрөл, хэлбэр
Зоогийг дотор нь өглөөний, өдрийн, оройн зоог гэж ангилна. Өглөөний зоогийн цаг нь ихэвчлэн 12:00 цагаас 13:00 цагийн хооронд болдог. Өдрийн зоог нь орой 19:00 цагаас эхэлдэг бол оройн зоогийг 20:00, 21:00 цагт товлодог.
Эдүгээ гол төлөв өдөр оройн зоогт уригдаж байна. өглөөний зоогийг ихэвчлэн ажил хэргийн уулзалт, завсарлагааг тааруулан хийдэг байна. Тодорхой хугацаанд үргэлжилдэг.
Хүйтэн зууш янз бүрийн байж болно. Халуун хоолонд шөл, махан хоол, ундаа дарс, хатуу архи, шарз орох бөгөөд хоолны төгсгөлд бялуу, жимс, амттаны цуглуулга өгч болно.
Үдийн зоог нь цагийн хувьд ялгаатай, мөн хоолны цэс нь арай өргөн сонголттой байх тал байдаг. Гэхдээ ерөнхий цэс гаргах нь зочидод хэд хэдэн хоолноос чөлөөтэй сонголт хийх боломж олгодог байна.
Хүлээн авалтын хамгийн хүндэтгэлтэй хэлбэр нь оройн зоог бөгөөд өдрийн зоогоос ялгаатай нь шөлтэй хоолоор үйлчлдэггүй. Оройн зоогийг эхлэхийн өмнө янз бүрийн ундаа хатуу архи дарс, зарим үед шар айраг өгөх тал бий. Аператив нь түрүүлж ирсэн хүмүүсийг ая тухтай байлгах, хоолны өмнө ирсэн хүмүүс танилцаж нөхөрсөг уур амьсгал буй болгоход ач тустай.
✔️Дайллага
✔️Цайллага
Хүлээн авалтын энэ хэлбэр бол дайллагатай төстэй боловч нэлээд хөнгөн богино хугацаанд олон хүнд зэрэг үйлчилдэг. Дайллага нь хамрах хүрээний хувьд өргөн олон хүн оролцуулдаг. Дайллагыг өдөр оройн цагаар зохион байгуулж болдог.
Хундага дарс
Хундага дарс хэмээн энэхүү арга хэмжээ бол хүлээн авалтын хөнгөн хэлбэр юм. Хундага дарс барихдаа оргилуун болон бусад дарс жимсний жүүс бяслаг зэрэг хөнгөн зуушаар зочилдог. Хүлээн авалтын зориулалттай шилдэг 25 рестораныг эндээс харна уу. 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал