Хүний нөөцийн бодлого гэж юу вэ?

Амжилтын гаргалгаа сургалтын төв
Манай мэргэжил сургалтын төв нь гоо сайхан ,маникюр-педикюр,маке-ап,сормуус суулгалт,ХАБЭА,хүний нөөц,нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулж байгаа ба бүх сургалтандаа бодит хямдрал зарласан байгаа. Мөн сертификат олгоно.
Утас: 77220351
Амжилтын гаргалгаа сургалтын төв
Манай мэргэжил сургалтын төв нь гоо сайхан ,маникюр-педикюр,маке-ап,сормуус суулгалт,ХАБЭА,хүний нөөц,нягтлан бодох бүртгэлийн сургалтууд явуулж байгаа ба бүх сургалтандаа бодит хямдрал зарласан байгаа. Мөн сертификат олгоно.
Утас: 77220351

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?

Хүмүүсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг даган бизнесийн бүхий л салбарт өргөжин тэлэх, цар хүрээгээ нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Аливаа байгууллага уг шаардлагыг ханган ажиллахын тулд тогтвортой, найдвартай амжилттай ажиллагааг бий болгохыг зорьдог. Харин байгууллагын амжилттай ажиллагааны гол цөм нь хүний нөөцийн бодлого юм. Техник, технологийн дэвшил алсдаа байгууллагын амжилтыг шууд тодорхойлно хэмээн үзсэн ч хүний нөөцийн бодлого нэн чухал хэвээр байна. Ийм учраас аливаа байгууллагын хувьд тогтвортой, бат бөх, найдвартай, эвсэг хамт олон гэдэг бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн дээшлүүлэхэд хөрс суурь нь болж байдаг нэн чухал ойлголт юм.
Орчин үеийн хөгжлийн өндөр түвшинтэй хөл нийлүүлэн алхахад хүний мэдлэг, боловсрол, ур чадвар чухал байдаг. Үүнтэй холбоотойгоор байгууллагын удирдлагын системд хүний нөөцийн менежментийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь улам бэхжиж байгаа төдийгүй байгууллагын удирдлагын зайлшгүй санаа тавих ёстой асуудал байсаар банйа. Хүний нөөцийн бодлогыг томъёолохдоо дараах зүйлүүдийг анхааралдаа авах хэрэгтэй. Үүнд:
Нэг. Өрсөлдөөний үр дүн буюу ялагч нь тодорхой байвал хамт олны уур амьсгалыг эвдэх сөрөг талтай байдаг. Ийм учраас байгууллага дотор албан тушаалын сонгон шалгаруулалт явуулж байгаа бол ил тод, чин шударга, нээлттэй байх хэрэгтэй. Байгууллагад win-win (ялалт-ялалт) зарчим байнга үйлчлэх нь чухал. Түүнчлэн багийн хамтын ажиллагааг үндсэн үйл ажиллагаандаа ашиглах нь орчин үеийн хамгийн сайн шийдэл хэмээн үзэх болжээ.
Хоёр. Ажилчлдын ажилдаа хандаж буй хандлага, сэтгэл ханамж буурах.
Ажилтан бол байгууллагын үнэт зүйлийн нэг. Байгууллагын ажилчдын ажилдаа хандаж буй хандлага, сэтгэл ханамж нь ажлын бүтээмжтэй шууд холбоотой байдаг. Тийм учраас хамт олныг амжилттай удирдахын тулд юуны өмнө ажилчидтайгаа илүү сайн ойлголцож, тэднийг танин мэдэх хэрэгтэй. Зөвхөн ажил хэргийн асуудлаар тэднийг дарах нь ажилчдыг бухимдуулж байдаг тул тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, боловсрох, спортоор хичээллэх, гэр бүлдээ санаа тавих, хамт олонтойгоо өөрийн үзэл бодлоо хуваалцахад нь нэгэн адил анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэдэнд тулгарч буй асуудлуудыг хугацаа алдалгүй шийдэж байх нь хамт олны урам зоригийг сэтгээр талаасаа ач холбогдолтой юм.
Гурав. Ажлын байранд олон бүлэглэл үүсч болох магадлалтай. Байгууллагын ажилтнууд өөрийн сонирхол, үзэл бодлоороо өөрсдөө ч анзааралгүй нэгэн бүлэглэлийг үүсгэдэг бөгөөд тэр нь хэт олширвол сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Бүлэглэл бүрэлдэхүүний хувьд олон, цөөн байхаас үл хамааран тэд өөр хоорондоо янз бүрийн асуудлаар байнга зөрчилдөж байдгийг санах хэрэгтэй. Ийм асуудалд удирдлагын зүгээр оролцох нь зохимжгүй бөгөөд харин байгууллагын зүгээс бүлэглэл үүссэн шалтгааныг нь илрүүлэхэд анхаарч, хүний нөөцийн бодлогодоо харгалзах хэрэгтэй.
Дөрөв. Хамт олон, хувь хүнийг урамшуулж байх нь чухал. Хүн бол урмаар тэтгэгдэж амьдардаг гэдгийг санахад илүүдэхгүй. Ажилтныхаа ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ бодит урамшуулал болон нэр хүндийг нь өсгөсөн магтаалын үгийг хамт олны дунд хэлж байх нь ач холбогдолтой юм. Энэ бол тэднийг хөдөлгөгч хөшүүргийн нэг. Цалин, мөнгөний урамшууллын зэрэгцээ магтаалын найрсаг үг, хэллэгүүдийг хэлж ажилчиддаа урам өгч байх хэрэгтэй.
Тав. Ажил хэрэгтээ хувийн асуудлаа хэт их хутгах болохгүй. Ажилчдадаа санаа тавьж, тэднийг ойлгохын тулд тэдний нэгэн адил байх нь ойлголцох, тэдэнд тулгарах асуудлыг шийдвэрлэхэд тустай хэдий ч удирдлага болон ажилтны хооронд тодорхой хил хязгаар байх ёстой юм. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхэд сөрөг үр дагавар бий болно. Дээр өгүүлсэн энгийн зүйлүүдийг хүний нөөцийн бодлогодоо харгалзах нь нэн чухал болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал