Хүүхдийн даахь үргээх ёслолд хүссэн хүнээ урьдаггүй

Astory Grand Hall
Хүчин чадал: 450 хүртэлх хүн
Хамт олон, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх мартагдашгүй Шинэ жилийн үдшийн цэнгүүнээ тансаг орчин, баярын гайхалтай уур амьсгалтай ASTORY GRAND HALL-д тэмдэглээрэй. 🥂
Хаяг: Нарны хорооллын урд, Аттила спорт цогцолборын хашаанд “Astory Event Hall”

Дэлгэрэнгүй мэдээлэл
☎️ Утас: 7610-7799

Amonte Ballroom
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ❄️️
Бид байгууллага, найз нөхөд, гэр бүл, анги хамт олны “Шинэ жилийн баяр”-ын хүлээн авалтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, сэтгэл шингэсэн үйлчилгээг үзүүлэх болно.
Хүчин чадал: 200 хүртэлх хүн
Дэлгэрэнгүй
Утас: 7711-7798

Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэлгэддэг эртний сайхан ёс. Эрт цагт хүүхдийн сэвлэг үргээхдээ өргөн дэлгэр найр хийдэггүй байсан бөгөөд ивээл жилтэй, ойрын төрөл хамаатан, гэр бүл, үр хүүхэд нь өв тэгш хүмүүсийг урин ирүүлж, цомхон найр хийгээд өндөрлөгдөг байжээ.

Найранд урьсан хүмүүс нь балчир хүүхдийнх нь тэргүүнд хүрч унаган сэвлэгийг нь хөндөж, ирээдүйн буян заяаг нь ерөөх хүмүүс учир эцэг эх нь их бэлгэдлийг бодож урьдаг байж. Өөрөөр хэлбэл хэн хамаагүй хүнийг “хүүхдийн сэвлэг үргээх найран”-д уриад байдаггүй байсан ажээ.

Харин уриагүй боловч хэргийн учирт санамсаргүй тохиолдсон хүнийг ерөөлтэй байж хэмээн ихэд бэлгэшээн дээш нь урьж, дайлж цайлаад бэлэг өгч явуулдаг заншилтай.

Монгол ёсонд балчир хүүхдийн сэвлэгт элдэв хүний гар хүргэхийг сайнд тооцдоггүй байна. Муу хулгайч, худалч, шуналтай, хэрүүлч элдэв муу хүнийг балчир хүүхдийг тэргүүнд хүргэх нь тухайн хүүхдийн заяанд сайн биш гэж үздэг.

 

 

 

 

 

Хүүхдийн сэвлэг үргээхэд тохиромжтой рестораны мэдээллийг эндээс…

Эх сурвалж: Zindaa.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн