Хүүхдэд өгөх бэлэг / Huuhded uguh beleg

Хүүхдийнхээ насанд тохирсон тоглоом сонгох

1 хүртэлх
Барихад эвтэйхэн, материал нь эрүүл, өнгө нь хүүхдэд төвөгтэй биш, олон өнгөтэй.

1 – 3 нас
Ганцаараа тоглох, өөрийгөө танин мэдэх боломжийг олгох хэрэгтэй. Аль болох аюулгүй орчныг бүрдүүлээд хүүхдээ тааваар нь орхиорой. Бас орчин нөхцөл, аав ээжтэйгээ танилцаж байгаа үе учраас гэр бүлээрээ тоглох үедээ ДУУРАЙМАЛ ТОГЛООМ-уудаар тоглоорой. Жишээ нь: эмчийн багаж, гал тогооны хэрэгсэл гэх мэт

4 – 6 нас
Хүүхдийн танин мэдэхүйн хувьд чухал үе. Энэ үед хүүхэд юмсыг ангилж, ялгаж, сурахаас гадна өөрийгөө таниж мэдэж эхэлдэг. Тэгэхээр ЗАДЛАХ, УГСРАХ, ХОЛБОХ, ЭВЛҮҮЛЭХ тоглоом мөн чадвар, сонирхлыг нь хөгжүүлэх тоглоом авч өгөөрэй.

6 наснаас эхлээд тоглох үйлдэл багасаж эхэлдэг.
Хүүхэд сургуульд буюу цоо шинэ хүрээлэлд, олон шинэ дүрэм журмыг мөрдөх хэрэгтэй болдог. Энэ насны хүүхдүүдэд АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ГАРЦЫГ ХАЙДАГ болон ДҮРТ ТОГЛООМ тохирно.

хүүхдэд өгөх бэлэг huuhded uguh beleg

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал