Хөдөлмөрийн хууль шинэчлэгдэв!!! Та юу анхаарах вэ?

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ / ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГИЙН ӨӨРЧЛӨЛТ

Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, зорилт

1999 оны хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн гэрээнд үндэслэн үүссэн харилцаагаар тодорхойлогддог байсан бол 2021 оны шинэчилсэн хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааг илүү өргөтгөж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа болж өргөжүүлсэн.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах
  • 2021 оны хөдөлмөрийн тухай хууль 48.2-р зүйл ”хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй”
  • 2021 оны хөдөлмөрийн тухай хууль 48.4-р зүйл “энэ хуулиын 48.2-т заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэн”

Өмнөх Хөдөлмөрийн тухай хууль нь бичгээр гэрээг байгуулсан тохиолдол зөвхөн хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэх зохицуулалттай байсан ба шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн харилцааг бий болгож байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

Зүйл заалт 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль 21.4-р зүйл 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 49-р зүйл
Гэрээний гол нөхцөл
  • Ажлын байрны буюу албан тушаалын нэр
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг
  • Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
  • Хөдөлмөрийн нөхцөл
  • Ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг
  • Ажил үүрэг гүйцэтгэх байршил
  • Цалин хөлсний байршил
  • Хөдөлмөрийн нөхцөл

 

  • Тус өөрчлөлтөөр хуучин зохицуулалтын 2 нөхцөлийг нэгтгэж, ажил үүрэг гүйцэтгэх байршлыг үндсэн гол нөхцөлд нэмсэн. Энэ нь аливаа ажилтаны хөдөлмөрийн нөхцөлийг ажил олгогч нь дордуулахаас сэргийлж ажлын байрны нөхцөлийг өөрчлөхөөр болвол шинээр гэрээ байгуулж хууль бусаар албан тушаал шилжүүлсэн гэх маргааныг илүү оновчтой шийдвэрлэж, хууль бус үйлдлээс сэргийлэх боломжтой болж байна.
  • Үүнээс гадна гол нөхцөлүүдэд нэмэлтээр бусад нөхцөл тохирч болох ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49.2-т тодорхой зааж өгсөн нь өмнөх хуулиа илүү ойлгомжтой, тодорхой болгож өгсөн байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

 

Зүйл заалт 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль 23-р зүйл 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 50р- зүйл
Хөдөлмөрийн гэрээний хугацаа
  • Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байна
  • Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацагаар байгуулна.
  • Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй
  • Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна:
  • дагалднаар ажиллуулах;
  • туршилтын хугацаагаар ажиллуулах;
  • улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх;
  • ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах;
  • түр ажлын байранд ажиллуулах;
  • санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх.
  • улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  • Шинэчилсэн найруулгын хувьд хөдөлмөрийн гэрээний хугацааг ямар тохиолдолд хугацаатай байгуулж, ямар тохиолдолд хугацаагүй байгуулах талаар өмнөх хуулиасаа илүү тодорхой зааж өгсөн байна.
  • ХтХ 50.4-т зааснаар эрүүл мэндийн шалтгаанаас болж өөр ажилд шижлсэн, хүүхэд асрах чөлөө авсан эхийн хугацаатай байгуулсан гэрээний нийт хугацаа нь 2 жилээс дээш бол тухайн гэрээг хугацаагүй байгуулсан гэрээ гэж үзэхээр хуульчилсан байна. 

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

  • Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох
  • 2021 оны хөдөлмөрийн тухай хууль 80.1.6 “ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжио, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоодсон” бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харицлааг дуусгавар болгож болох шинэ зохиуцуулалт нэмэгдсэн байна.
  • 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 80.1.5 “энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно.” гэх шинэ зүйл заалтын хүрээнд ажил олгогч нь ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухайгаа 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэж тухайн ажилтанд зохих олговрийг олгосноор ажиллуулах шаардлагагүй болсон.
  • 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль 37.1.6 “ажилтан жинхэнэ цэргийн албанд татагдсан” бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог байсан, харин 2021 оны шинэ Хөдөлмөрийн тухай хууль 60.1.6 –т зааснаар ажил олгогч нь цэргийн жинхэнэ алба хааж байгаа ажилтаны ажлын байрыг хэвээр хадгалж үлдэхээр зохицуулалт хийгдсэн байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

  • Үл өрсөлдөх үүрэг
  • Хөдөлмөрийн тухай хууь 49.3 “энэ хуулийн 49.1-д зааснаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийн харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно.”

Дээрх зохицуулалтанд “үл өрсөлдөх үүрэг” шинээр нэмэгдэж орж ирсэн юм. Уг үүргийн хүрээнд бизнес эрхлэгч буюу ажил олгогчийн бизнесийг тогтвортой байлгаж нууцыг задруулахгүй байхад оновчтой зохицуулалт болохоор байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

 

Зүйл заалт  1999 оны Хөдөлмөрийн тухай хууль 70-р зүйл 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 84-р зүйл
Ажил, амралтын цаг
  • Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна
  • Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна
  • Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна.
  • Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-с илүүгүй байна
  • Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас тилүүгүй байна
  • Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-с илүүгүй байна.
  • Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна
  • Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй

 

  • Ажлын цагийн өөрчлөлт, шинэчлэлт нь ажилтны илүү цагаар ажиллах нөхцөлд хэдэн цагаар илүү ажиллаж, ажиллах цагийг дээд хязгаарыг хуульчилж өгсөн нь өмнөх хуулиасаа илүү онцлогтой.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

  • Цалин, хөлс
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 104.7-д ажил олгогч нь ажилтаанд олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, харилцан тохирсон цалин хөлснөөс доогуур хэмжээгээр олгосон бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож болохоор заасан. Энэ нь цалин хөлстэй маргаанийг шийдвэрлэх зохицуулалт болж өгөхөөс гадна ажил олгогчийн хариуцлагийг нэмж өгсөн.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

Зүйл заалт 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль 131.1-р зүйл 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 123.2р зүйл
Сахилгын шийтгэл
  • Сануулах
  • Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
  • Ажлаас халах
  • Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах
  • Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах
  • Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаар 20 хүртэл хувиар бууруулах
  • Албан тушаал бууруулах
  • Ажил олгогчийн санааичлгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд албан тушаал бууруулах, нээлттэй ба хаалттай сануулах гэсэн 2 зохицуулалт нэмэгдэж орж ирсэн. Сахилгын шийтгэл гаргасан ажилтанд сануулах зохицуулалт нь дэлгэрэнгүй болж 2 хэсэгт хуваагдаж зохицуулагдсан байна. нээлттэй сануулах арга хэмжээ нь нийт ажилтанд мэйлээр эсхүл мэдээллийн самбарт байршуулах маягаар хэрэгжиж болох ба бусад ажилтанд илүү сахилга баттай байх, дотоод дүрэм журмаа сахих үндэс болж болох юм.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

  • Сахилгын шийтгэл
  • Хөдөлмөрийн тухай хууль 123.3 “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзаэ энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана.”

Уг зохицуулалт өмнөх Хөдөлмөрийн тухай хуулинд тусгагдаагүй байсан нь сахилгын шийтгэл ногдуулахаасаа өмнө ажилтантай уулзаж тайлбар авах ёстойг тусгасан байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

  • Хөдөлмөрийн гэрээний төрлүүд ХтХ 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69-р зүйл
  •  Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээ
  • Дагалднаар суралцах хөдөлмөрийн гэрээ
  • Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ
  • Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөмлөрийн гэрээ
  • Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ
  • Зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ
  • Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ
  • Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн зохицуулалт байдаг ба уг зохицуулалт нь гэрээ байгуулагч 2 талд ойлгомжгүй байдлыг бий болгодог байсан ба шинэчилсэн найруулгаар гэрээний төрлүүд гэх шинэ зохицуулалт оруулж ирснээс уг ойлгомжгүй байдлыг зассан. Энэ нь эдгээр хөдөлмөрийн гэрээний төрлүүдээр гэрээ байгуулсан ажил олгогч, ажилтан нь хөдөлмөрийн харилцааны үндсэн эрх эдэлж, үүрэг хүлээхээр болж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

  • Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ
Зүйл заалт 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль 22-р зүйл 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 65-р зүйл
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ буюу контракт
  • Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна
  • Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор тухайн ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно
  • Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг тодорхой болгож гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг гүйцэтгүүлнэ гэж зохицуулалт хийсэн байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨГДСӨН ЗОХИЦУУЛАЛТ БА ШИНЭЭР ТУСГАГДСАН ЗОХИЦУУЛАЛТ

  • Хүн амын үарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харицлаа
  • 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 137.2 “ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсны амралтыг 140 хоногоор тооцож заавал олгоно.”
  • 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 140.1 “жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно”
  • 2021 оны Хөдөлмөрийн тухай хууль 137.5 “эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-с доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацаанды дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно”

Эдгээр зохицуулалт нь шинэ Хөдөлмөрийн тухай хуулинд тусгагдаж дөнгөж төрсөн болон 3 хүтртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

 

 

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал