Цэцэгт мэндчилгээ.
Хайр сэтгэлийн илэрхийллийг зөвхөн сарнай цэцгээр төсөөлөх нь хэт хуучинсаг хэлбэр юм. Жишээ нь гэхэд улаан алтан зул, лиш цэцгүүд “Би чамд хайртай” гэсэн утгыг илэрхийлдэг бол хонин нүдэн цэцэг гоо үзэсгэлэнг бэлгэддэг. Мөн голт бор цэцгийг хүнд ганцхан удаа л бэлэглэдэг. Яагаад гэвэл энэ цэцэг нь зөвхөн анхны дурлалынх байх ёстой гэж үздэг. Нил цэцэг дассан сэтгэлийг илтгэдэг. Үүнтэй адил өөртөө маш гүнзгий утга бэлгэдлийг агуулдаг, өнгө үзэмж сайтай өөр маш олон цэцэг байдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Цэцгийн тоо түүний бэлгэдэл
Цэцэг бэлэглэхдээ 1, 3 ,5 гэсэн сондгой тоогоор боодог ба амьдралын эрч хүч, эерэг энергийг бэлгэддэг бол 2 болон 4-р боосон цэцгийн баглаа хүнд бэлэглэж болдоггүй. Цэцэгт мэндчилгээ
1 цэцэг – Чи минь миний цор ганц
3 цэцэг –Хайр, хүндлэл, залуу насны бэлгэдэл
5 цэцэг – Би чамд хайртай
7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг, мөн гэрлэж байгаа шинэхэн хосуудад бэлэглэдэг
9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог
10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг – Чи миний анд нөхөр
12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ
13 цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна
14 цэцэг – Чи надад байгаа бүх юм
15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?
- Цэцгийн өнгө түүний бэлгэдэл
Хүнд цэцэг бэлэглэхдээ хайхрамжгүй хандаж болохгүйн нэг жишээ бол цэцгийн өнгөний бэлгэдэл юм. Аль гоё харагдсаныг нь шууд бэлэглээд байж болохгүй. Учир нь цэцгийн өнгө бүр өөр өөрийн утга бэлгэдлийг агуулж байдаг. Жишээ нь хайртай бүсгүйдээ шар сарнай бэлэглэж болдоггүй байна. Тэгээд ч зогсохгүй ямар нэг зүйлд дургүйцэж, татгалзаж байгаагаа ч цэцгээр илэрхийлж болдог гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй.
Цагаан өнгө – Гэнэн цайлган зан
Шар өнгө – Хайр сэтгэлд урвалтыг илтгэдэгЯгаан өнгө – Хайрыг илтгэдэг
Тод улаан өнгө – Оргилуун хайрыг
Цэнхэр өнгө – Үнэнч байдлыг
Хөх ягаан өнгө – Итгэл, эв эе, нөхөрлөлийг
Хар өнгө – Үхлийг илэрхийлдэг
Гэвч заавал баяр ёслол гэлтгүй энгийн нэг өдөр хүнд цэцгийн баглаа бэлэглэх нь гэнэтийн мөртлөө чамин бэлэг болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн цэцгийг өөрөө бэлэглэхээс гадна цэцэг хүргэлтийн үйлчилгээгээр хүргүүлэх нь хайртай бүсгүйд тань аль эсвэл цэцэг бэлэглэх гэж буй хэнд ч бай илүү онцгой сэтгэгдэл төрүүлж болох бас нэгэн хувилбар юм.
- Цэцгийн төрөл түүний бэлгэдэл
Цагаан даль: Хүсэл биелүүлэгч
Хөх ягаан даль: Ганцаардал
Усны сараана: Оргилж байгаа сэтгэл
Лиш: Эмэгтэй хүний хайр сэтгэл
Цагаан лиш: Ариухан хайр дурлал, эмэгтэй хүний эрхэм тансаг байдал
Судалтай лиш: Татгалзсан хариуг
Хэлгий цэцэг: Хүсэл тэмүүлэл
Цахилдаг: Итгэл найдвар, эргэн уулзах
Кактус: Халуун дулаан уур амьсгал
Май цэцэг: Амьдралын сайн сайхан
Цагаан сараана: Гайхалтай харьцаа, сайхан нөхөрлөл
Шар сараана: Хуурамч, завхай байдал
Намуу цэцэг: Оргилуун хүсэл мөрөөдөл
Цагаан намуу: Амар тайван, түвшин байдал
Шар намуу: Баян тансаг, эд мөнгө
Хонин нүдэн: Гэмгүй үнэнч дурлал
Гамба: Сээтэгнэл, дур булаам байдлыг илэрхийлнэ
Алтан лицэх: Ялалт, амжилт
Хонин зангуу: Үнэнч дурлал, дурсан санах
Хумсан цэцэг: Хатуу ширүүн байдал, зовлон, хардалт
Цахирмаа – Хайр, үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй,
Цээнэ: Аз жаргалтай амьдрал, гэрлэлт эсвэл ичимтгий зан
Улаан сарнай – Хайр дурлал
Ягаан сарнай: Надад итгээч
Сарнай цэцгийн цоморлиг: Гоо үзэсгэлэн, залуу нас
Цагаан сарнайн цоморлиг: Охин насыг бэлгэддэг
Улаан сарнайн цоморлиг: Ариун, энхрий байдлыг илтгэдэг
Алтан зул цэцэг: Алдар нэр, амжилт
Улаан алтан зул: Хайраа илчлэх
Нил цэцгийн баглаа: Чиний талаар боддог зэрэг олон утга санааг илэрхийлдэг.