Цөсний ургацаг гэж юу вэ?

Цөсний хүүдийн ургацаг буюу полип гэдэг нь цөсний хүүдийн хананаас ургасан хоргүй хавдар юм.

Америкт 4.3-6.9% тохиолддог. Эдгээрээс 90-95% нь хоргүй хавдар чигээрээ байдаг бол ердөө 5-10% нь хорт хавдарт шилждэг байна.

Нөлөөлөх хүчин зүйл бүрэн тогтоогдоогүй ч доорх хүчин зүйлс нөлөөлдөг хэмээн судлагдаж байна.

  • Удамшилт
  • Таргалалт
  • Чихрийн шижин өвчин
  • Цөсний хүүдийн чулуу

Шинж тэмдэг 

Ихэнх тохиолдолд шинж тэмдэг илрэхгүй явагддаг.

  • Огих, бөөлжих
  • Хэвлийн баруун дээр өвдөх

Хэвлийн ЭХО. Гол оношлох шинжилгээ нь хэвлийн эхо юм. Уг шинжилгээгээр ургацагийн байрлал, тоо, хэмжээг тодорхойлж болно.

Хортой байдалд шилжих

Цөсний хүүдийн ургацагийн хамгийн анхаарах ёстой зүйл бол хортой байдалд шилжих үгүй юм. Хэрэв хортой байдалд шилжих юм бол яаралтай цөсний хүүдий авахуулах мэс засалд орох хэрэгтэй.
Яаж мэдэх вэ ?

  1. Хэмжээ. Хамгийн гол шинж нь хэмжээ болон хэмжээ нь нэмэгдэх юм. Хэрэв ургацаг дээш хэмжээтэй мөн хяналтын эхо шинжилгээгээр хэмжээ нэмэглэж байвал хортой гэж үзнэ.
  2. Хэлбэр болон тоо. 1 тоо болон хавтгай суурьтай ургацаг ихэвчлэн хортой байдаг.
  3. Нас. 50-аас дээш наслалт
  4. Цөсний хүүдийн чулуу

Хэзээ мэс засал хийлгэх вэ?

  • Өвчтөнд зовиур илэрсэн болон хортойд шилжих магадлалтай бол мэс засалд орно.
  • Хэрвээ 6мм доош хэмжээтэй бол 6-23 сар тутамд эхо шинжилгээг 2 жил хийлгэнэ. Энэ хугацаанд хэмжээ нэмэгдээгүй бол цаашид хэвийн урьдчилсан сэргийлэх үзлэгийн хуваарьт шилжиж болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал