Шинэ жилийн уур амьсгал орсон догдлол дүүрэн өдрүүдэд хайртай хүмүүстээ, найз нөхөддөө болон сэтгэлээ илчлэх зорилгоор бэлэг солилцох нь олонтаа. Шинэ жилийн бэлэг нь хамт ажиллагсадтайгаа харилцаа тогтоох, хичээл зүтгэлийг үнэлж байгаагаа илэрхийлэх сайхан санаа ч байж болох юм. Ингээд та бүхэн эдгээрээс бэлэгний санаа авч хэн нэгэнд өөрийнхөө талаар таатай дурсамжийг үлдээгээрэй
Шинэ жилийн баяраар хайртай дотнын хүндээ анхилам үнэртэй гоёмсог цэцэг бэлэглэх нь хэзээ ч моданаас гарахгүй бэлгийн санаа юм. Surprise барих, баяр хүргэх, уучлал гуйх, хайраа илчлэх гэх зэрэг олон шалтгааныг баглаа цэцгээр талхалж болох юм. Хүсвэл дотроос нь мөнгө гарч ирдэг цэцэг захиалж ч болох юм. Үнэхээр гайхалтай surprise биш гэж үү? Бэлэглэх хүн тань цэцгийн утга санааг голчилж үздэггүй бол өөрт таалагдсан, шинэхэн, өнгө үзэмжтэй, тансаг үнэртэйг сонгоход болно. Хайртай хүндээ ихэвчлэн улаан сарнайг гал халуун хайрын бэлгэдэл болгон 1, 7, 9, 21, 99, 247 гэх мэт тооны бэлгэдлээр өгдөг. Цэцгийн баглааг өгөхдөө хайртай хүнтэйгээ уулзах үед /гудамжинд, гэртээ/ өгч болно. Харин ингэхдээ ядаж хоёр, гурван үг хэлэхийг хичээгээрэй. “Энэ сайхан цэцгийн баглааг орчлонгийн хамгийн сайхан бүсгүйд зориулж байна” гэх мэтчилэн та уран сэтгэмжээрээ сэтгэлээ илэрхийлж болох юм. Цэцгийн баглаагаа хайрт тань шууд олж харах газар орхиж болно. Хэнээс өгч байгаагаа мэдэгдэхийг хүсвэл бяцхан захиа үлдээж, эсвэл нууцлаг байдлаар цэцэг хүргэлтийн үйлчилгээг ашиглаж бас болно. Хамгийн гол нь сэтгэлээ цэцгийн баглаагаар илэрхийлэхээс битгий ичээрэй. Энэ нь хайртай хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан бэлэглэж байна гэдгээ ойлгох хэрэгтэй.
Энгэрийн дэвтэр:
Тэмдэглэлийн дэвтэр нь өөрийн онц чухал зүйлээ тэмдэглэх, мартаж болзошгүй шинэ санаа, ажлын төлөвлөгөөгөө бичих, өдрийн тэмдэглэл хөтлөх гэх зэрэг өдөр тутамд гарт ойр хэрэгсэл тул харах бүртээ өгсөн хүнийх нь тухай санан дурсана гэсэн үг юм. Энгэрийн дэвтэр нь бусад тэмдэглэлийн дэвтрээс арай жижиг авсаархан байх бөгөөд энэ нь үргэлж биедээ авч явахад авсаархан байх юм. Чамин бөгөөд минимал загвартай байх нь тухайн дэвтрийн эзэнд дээр нь тэмдэглэлээ бичих сэдлийг өдөөх юм. Зөвхөн эмэгтэй хүнд гэлтгүй оффисын ажил хийдэг, уран бүтээлч залууст ч мөн хэрэгтэй бэлэг юм.
Үнэртэн:
Үнэртэн бол маш өргөн хүрээний хэрэглээтэй бэлэг юм. Эрэгтэй хүнд бэлэг сонгоход бэрхшээлтэй байдаг шүү дээ. Харин үнэртэн бол тэдэнд өөртөө татах хүч, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх тул энэ нь нас хүйс харгалзахгүй онцгой бэлэг байх болно. Түүнийг арьс, хувцсандаа түрхэж болно, мөн орны цагаан хэрэглэлээ эсвэл гэрээ, машинаа анхилуун үнэртэй болгоход ч хэрэглэж болно. Энэ нь үргэлж сэтгэл, мэдрэмжийг илэрхийлдэг. Үнэртэнг бэлэглэхээр сонгоход тухайн хүнд хайр халамжаа илэрхийлж, таны хувьд хичнээн чухал болохыг нь харуулдаг. Учир нь үнэртэн өдөржин түүнд үнэртэж таныг санагдуулах болно. Эцэст нь хэлэхэд үнэртэн бол онцгой бэлэг юм. Бид өдөр бүр үнэртэн авдаггүй шүү дээ. Гоёмсог савлагаатай, тансаг шилтэй, хамгийн гол нь тухайн хүний онцлогт төгс тохирсон үнэртэн тэр таны хувьд хичнээн онцгой болохыг мэдрүүлдэг.
Кэйс:
Хүн бүр өдөрт тутмынхаа ажлыг амжуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх гээд өдрийн ихэнхи цагийг гар утастайгаа өнгөрүүлдэг тул тухайн хүнийг илэрхийлэх гар утасны кэйс ч бас онцгой сонголт юм шүү
Видео тоглоом:
Эрэгтэй хүн бүрийн дотор жаахан хүү байдаг гэдэг дээ. Видео тоглоом сонирхдоггүй эрчүүд ховор болов уу? Хамтдаа тоглох боломжтой олон сонирхолтой тоглоомууд байдаг тул хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж болох юм. Арай хямд төсрийг хайж байвал X-box эсвэл дагалдах хэрэглийг нь бэлэг болгож болох юм.
Ipad:
Зөөврийн компьютерийг орлох хөнгөн, нимгэн ухаалаг хэрэгсэл бэлгэнд авч байгаа хүнээ гайхшруулах баярлуулах нь гарцаагүй. Хэрэв тэр ном унших дуртай бол Амазон Киндл ч байж болох юм.
Бугуйвч:
Хэрэв тэр гоёл чимэглэл сонирхдог, загварлаг, тансаг харагдах дуртай бол энэ бугуйвч нь сайн сонголт байж болно. Та өөрийн сонголтоор нэр эсвэл ямар нэгэн үсэг, үг сийлж болно. Та хоёрын нэрийг хүртэл! Энэ нь бас холын хосдоо өгөх төгс бэлэг юм!
Ухаалаг цахилгаан хэрэгсэл:
Амттай сайхан хоолыг зөвхөн айлын эзэгтэй гэлтгүй нөхрүүд маань ч хийх дуртай болсон. Амттай хоол хийх тийм ч хэцүү биш болсоор байна. Бидэнд туслах ухаалаг цахилгаан хэрэгслүүдийн ачаар цаг, мөнгөнд хэмнэлттэйгээр заавал түргэн хоол захиалахгүйгээр хооллож болохоор болсон байна. Иймээс ганц бие найздаа, хайртай гэр бүлийнхнийхээ гал тогоонд өнгө нэмж ухаалаг цахилгаан хэрэгсэл бэлдэх ч бас сайхан санаа шүү. Амттай хоол идэх бүртээ өгсөн хүнийг нь дурсан санана гээд боддоо, сайхан биш гэж үү