1. Гадаадад зарим иргэд нь шинэ жилээ Time Square-ийн хажууд тэмдэглэж байхдаа живх хэрэглэдэг байна, учир нь тэр хавьд бие засах газар тун ховор байдаг гэнэ шүү.
2. Этиоп улсын календарь нь 13-н сартай бөгөөд, Тэд одоо дөнгөж 2006-он тохиож байгаа бөгөөд шинэ жилээ 9-н сарын 11-нд тэмдэглэдэг аж.
3. 2006 он хүртэл Сансрын хөлөг нь шинэ жилийн үеэр эсвэл өмнөх өдөр нь нисдэггүй байсан гэнэ. Учир нь төхөөрөмж нь он солигдох мөчийг системд таних боломжгүй байж.
Шинэ жил тэмдэглэх шилдэг 25 рестораныг энд дарж харна уу
4. Америк улсад согтуугаар жолоо барихыг багасгахын тулд AAA нь машиныг тань чиргүүлээр зогсоолд тавьж, согтуу үед тань хүргэж өгдөг гэнэ.
5. Бетховены 9-р симфонийг 2-р дайны үеэр Герман цэргийн хоригдлууд Япончуудад тоглож өгч байсан бөгөөд, одоо уг симфонийг шинэ жилээр тоглох нь дэлхий нийтийн уламжлал болсон байна.
6. Орос улсад шашныг хориглож байсан үед Санта-г Өвлийн өвгөнөөр орлуулсан аж.
7. Солонгос улс болон зарим Ази улсад, дөнгөж төрсөн хүүхдийг 1 настай гэж тооцдог бөгөөд, шинэ жил болох үед хүн бүр хий нас нэмдэг байна. Тэгэхээр 12-сарын 29-нд төрсөн хүүхэд шинэ жилийн дараа 2 настай байна гэсэн үг юм.
8. Эртний үеийн хавайчуудийн шинэ жил 4-н сар үргэлжилдэг байсан бөгөөд, уг үеэр дайныг хориглож, бүх хүн ажлаас чөлөөлөгдөж, ихэнх цагийг бүжиглэх эсвэл зоог барьж, цагийг зугаатай өнгөрүүлж тэмдэглэдэг байсан гэнэ.
Та шинэ жил тэмдэглэх газар хайж байна уу
9. Орос улс нь шинэ жилийг хоёр удаа тэмдэглэг бөгөөд эхнийх нь 1 сарын 1-н бол 2 дахь нь 1 сарын 14-н аж.
10. Шинэ жилээр Япон улсын Акита-д эрчүүд нь уулын чөтгөрийн хувцас өмсөж, залхуу эсвэл гэр бүлийнхээ үгэнд ороогүй хүүхдүүдийг айлгадаг байна.
11. Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ. Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
12. Харин дэлхийн бvхий л улс vндэстнээс хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд єнгєрсєн оны тєгсгєл, шинэ оны эхний єдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам vvнээс үүдэн бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн ч Азид хамгийн сvvлд дэлгэрсэн гэдэг.
13. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр аж. Эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнөөс л тэмдэглэсэн гэдэг.
14. Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ. Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
15. Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээрчимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.