Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425
“Элэгний D вирусийн ачаалал тоолох шинжилгээг даатгалаас санхүүжүүлэх боломжтой” гэсэн тооцооллыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан гаргав.
Элэгний В вирустэй хүмүүс Д буюу дельта вирусийн шинжилгээг өгдөг. Хэрэв В вирус илэрсэн тохиолдолд Д вирусын илрүүлэг шинжилгээнд заавал хамрагдах ёстой аж. Тиймээс Д вирус шинжилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Монгол Улсын В вирусийн халдвартай хүмүүсийн 60 хувь буюу 150 мянга орчим хүн элэгний B, D вирусийн давхар халдвартай байдаг. Харин элэгний В вирусийн дан халдвартай 100 орчим мянган хүн байгаа. Өөрөөр хэлбэл, давхар халдвартай хүмүүсийн тоо их гэсэн үг. Давхар вирустэй хүмүүсийн эмчилгээ муу байдаг. Анагаах ухаанд байгаа ганц эмчилгээ нь интерферон гэх тариа юм. Сөрөг нөлөө ихтэйгээс гадна 30 орчим хувийн үр дүнтэй байдаг. Одоогийн байдлаар дэлхий дээр гурван төрлийн шинэ эмчилгээ туршиж байна.
Манай улсын хүн амын 10-12 хувь нь элэгний В, С вирусийн халдвартай. В вирустэй хүмүүсийн 60-80 хувь нь дельтагийн халдлагад өртсөн гэсэн судалгааны дүн бий. Өөрөөр хэлбэл, монголчуудын 6-8 хувь нь эл вирусийн халдвар тээгч гэсэн үг. Тиймээс Эрүүл мэндийн яамныхан D вирустэй хүмүүсийг эмчлэх ажлыг эрчимжүүлжээ.
Элэгний С вирусийн эсрэг шинэ эмийн ачаар манайд уг эмчилгээний үр дүн 98 хувьтай байгаа. Харин хепатит В, D-г төгс эмчлэх бэлдмэл байхгүй ч эрдэмтэд хоёр төрлийн эмийг дэлхийн 21 оронд туршиж буйн нэг нь Монгол юм. Үүнээс гадна “Элэгний D вирусийн ачаалал тоолох шинжилгээг даатгалаас санхүүжүүлэх боломжтой” гэсэн тооцооллыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан гаргасныг салбарын сайд Д.Сарангэрэл олон нийтэд зарлав.
Одоо бол В, Д вирустэй хүмүүсийн асуудал тулгамдаж байна. Америкт хийсэн үзлэгээр 28-тай залуу элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж гарсан. В, Д-гийн давхар халдвартай залуу байсан. Одоо бас ч Эрүүл мэндийн даатгалаар С, В вирусийг үнэгүй тоолж, эмийг нь хөнгөлж байна. Д вирустэй буюу хамгийн том асуудалтай хэсэг дээр анхаарал дутагдаж байна. Д вирусийн шинжилгээ, эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулахгүй бол энэ хүмүүс чинь л элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж байна. Тэр тусмаа С вирус дэлхийд тархсан учраас баян орнууд судалгаа хийгээд, эмүүд үйлдвэрлэгдээд явж байна. Дэлхий дээр 20-30 сая хүн В, Д-гийн халдвартай байна. Дандаа ядуу орнуудад энэ халдвар тархсан байна. Монгол хамгийн өндөр халдвартай нь учраас мөнгө хөрөнгө зарж ажиллахгүй байж дэлхийд мундаг болохыг хүлээгээд суувал хүмүүсийн асуудал хүндэрнэ.