Эрэгтэйчүүдийн эмнэлгүүдийн жагсаалт

Сүүлийн үед эрчүүдийн дунд түрүү булчирхайн архаг үрэвсэл, түрүү булчирхайн хавдар, бэлгийн замын халдварт өвчин, гэмтэл бэртлээс шалтгаалсан асуудлууд ихээр гарах болсон. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд чадварлаг эмч, сайн эмнэлэг хэрэгтэй болно.  Хүмүүс тэр бүр эрэгтэйчүүдийн эмнэлгийн талаар ойлголтгүй, хаана ямар эмнэлэг байдгийг ч сайн мэддэггүй. Тэгвэл бид танд дараах эрэгтэйчүүдийн эмнэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

90784706_2526673490884578_6595081935532326912_n 1. UB CLINIC
Бэлгийн үйл ажиллагааны алдагдал, Түрүү булчирхайн үрэвсэл, Бөөрний үрэвсэлт өвчин, БЗХӨ, Эр бэлгийн дааврын дутагдал, Бэлгийн хөвчрөл буурах, сулрал, Эрчүүдийн дархлаа, тамир дэмжих зэрэг оношлогоо, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Хаяг: Хан-уул дүүрэг, 15-р хороо, Наадам центрийн хойд талд КН хотхон 1-р давхар

ochir-anagaagch 2. “ОЧИР АНАГААГЧ” ЭМНЭЛЭГ                        Манай хамт олон мэргэжлийн баг бүрдүүлж эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний өвчлөлийг оношлон, эмчлэх ба эмзэг бүрэг сэтгэл зүйг ёс зүйтэйгээр харилцан ойлголцож эрүүлжүүлэн эдгэрэхэд тусална.
Хаяг: БГД, 5-р хороо, 10-р хороолол, Хөх хот рестораны замын эсрэг талд

tse-pu

3. “Цэ-Пү” эрэгтэйчүүдийн эмнэлэг

“Цэ-Пү” андрологийн эмнэлэг нь Түрүү булчирхайн үрэвсэл, хавдрууд, үрийн хүүдий, үрийн суваг болон төмсөг, төмсөгний дайвар, шээсний суваг, бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, эмгэг өөрчлөлт, үргүйдэл, бэлгийн үйл ажиллагааны хямрал зэргийг оношлон эмчилж байна.
Хаяг: СБД, 1р хороо, Сөүлийн гудамж, Циркийн зүүн талд

garid-manlai 4.“ГАРЬД МАНЛАЙ” ЭМНЭЛЭГ
Гарьд манлай эмнэлэг нь 1999 оноос үйл ажиллагаагаа эхлэн явуулж 2009 оноос хэвтэн эмчлүүлэх 50 ортой эмнэлэг болон өргөжиж одоогоор дотрын, уламжлалт эмчилгээ, мэс засал, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвчинг оношлох, эмчлэх үйл ажиллагаа явуулж байна.
Хаяг: БГД -16-р хороо, Төв гандангийн зүүн урд

bum-enerel

5. “БУМ ЭНЭРЭЛ” эмнэлэг

Манай эмнэлэг нь 2009 оноос эхлэн дотор болон эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрэгтэйчүүдийн эмгэг оношлогоо эмчилгээ, БЗХӨ, Бэлгийн үйл ажиллагааны хямарлуудын зөвлөгөө, эмчилгээ, Эрэгтэйчүүдийн үргүйдэл, Түрүү булчирхайн үрэвсэл, Хөвч таслах мэс ажилбар зэрэг эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг, Энх-Тайвны Өргөн чөлөө, 4-р хороо, Американ Дэнж хотхоны эсрэг талын “Golden Gym” клубын 1-р давхарт

GODSEND 6. “ГОДСЭНД” ЭМНЭЛЭГ
Эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал, Үргүйдэл, Түрүү булчирхайн өвчнүүд, Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүдийн оношилгоо, эмчилгээ болон Лабораторын бүх төрлийн шинжилгээ хийж байна.
Хаяг: ШУГТЭмнэлгийн баруун талд, Отгон тэнгэр эмнэлгийн 2 давхарт

dorniin-em 7. Эрэгтэйчүүдийн дорнын уламжлалт эмнэлэг
Манай эмнэлэг нь Бэлгийн сулрал, Түрүү булчирхай томрол, үрэвсэл, шохойжилт, БЗХӨ, Үргүйдэл зэрэг өвчнүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж байна.
Хаяг: 25р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлах байр, 3р орцны 44 тоот

166490672_3990670454328951_4238391480475032818_n 8. “АДАМ” эрэгтэйчүүд, бөөрний эмнэлэг
Манай эмнэлэг нь Түрүү булчирхайн үзлэг, оношлогоо, эмчилгээ, Эрэгтэйчүүдийн үрийн суваг боох мэс ажилбар, Тээрхийн арьс авах мэс засал, Бэлгийн замын халдварын цогц шинжилгээ зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Хаяг:
Салбар1: БЗД Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно Парксайд үйлчилгээний төвийн 4 давхарт
Салбар2: БГД 3р эмнэлгийн төв хаалганы баруун талд Тавин ус эмийн мангийн 2 давхарт

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал