Ажилд орох өргөдөл бичихдээ юуг анхаарах вэ?

Ажилд ороход тань хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.
  1. Үг, үсгийн алдаа гаргах: CareerBuilder-ээс явуулсан судалгаанд оролцсон ажил олгогчдын 58% нь үг, үсгийн алдаатай анкетыг шууд жагсаалтаас хасдаг байна. 
  2. Буруу мэдээлэл өгөх: Хуучин ажлын газрынхаа утас, албан тушаал зэргээ худал бичихгүй байх хэрэгтэй.
  3. Яг адилхан бөглөсөн анкет өөр өөр газруудад өгөх: Анкет бөглөж буй албан байгууллагууд нь өөр, өөр ажил үүргийн хуваарьтай, төрөл бүрийн албан тушаал дээр ажилтан хайж байгаа учир тэдний хүсэл, шаардлагад нийцүүлэн өөрийн туршлага, чадварынхаа алийг нь хаана тодотгох вэ гэдгээ тооцоолох хэрэгтэй.
  4. Харагдах байдалд хэт их анхаарах: Өөрийн туршлага, чадвараа илэрхийлэх үгийн сонголтдоо анхаарлаа хандуулах мөн анкетын үсэг болон фонтыг өнгө алагласан, стандарт бус байхаас сэргийлээрэй.
  5. Тодорхой биш байх: Хаана, хэзээ ямар амжилт гаргасан, хуучин ажилдаа яаж хувь нэмэр оруулсан зэргээ аль болох тодорхой бичих, жишээ дурдаж болно.
  6. Нэг хуудсанд хэтэрхий олон үг бичих: Дээр дурдсан судалгаанд оролцогчдын 66% нь дөнгөж их сургуулиа төгсөгчид нэг хуудсаас илүүгүй, 77% нь тодорхой ажлын туршлагатай өргөдөл гаргагчдын анкет хоёр хуудаснаас багагүй байх нь зохистой гэж үзжээ. 
  7. Ажилласан хугацаагаа тодорхой бичихгүй байх: Хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгаанаар багагүй хугацаанд ажил хийлгүй завсардсан бол түүнийгээ анкетдаа бодитоор нь тодорхой тусгаж байх хэрэгтэй. 
  8. Өөрийн чадваруудаа бичихгүй байх: Хаана хэдэн жил ажилласан гэдгээс илүү яг ямар чадварыг давуу эзэмшсэн нь ажил олгогчдод илүүтэй чухал мэдээлэл юм. Жишээлбэл “Хэлэлцээ хийх” зэрэг чадвараа ямар байдлаар ашигласнаа жагсаах байдлаар харуулж болно. 
  9. Тухайн ажлын байр танд ямар нөлөөллийг үзүүлэх талаар дурдах: тухайн ажилд чамайг авснаар тэр байгууллагад чи хэрхэн хувь нэмрээ оруулах вэ гэдгийг тодотгож өгөөрэй

Танилцуулга бэлдэх (CV, анкет бөглөх)

CV бол бусдад өөрийгөө таниулах хамгийн чухал баримт юм. Та сонирхсон ажлын байрандаа ажиллахыг хүсч байвал ажлын товч намтар болох СV-гээ зөв, оновчтой бичиж амжилтанд хүрэх боломжийг өөртөө нээгээрэй. Таны сонирхосон ажлын байранд хандан олон хүн анкетаа өгөх тул тэдгээр хүмүүсээс хэрхэн ялгарч, өөрийгөө сонгуулах вэ? гэдгээ анхаарах хэрэгтэй. CV бичихдээ өөрийн давуу талаа ил тод харуулах чухал. Мөн таны CV-г ажил олгогч уншаад ярилцлаганд заавал дуудах ёстой.
Юуны өмнө ажлын товч намтараа бичихдээ дараах зүйлсэд анхаарал хандуулаарай.

  • Зорилго: Та энэ хэсэгт өөрийн ажилд орохтой холбоотой зорилгоо бичнэ. Зарим хүмүүс зорилгоо CV-ний гарчиг юм шиг харагдахаар бичсэн байдаг нь алдаа болдог. Зорилго тодорхой бол таныг үнэлэнэ.
  • Боловсрол: Хамгийн сүүлд төгссөн сургууль, дамжаагаа эхэнд нь бичих дараалалтай байдаг. Мөн голч дүн, диплом, гэрчилгээний дугаарыг нэмэлтээр оруулж өгвөл сайн. Хүснэгт үүсгэж харуулвал цэгцтэй харагдана.
  • Хөдөлмөр эрхлэлт: Хамгийн сүүлд эрхлэж байсан ажлаасаа эхлэн бичих дараалалтай. Хийж байсан ажлаа хэр гүйцэтгэл сайтай, санаачлагатай хийж байсан тухай болон юу хийж бүтээсэн бэ гэдгээ харуулах алтан боломж.
  • Ур чадвар, авъяас, гавъяа шагнал: Хүртэж байсан гавъяа шагнал, өргөмжлөл зэргийнхээ талаар бичнэ. Үүнийг чухам ямар хэлбэрээр бичихээ өөрөө шийднэ биз. Тэмцээн, уралдааны нэр, түүнд ямар байр эзэлж, шагнал, тэтгэлэг авсан, мөн огноог нь жагсааж бичиж болно. Зарим хүмүүс өөрт буй ур чадваруудаа жагсаагаад тус бүрт нь сайн, дунд, бага зэрэг гэсэн тэмдэглэгээг хийсэн байдаг.
  • Гадаад хэлний мэдлэг, сонирхол, чөлөөт цаг: Гадаад хэлний мэдлэг чадвараа уншсанаа ойлгох, ярьсныг ойлгох, ярих, бичих гэх мэтээр тус бүрт нь үнэлгээ өгч бичих нь зүйтэй. Мөн анхаарах нэг гол зүйл бол та ямар зорилгоор, хаана өргөдөл гаргаж байна вэ? гэдгээсээ хамааран юуг бичих, юуг бичихгүй байх вэ? гэдгээ сайн бодоорой. Ач холбогдолгүй жижиг зүйл бүхнээ бичвэл тогтсон нэг ойлголт буухааргүй, онцлог шинж харагдахгүй, сарнисан байдалтай болдог. Тиймээс та маш мэдрэмжтэй хандаж, цаг заваа зарцуулан няхуур хандах хэрэгтэй. Сул талаа нуух эсвэл сул талаа давуу тал болгох хэрэгтэй.
  • Нэмэлт мэдээл: Энэ хэсэгт та бусад давуу талаа бичих боломжтой, хувьдаа машинтай, зөөврийн компьютер, жолооны үнэмлэх, бусад үнэмлэх, зэрэг давуу талуудаа бичвэл сайн. Учир нь таныг авах гэж буй компани таны өөрийн материалаг баазыг таны давуу талд оруулж өгдөг.
  • Тодорхойлолт: Энэ хэсэгт таны хаана ажилладаг ямар мэргэжилтэй хэн гэдэг хүн өөрийн чинь талаар сайн мэдээлэл өгч чадах 2-3 хүнийг холбоо барих утас, хаягтай нь бичих хэрэгтэй.

CV-г бичихдээ 1 хуудсанд багтаах хэрэгтэй. Үнэхээр та ажлын туршлагатай хийж бүтээсэн зүйл ихтэй буюу 10 дээш ажлын туршлагатай бол 2, 3 хуудас бичиж болох юм. CV-гээ та өөрөө байнга баяжуулаад явах боломжтой. Учир нь энэ бол таны намтар. Та намтараа хэрхэн яаж бүтээх нь бүх зүйл өөрөөс чинь шалтгаална.

Төгсгөлд нь нэмэж зөвлөхөд таны CV – товч намтар таныг ажилд орох хамгийн чухал эхлэл гэдгийг ямагт санаж хөнгөн хуумгай зүйл битгий хийгээрэй. CV-гээ та диплом, мэргэжлийн үнэмлэх, бусад холбогдох материалуудын хамт хавсарган ажил олгогчид өгөх нь зүйтэй.

CV-гээ та интернэтээр явуулах гэж байгаа бол өөрийн давуу талаа харуулах боломжийг бий болгоорой. Үүнд:

  • И-мэйл явуулахдаа СV-ны хаягаа өөрийн нэрээр хадаглавал таны нэрийг тогтооход хялбар болж өгнө.
  • Word дээр бичсэн зүйлээ PDF болгон засах боломжгүй болго. Учир нь таны интернэт болон компьютерийн мэдлэгийг харуулах болно.
  • И-мэйл бичихдээ гарчигаа заавал таны мэдээлэлийг нээж унших сонирхлыг татахуйц өг. Тэглээ гээд албан бус байх ёсгүй.
  • И-мэйл дээр зорилго болон буцаж холбоо барих хаяг, утсаа товч бич.

Ангилал