Ажил эрхлэлт ба цалин

Ажил эрхлэлт ба цалин

Хүмүүс орчин үед хөдөлсөн болгон хөлс гэсэн дүрмээр амьдрах болсон. Хөдөлмөрлөж байх явцад тань цалин, ажлын цагтай холбоотой мэдэхгүй асуултууд тулгардаг уу? Тэгвэл та ажлын цаг, илүү цаг, нөхөн олговор, цалингийн суутгал гэх мэт ойлголтуудын талаар доорх мэдээллээс уншаарай.

Цалингийн бүтэц

Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.
Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаа хийгээгүй зарим тохиолдолд олговор олгоно.
Нэмэгдэл цалин

Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж болно. Өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэж болно. Ажил албан тушаалыг хавсран болон хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тогтоосон хувиар нэмэгдэл цалин олгоно. Ихэнх ажил олгогч ажил хослон болон хавсран гүйцэтгэсэн үед хавсарч байгаа ажлын цалингийн 30 хувиар нэмэгдэл олгодог.

Ажилтан шөнийн цагаар өөрөөр хэлбэл орон нутгийн цагаар шөнийн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл ажилласан бол шөнийн цагийн нэмэгдэл олгоно. Шөнийн цагийн нэмэгдлийг хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр тогтооно.

Илүү цагаар болон Бямба, Ням гаригт ажилласан ажилтныг нөхөж амруулаагүй бол цалинг 1,5 дахин нэмэгдүүлэн олгоно

Цагаан сар, Шинэ жил, Хүүхдийн баяр гэх мэт нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөж амруулаагүй бол цалинг 2 дахин нэмэгдүүлэн олгоно.

Хөдөлмөрийн хүнд, хортой газрын доорхи нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар нэмэгдэл цалин тогтоон олгож болно.

Олговор

Ажилтны буруу биш шалтгаанаар сул зогсолт гарсан бол түүний үндсэн цалингийн 60 хувиас доошгүй хэмжээтэй олговор олгоно.

Гамшиг, аюулын улмаас ажилдаа ирээгүй ажилтанд түүний үндсэн цалингийн 50 хувиас доошгүй хэмжээтэй олговор олгоно. Гамшиг аюулыг арилгахад гар бие оролцсон ажилтанд цалинг бүрэн хэмжээгээр олгоно.

Ээлжийн амралтын үед дундаж цалинтай тэнцүү хэмжээний олговор олгоно. Ажилтны ээлжийн амралтын олговрын хэмжээг Ээлжийн амралтын олговор тооцох журмыг баримтлан тодорхойлно.

Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, ажилтныг төлөөлж хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх үед болон төрийн байгууллагад 3 сар хүртэл сонгуульт үүрэг гүйцэтгэх, цэргийн зарлан дуудах хуудсаар эмнэлгийн үзлэгт орох тохиолдолд ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Хууль бусаар ажлаас халсан эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн ажилтныг шүүх ажилд нь эргүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговор олгоно.

Богиносгосон цагаар ажиллах үеийн цалин

Эмнэлгийн байгууллагын шийдвэрээр зарим өвчний үед ажлын цагийг богиносгодог, түүнчлэн 16 насанд хүрээгүй хүүхэд, хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүмүүсийн ажлын цагийг богиносгодог. Ийм тохиолдолд хорогдуулсан цагийн үндсэн цалинг ажилтанд нэмж олгоно.

Цалингаас хийх суутгал

Ажилтан өөрийн буруутай үйлдлээр ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, шүүхийн шийдвэрээр түүнд төлбөр ногдуулсан бол түүний цалингаас суутгал хийж төлбөрийг барагдуулна.

Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй.

Таны асуудал (цалингийн гомдол)-ыг шийдвэрлээгүй тохиолдолд Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
Ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно

Дараах тохиолдолд илүү цагаар ажиллуулж болно.

  • Улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
  • Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
  • Нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
  • Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх;

Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.
Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал