Ажлын ярилцлагын үеэр гаргадаг нийтлэг алдаа

Ажлын ярилцлагын үед ажил горилогчдын гаргадаг нийтлэг алдаа болон ажил олгогчдид юуг чухалчилж хардаг талаар оруулав.

Таны ажлын анкет бөглөсөн газраас холбогдож ажлын ярилцлаганд дуудсан бол та эхний шатаа амжилттай давж хоёрдугаар шатанд тэнцсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь та ажилд орлоо гэсэн үг биш юм. Танаас гадна дор хаяж 10-аад хүн тантай өрсөлдөх болно. Тиймээс танд ажлын ярилцлаганд орохдоо хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулж байна. Та эдгээр алдаануудаас сэргийлээрэй.

  1. Бэлдэхгүй байх
    “Энэ компанийн талаар та юу мэдэх вэ?” гэсэн асуултад хариулж чадахгүй байвал таны ажилд орох боломж, нөгөө талаас ажил олгогчийн танд тавих асуулт үүгээр дуусгавар болох болно.
  2. Тохиромжгүй хувцаслах
    Ажил олгогчид тантай уулзаад хамгийн түрүүнд таныг өмссөн хувцасаар тань дүгнэнэ. Тиймээс өөрийг тань буруу илэрхийлэх хувцаслалтаас зайлс хийх хэрэгтэй.
  3. Харьцааны чадвар муу байх
    Гар барих, нүдээр харьцах, итгэл төрүүлэх, ярилцаж байгаа хүнээ эрхшээх байдал нь энэхүү ажилд та маш сайн тохирно гэдгийг ямар нэгэн асуулт тавихаас нь өмнө ажил олгогчид мэдрүүлэх юм.
  4. Хэт их харилцаа холбоо
    Орчин үед ажилд орох гэсэн хүмүүс ярилцлагын үедээ гар утсаа авч хариу өгснөөс гологдсон байх нь олон. Гар утсаа орхих, ядахдаа ярилцлага өгөхөөр байшин уруу орохоосоо өмнө түүнийгээ унтрааж байх хэрэгтэй.
  5. Хэт их ярих
    Ярилцлага өгөхөд тасралтгүй үргэлжлүүлэн нуршихаас илүү муу юм гэж байхгүй. Хариулт чинь товч оновчтой байх ёстой. Ээрч түгдрэхгүй, тойруулахгүй, ээдрээтэй утгатай үггүй “Ердөө асуултанд л хариул”.
  6. Хангалтгүй ярих
    Асуултанд ганц хоёр үгээр хариулсан хүнтэй ярилцахад үнэхээр хэцүү. Хэдийгээр та дуу цөөнтэй, эсвэл хангалттай хариулт өгч чадамгүй байлаа ч асуултанд аль болох чадахаараа л бүрэн хариул.
  7. Үйл явдал тодорхойгүй байх
    Ажилд орох өргөдлийн маягт бөглөхдөө шаардлагатай мэдээлэл болох сургууль төгссөн огноо, урьд нь хийж байсан ажлын огноо, гэрээний талаарх заалт гэх мэтийг сайн магадлах хэрэгтэй.
  8. Буруу хариулт өгөх
    Асуултаа анхааралтай сонсож, хариулахаасаа өмнө бодлоо төвлөрүүлэх хэрэгтэй. Буруу хариулт өгвөл өөрөө өөрийгөө түлхэн гаргадаг тохиолдол их байдаг. Нийтлэг гардаг асуултуудыг судалж хариулт бэлтгэж, дасгал хийх хэрэгтэй.
  9. Урьд ажиллаж байсан ажил олгогчоо муулах
    Ажилд орохоор ярилцлага өгөхдөө урьд нь ажиллаж байсан компаныхаа талаар муулах хэрэггүй. Ингэснээрээ таагүй сэтгэгдэл төрүүлж ажилд орох магадлал буурах болно.
  10. Эцэст нь хүргэхгүй байх
    Эцэст нь хүргээд талархлаа илэрхийлэхээ мартаж болохгүй, тэгэхдээ бас уг ажлын байранд тун сонирхолтой байгаагаа дахин дурдах хэрэгтэй.

Ажлын ярилцлаганы үеэр гаргадаг алдаанаас хэрхэн сэргийлэх вэ?

  1. Судалгаа хийх
    Та ярилцлагын өмнө тухайн байгууллагын ерөнхий мэдээлэл болон үйл ажиллагааны талаар ойлголттой байх хэрэгтэй. Бага зэрэг судалгаа хийснээр ярилцлага авч буй хүн байгууллагынхаа тухай асуухад танд сандрах зүйл бага байх болно.
  2. Ярилцлага авч байгаа хүнээ судлах
    Хэрэв боломжтой бол танаас ярилцлага авах хүний талаар бага зэргийн судалгаа хийвэл тустай. Жишээ нь: Ярилцлага авагчийн Linkedin хаягыг олоод тухайн хүний ур чадвар болон нийтлэг мэдээллийг олж мэдэж болно. Магадгүй та 2 нэг их сургууль төгссөн ч юм уу, өмнө нь нэг газар хамт ажиллаж байсан зэрэг тохиолдол гарвал ярилцлагын явцад мөс хагалах зорилгоор бяцхан, хөгжилтэй яриа өрнүүлж болох юм.
  3. Чиглэл, зорилгоо тодорхойлох
    Хаана хүрэх, хэрхэн ажиллах, хэр зэрэг хугацаа зарцуулах зэргийг эртнээс нарийвчлан төлөвлөөрэй. Тухайн ажил танд яагаад чухал, хэр зэрэг ач холбогдолтой болох талаар эртнээс тооцоолох нь чухал.
  4. Ажлын байрны тодорхойлолтыг дахин сайн унших
    Та горилж буй ажлын байрны тодорхойлолтоо сайн уншиж танилцаарай. Тухайн байгууллага ямар ажлын байран дээр, яг ямар ур чадвартай, туршлагатай ажилтан хайж байгаа талаар дүгнэлт хийж, нягтлах нь зүйтэй.
  5. Амрах
    Та хэд хэдэн байгууллагын ярилцлагад орж байгаа бол ярилцлага хооронд өөртөө амрах цаг гаргаарай. Томоохон шийдвэр гаргах өдрийн өмнө стресстэхгүй байх нь чухал бөгөөд өөрийн дуртай зүйлсийг хийх, цай кофе уунгаа бодлоо цэгцлэх зэргээр амарч болно. Ярилцлагын өмнө хэт их зүйлд санаа зовох нь ажлын ярилцлагад анхаарал сарних шалтгаан болно.
    2000 ажил олгогч нарын дунд явуулсан судалгаагаар шинээр ажилд орох хүсэлтэй хүмүүст ямар дүгнэлт хийдгийг гаргасан байна. Ажил олгогч нарын 33 хувь нь эхний 90 секундэд ажилд авах эсэхээ шийддэг бол нэг ярилцлага дунджаар 40 минут үргэлжилдэг байна.

Ажлын ярилцлагад орохдоо гаргадаг нийтлэг алдаанууд:

21 хувь – Үсээрээ тоглох, эсвэл нүүрэндээ хүрдэг
47 хувь – Ажилд орох компанийнхаа талаар ямар ч ойлголтгүй ирдэг
67 хувь – Эгцэлж хардаггүй
38 хувь – Инээмсэглэдэггүй
33 хувь – Биеэ зөв авч явдаггүй
21 хувь – Гараа цээжиндээ зөрүүлж, элгээ тэврэх
9 хувь – Хэт их гарны хөдөлгөөн
26 хувь – Гар барих соёлд суралцаагүй
33 хувь – Гар барихдаа хэт чанга атгах

Ажил олгогчид ажилд авахдаа юуг анхаардаг вэ?

7 хувь – Ярьж буй сэдвийг
38 хувь – Өөртөө итгэх итгэл
55 хувь – Хувцаслалт, биеэ хэрхэн авч яваа байдлыг

Хувцаслалт ямар үүрэгтэй вэ?

Тод өнгийн хувцаснаас татгалзаарай.

70 хувь – Хэт загвар хөөсөн, ганган нэгнийг ажилд авахаас татгалздаг
65 хувь – Ажил олгогч нар ижил түвшний хоёр ажилтнаас сонгож авахдаа хувцаслалтыг нь анхаардаг

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал