Амтат шөл хийх жор, арга

Амралтын өдөрт тань амт нэмэх гайхалтай шөлнүүдийн жорыг гэрийн эзэгтэй нартаа зориулан бэлтгэлээ. Эдгээр өвөрмөц шөлнүүд нь амт чанар сайтайн дээр алжаал тайлах шидтэй тул та гэрийнхнээ дайлаарай. Ингээд амтат шөл хийж сурах жоруудтай танилцъя.

Үхрийн махтай шөл

Орц:

  • Үхрийн мах- 250 гр
  • Оливын тос- 2 халбага
  • Сармис- 2 хумс
  • Давс- халбага гаран
  • Хар перец- тал халбага
  • Улаан дарс- 1 аяга
  • Лууван- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Улаан лоолийн соус- 1 халбага
  • Рөүзмарин- 1 халбага
  • Улаан лооль- 1 ширхэг
  • Лаврын навч- 1 ширхэг
  • Өндөгтэй гоймон- 3 аяга

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 300 градуст халааж бэлтгээрэй. Хайруулын тавгандаа тос хийж, хэрчсэн сармисаа хуурч, шаргал өнгөтэй болмогц нь гаргаж авна. Дахин хайруулын тавгаа халааж үхрийн махаа хийн, хуурах бөгөөд үүндээ тал халбага давс, перецээ хийж амтлана. Ийн таван минут хуурсны дараа махаа гаргаж, тавганд суллана. Дарсаа авч хайруулын тавганд хийж буцалгаад өмнө бэлтгэсэн сармис, махаа дээр нь нэмж, бүх хэрчиж, бэлдсэн орцнуудаа хийнэ. Үүний дараа махтай хольцоо халаасан шарах шүүгээндээ байршуулан, 300 градуст, 2 цаг 30 минут байлгахад хангалттай. Мах гүйцэт болсон байх бөгөөд та гоймонгоо чанаж, махны хамт таваглаарай. Амтлаг өтгөн шөлтэй болохоос гадна гоймонтой нийлэн төгс амтыг танд мэдрүүлнэ.

Америк маягийн шөл

Орц:

  • Зайдас- 6 ширхэг
  • Сонгино- 2 ширхэг
  • Ногоон чинжүү- 1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Үхрийн мах- 400 гр
  • Ногоон халуун чинжүү- 1 ширхэг
  • Нунтаг халуун чинжүү- 2 халбага
  • Бор сахар- 2 халбага
  • Гоньд- 1 халбага
  • Улаан лоолийн соус- 3 халбага
  • Хатаасан оригано- 1 халбага
  • Хар перец- тал халбага
  • Давс- халбаганы дөрөвний нэг
  • Лаврын навч- 2 ширхэг
  • Улаан дарс- нэг аяга
  • Үрсэн Чеддер бяслаг- тал аяга

Хийх арга:

Мах, зайдас зэргээ жигд хэмжээтэй хэрчих бөгөөд хайруулын тавганд ургамлын тос хийж гал дээр хуурна. Үүндээ сонгино, ногоон чинжүү, сармис, халуун ногоон чинжүү зэргээ хэрчиж хийх бөгөөд махаа бор болтол нь хуураарай. Харин дараа нь нунтаг халуун чинжүү, бор сахар, гоньд,  улаан лоолийн соус, оригано, давс, хар перец, лаврын навч зэргээ мөн нэмж, минут орчим байлгана. Улаан дарсаа хольц дээрээ хийж буцалгах бөгөөд галаа зөөлрүүлэн, нэг цаг байлгаарай. Харин хоолоо болмогц та бяслагаа хийх аж.

Шарсан тахиа, гоймонтой шөл

Орц:

  • Оливын тос- 2 халбага
  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Цоохор майлз- 1 ширхэг
  • Гурил- аяганы дөрөвний нэг
  • Хатаасан орегано- тал халбага
  • Тахианы тунгалаг шөл- 6 аяга
  • Төмс- 4 ширхэг
  • Давс- 1 халбага
  • Тахианы мах- 250 гр
  • Өндөгтэй гоймон- 2 аяга

Хийх арга:

Хэрчсэн сонгино, лууван, цоохор майлз, сармис зэргээ оливын тосонд хийж 5 миунт хуурна. Үүндээ гурил, орегано болон төмсөө нэмж, минут хураарай. Харин дараа нь тунгалаг шөлөө хийгээд махаа нэмж, давсаар амтлаад 25 минут чанах юм. Харин дараа нь гоймонгоо хийгээд 10 минут чанахад хангалттай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал