Архангай аймгийн үзэсгэлэнт газрууд

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

Та энэ зун хаашаа аялахаа төлөвлөж амжсан уу?

Манай сайт та бүхэнд монгол орны үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг цуврал болгон хүргэж байна. Энэ удаад бид Архангай аймгийн түүхэн дурсгалт /Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд/ есөн газрыг онцлон танилцуулж байна.

Архангай аймаг

Нутаг дэвсгэр : 55.3 мянган км.кв
Далайн түвшнээс дээш : 2414 м / дунджаар /
Хамгийн өндөр цэг : 3539 м / Харлагтайн сарьдаг /
Хамгийн нам цэг : 1290 м / Орхон-Тамирын бэлчир /
Аймгийн төв : Цэцэрлэг хот / Эрдэнэбулган сум /. Улаанбаатар хотоос 480 км. Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ. chuluutiin-gol 1. Чулуутын гол
Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. horgo horgo1

2. Хоргын тогоо

Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.

Архангай аймгийн амралтын газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!

Terkhiin-Tsagaan-Nuur1 terhiin-tsagaan-nuur 3. Тэрхийн цагаан нуур
Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг бөгөөд хар галуу ихээр цуглардаг байна. suvarga-hairhan-uul 4. Суварга хайрхан уул
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. tamiriin-gol tamiriin-gol1

5. Тамирын гол

Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².
Хойд Тамир дээд хэсгээрээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд Тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. bulgan-uul1 6. Булган уул 
Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. Байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Архангай аймгийн төвийн хойморт залрах үзэсгэлэнт уул бөгөөд Хангайн нурууны баруун хойш салбарласан усны хагалбар уулс, хоёр Тамирын голын дунд оршино.

Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!

taihar-chuluu 7. Тайхар чулуу
Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бөгөөд 16 метр өндөр эгц бүдүүн ширхэгт боржин чулуун цохио юм. Энэхүү гайхалтай чулууг бий болсон талаар олон домог бий. Тайхар чулуун дээр олон мянган жилийн түүхийг харуулсан сүг зураг, овог аймгуудын тамга тэмдэг, янз бүрийн хэлний бичээсүүд бий. har-balgas 8. Хар балгас
Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц эдүгээгийн манай улсын Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт байдаг. Bileg-haani-tsogtsolbor 9. Билгэ хааны цогцолбор
Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш 1 км орчим зайд байдаг.

Ангилал