Эцэг эх багш нарт дараах зөвөлгөөг хүргэж байна.
Сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр, нуруу хазайлт, нуруу, нугаламын өвчлөлийг үүсгэдэг.
Цүнхний нийт жин хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.
Сурагчдын цүнхний жинг тохирсон байдлаар ашиглах тухай:
-
Сурагчийн цүнхний жин хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих
- Аль болох нимгэн дэвтэр ашиглах
- Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр цүнхний жинг нэмэхгүй (гарын авлага, тоглоом гэх мэт)
- Сурагч бүрд өөрийн ном, дэвтэр, бусад зүйлээ үлдээж хадгалах шүүгээ, савтай болгох