Барилгын ус тусгаарлах материал гэж юу вэ?

Барилгын бүтээцийг байгаль орчны нөлөө /нар, салхи, бороо, цас/ болон хөрсний ус чийгнээс тусгаарлаж барилгын насжилтыг уртасгахад шууд нөлөөлөх нэн чухал барилгын материал нь яах ч аргагүй “УС ЧИЙГ ТУСГААРЛАГЧ” материал юм.

Барилгын ус тусгаарлах материал гэж юу вэ?

Хэрэв ус чийгнээс тусгаарлах үеийг хийхгүйгээр барилгаа барьсан тохиолдолд 1 л удаа бороо ороход барилгын дээврээс дусаал гоожих, барилгын суурь зоорийн давхар луу ус нэвчих улмаар мөөгөнцөрдөх мөн барилга нурах хүртэл аюул учрах боломжтой.

  • Барилгын дээврийн ус чийг тусгаарлалт:

1. Бидний хэлж заншсанаар Босоо нуруу буюу А нуруу дээврийн тусгаарлалт.

Гол төлөв амины хаусын дээвэрт ашиглагддаг бөгөөд хамгийн хямд хэлбэржсэн төмөр дээврээс эхлээд Технониколь корпорацийн Шинглас, Металл черпичен дээвэр зэрэг чанартай эдэлгээ удаан дээврийн ус тусгаарлах материалын сонголттой байдаг.

Өнгөний сонголт сайтай уг материал нь таны амины хаус, байгууламжийн өнгө төрхийг маш гоё харагдуулдаг. Эцэст нь хэлэхэд та дээврийн материал сонгохдоо ҮНЭ-д бус чанарт ач холбогдол өгөөрэй.

2. Хавтгай дээврийн ус тусгаарлалт

Хавтгай дээвэр нь босоо дээвэртэй харьцуулахад суурьлуулах зардал бага, мөн дээврээ ашигтай талбайгаар ашиглаж болдог зэрэг давуу тал ихтэй. Гол төлөв орон сууц, оффис, агуулах зэрэг томоохон обьектууд хавтгай дээврийн систем ашигладаг. Хавтгай дээврийн үндсэн 2 төрлийн ус тусгаарлах хуйлмал материал болох Битумэн Хар цаас болон Полимер мембран Logicroof юм.

Полимер мембран LOGICROOF

Полимер мембран LOGICROOF-р манай байгууллага ус тусгаарлалт хийсэн дээврийн зураг.

Полимер мембран LOGICROOF нь хар цаасан хуйлмалын дараагийн шинэ технологи бөгөөд эдэлгээ 2 дахин урт, өөрөөсөө нарны хэт ягаан туяаны хамгаалалттай, галыг дэмждэггүй мөн суурьлуулалтын хугацаа өртөг бага зэрэг маш олон давуу талуудыг өөртөө багтаасан дэвшилтэт технологи юм.

Полимер мембран LOGICROOF материалын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Хар цаасан хуйлмал

Хар цаасан хуйлмал нь дотроо 18 нэр төрөлтэй шилэн хлост, даавуу, полиэстер суурьтай ТехноЭласт, Унифлекс, Биполь, Линокром, БикроЭласт, Бикрост зэрэг Технониколь корпорацийн 100 жилийн түүхтэй, ISO стандартыг хангасан материалууд байдаг. Эдэлгээ 5-25 жил.

Хар цаасан хуйлмал бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ АВНА УУ.

3. Барилгын суурийн ус тусгаарлалт

Суурь, зоорийн давхрын ус тусгаарлалт нь тухайн барилгын насжилт, эдэлгээ,эрүүл мэнд, аюулгүй байдлын үндэс болж өгдөг учир та бүхэн барилга, байгууламж, хувийн хаус, байшин барихдаа өөрсдийн боломжоор ус чийгнээс маш сайн тусгаарлах хэрэгтэй. Манай байгууллага нь ус чийгнээс тусгаарлах материалын худалдаа, угсралтаар дагнан үйл ажиллагаа явуулаад 18 жил болж байна.

“БАРИЛГЫН СУУРИЙН УС ТУСГААРЛАЛТЫН СИСТЕМЫГ ХИЙХДЭЭ БАРИЛГЫН НИЛ СУУРИА БОСОО ХАНАТАЙ ХАМТ ХУЛДАХ ХЭРЭГТЭЙ”

Практикт тулгуурлан дараах 3 барилгын суурь, зоорийн давхрын ус тусгаарлах системчлэсэн шийдлэлийг зөвлөмж болгон хүргэж байна. Үүнд:

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

“Ондилт” ХХК нь 2001 оноос хойш хавтгай дээврийн материалын хамгийн чанартайг нь ОХУ-н Технониколь корпорацаас дотоодын зах зээлд ханган нийлүүлж байгаа бөгөөд 2016 оноос Полимер мембран LOGICROOF-н монгол дахь цор ганц, давуу эрхт албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Бид Технониколь корпорацийн заавар зөвлөмж, технологийн дагуу Мембран дээврийн угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Та бүхэн асууж лавлах зүйл байвал 99115613, 99995613 дугаараас асууна уу. Баярлалаа

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал