Бассейнтай амралт

151597720_4084251051608282_6959762573121653244_n.jpg
Ар гурван сайхан
Байршил: Хуучин Тэрэлжийн амралт буюу одоогийн UB2 амралтын баруун талд.
Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай, 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон та бүхэнд амт чанар сайтай хоол унд, хорхог боодог болон доорх үйлчилгээнүүдийг үзүүлэх болно.
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1355
DSC_0753-1207x800
Ойн булаг амралтын газар
Манай амралтын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхөдөөрөө амарч тухлах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хүн бүрийн сонирхолд нийцсэн орчныг бий болгохын төлөө цаг ямагт хичээн ажиллаж байна.
Хаяг: Улаанбаатар хотын төвөөс 25 кмт  Санзайн 2-р хэсэгт  ой модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1343
eco-ger4.jpg
Апачэ эко кемп амралтын газар
АПАЧЭ ЭКО КЕМП ОНЦГОЙ ШИНЭ ЖИЛИЙН БАЯР
✯ 30-40 хүний хүлээн авалтын их гэр
✯ Шинэ жил, баяр ёслолын чимэглэл
✯ Вакум цонх, паркетан шалтай карказан амрах дулаан гэр
✯ Тухлаг зоогийн газар, бар
✯ Боловсон тохилог ариун цэврийн байр
Хаяг: Улаанбаатар хотоос 48км Горхи-Тэрэлжийн БЦГ, 100 ламын агуйн замын зүүн талд
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1351
“Terelj mountain lodge” амралтын газар
Terelj Mountain Lodge амралтын газар нь Горхи Тэрэлжийн Залаатын ам хэмээх өвөрмөц тогтоц бүхий сүрлэг уулын энгэрт амьд байгалийн үзэсгэлэн хийгээд алжаал тайлах тав тухыг хамтад нь мэдрэх онцгой завшааныг манай амралтын газар танд санал болгож байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7722-0115
naranbulag1.jpg
Наранбулаг амралтын газар
Өвөл нь нэг ээлжиндээ 150-200 хүн хүлээн авах хүчин чадалтай, зун нь 200-250 хүн хүлээн авна.
Хаяг: Амралт нь хотын төв цэгээс Дархан явах замд 49 дэх кмт байрладаг ба шороон замаараа 2,7 км явна.
Утас: 7740-0196
Дэлгэрэнгүй
Ресорт Ворлд Тэрэлж Зочид буудал
Ресорт Ворлд Тэрэлж Зочид буудал нь Мэлхий хадны баруун талд байгалийн үзэсгэлэнт Дүнхэн уулын бэлд байрладаг. Ресорт Ворлд Тэрэлж зочид буудал нь Монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн ресорт төв юм.
Ресортын нэг давхарт байрлах Дүнхэн ресторанд та төрөл бүрийн коктейл, ундаа, үдийн цай ууж ахлах тогоочийн гарын хоолыг амтлан, байгалийн үзэсгэлэнг харж, тав тухыг мэдрээрэй.
Дэлгэрэнгүй
Утас: 7730-5599
121673040_1533630410171544_7920438193337715769_n (1)
Арбат амралтын газар
Манай амралтын газрын монгол гэр,canada технологи-р барьсан гэр,өрөөний мэдээлэл болон зурагтай танилцаарай,үнийн мэдээллийг манай хуудасны чатботоос эсвэл доорх утсаар холбогдож асуугаарай баярлалаа.
Хаяг: Налайхаас Чойр явах зам
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1297
Red Rock Resort
Red rock resort амралтын газар нь Тэрэлжийн гүүрнээс цааш 7км-т байдаг. Горхи тэрэлжийн үзэсгэлэнт бүсэд Улаанбаатар хотоос 49 км зайд оршдог. Бид эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заалаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7700-0111
“Хаан жимс” амралтын газар
Хаан Жимс амралтын газар нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 55 км-т, “Чингис хааны хөшөөт цогцолбор”-оос хойш 4 км зайд, Туул голын хөвөөнд байрладаг.
Бид эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заал, дугуйн аялалаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна.
Утас: 9530-4070
Дэлгэрэнгүй
“Tiararesort” АМРАЛТ ЖУУЛЧЛАЛЫН БААЗ
Тохилог таатай орчин. найрсаг хамт олон угтах болно.
Утас: 8861-6563
Дэлгэрэнгүй
“Монголын нууц товчоо” амралтын газар
“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2005 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхлэн жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.
Хаяг: Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг
Дэлгэрэнгүй
Утас: 9904-6841
Дампил амралтын газар
ГОВЬ Ресорт
Их хотын түгжрэл, дуу чимээнээс хол мөн цэвэр агаартай. Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангахын тулд Спорт заал, Гадаа хөл бөмбөг, гар бөмбөгийн талбай, коток, теннис, караокэ гэх мэт чөлөөт цагаа өнгрүүлэх бүрэн боломжийг нээж өгсөн. Мөн саун, хүүхдийн тоглоомийн өрөө, Хурлын заал, лоунж гэх мэт таны хэрэглээнд юу хэрэгтэй түүнийг бид бүрэн шийдсэн.
Хаяг: Дархан, Эрдэнэт явах замд, Улаанбаатараас 42 км
Дэлгэрэнгүй
Утас: 9595-2567
“Khotula Lodge” амралт
Хотоос 50км зайд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг ба жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг.Зочид буудлын люкс болон стандарт өрөөнүүд, зуны байшин, сийлбэртэй монгол үндэстний гэр буудал, тав тухтай үйлчилгээг санал болгож байна.
Дэлгэрэнгүй
Утас: 9917-2739
Түмэн хаан ресорт
Манай ресорт нь гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амарч тухлах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн ажиллаж байна. 31 Монгол гэр, 120 зочин хүлээн авах орчин үеийн тохилог ресторан, халуун хүйтэн устай душ, ариун цэврийн өрөө, караоке, биллиард, сагс болон волейболын талбай зэрэг спорт тоглоомуудтай.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 9908-6928
Боорчийн Өргөө Жуулчны бааз
Боорчийн Өргөө амралтын газар нь байгууллага хамт олны захиалга авч байна. Гэр болон буудлын өрөөнөөс сонгон амрах боломжтой. Теннис, кароаке, гаднаа сагсны талбай, боловсон аруин цэврийн өрөө болон угаалгын өрөөтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 99825639, 94993355
“Тэнүүн” жуулчны бааз
👉 “Тэнүүн” жуулчны бааз нь гадаадын томоохон амралтын баазуудаас жишээ авч ая тухтай тохилог орчин бүрдүүлсэн.
✅Хүүхдийн тоглоомын талбай,спортын талбай, уулын морин аялал, утасны сүлжээ, халуун хүйтэн ус, караоке, саун массаж зэрэг төрлийн асуудлыг цогцоор нь шийдсэнээрээ давуу талтай юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 91915520

 

Оюу амралтын газар
Тав тухтай байр, амтат хоолтой, олны хөдөлгөөнөөс хол цэвэр агаарт алжаалаа тайлж,тухлан амраарай.
📌Албан байгууллагын тэмдэглэлт баяр, хурал цуглаан, спорт өдөрлөг, шинэ жилийн баярын захиалга өгөхөд тохиромжтой цэвэр агаартай тухлаг газраар үйлчлүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8678-5959 

Амралтын газруудыг байршлаар шүүж харах бол ЭНД дарна уу.

1. Биг Скай Лодж | Big Sky Lodge
Хаяг: Улаанбаатар хотоос 60 км зайтай, Горхи тэрэлжид байрладаг
Big Sky Lodge тансаг зэрэглэлийн амралтын газар ба Улаанбаатар хотоос 57 км-т Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын төвд, Мэлхий хаднаас зүүн зүгт байрладаг. Та өөрийн сонголтоор үндсэн байгууламжинд байрлах энгийн болон гэр бүлийн өрөө, баганагүй шалны халаалттай 3-4 ортой Цомцог гэр зэргээс сонгох боломжтой. Тус амралтын газар нь гадна болон дотор хүүхдийн тоглоомын талбай, шорлог хийх зориулалтын байшин, ширээний хөлбөмбөг, караоке, гадна суух террас зэрэг нэмэлт үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгодог.
Буудлын өрөө болон гэр нь таны тав тухыг бүрэн хангах тавилга хэрэгсэлтэйн зэрэгцээ амтат хоолоор үйлчлэх ресторан, сургалт, уулзалт хийх VIP өрөөтэй. Гэр бүл, цөөн тооны найз нөхөд, хамт олноороо амрахад хамгийн тохиромжтой хотод ойр амралтын газруудын нэг юм.
Утас: 77279090

2. НОМУН Амралт, Сувилалын Цогцолбор | NOMUN Medical Wellness Resort
Хаяг: Улаанбаатар хот, СХД, Баянголын ам (Найрамдал зуслан явах замд)
“Номун” medical wellness resort амралт сувилалын газрын танилцуулга
Эх, хүүхэд, иргэн бүрийн эрүүл мэндийг хамгаалах, урдчилан сэргийлэх, эмчлэн сувилах чиглэлд 2002 оноос хойш тасралтгүйгээр анхаарал хандуулж, үйчилж ирсэн “Номун” эмнэлгийн туршлага дээр үндэслэн байгуулсан “Номун” medical wellness resort амралт сувилал нь Улаанбаатар хотоос 24 километрийн зайд буюу хүүхдийн инээд цангинаж, энерги шингэсэн “Найрамдал” зулсангийн замд үйл ажиллагаагаа эхлүүлж, үүдээ нээгээд байна.
Манай амралт сувилал нь ази, европ хосолсон эмчилгээ, сувиллын бүх төрлийн үйлчилгээг (рашаанаас бусад) үзүүлэхийн сацуу эрүүл мэндийн салбарын томоохон ололтын нэгд зүй ёсоор бичигддэг усан эмчилгээгээр үйлчлүүлэгчдийнхээ алжаал ядаргааг тайлахаар зорин ажиллаж байна.
“Номун” medical wellness resort нь дөрвөн одтой зочид буудлын стандартаар баригдсан бөгөөд нян бактер үржэггүй дрож, амьсгалдаг обой, хүүхдэд харшил үүсгэхгүй сайн чанарын тоглоом зэргийг сонгож, үйлчлүүлэгч та бүхэндээ тав тухтай, тохилог, цэвэр, аюулгүй орчныг бэлдээд байна. Бид нэг дор 100 хүн хүлээн авах европ стандартын, орчин үеийн шийдэл бүхий тохилог, дулаан өрөө тасалгаануудтай бөгөөд таны бяцхан үрсийг ая тухтай орчинд тоглох, эрүүл, аюулгүй тоглоомын хэсгүүдийг ч тусгайлан бэлдсэн байгаа.
Утас: 77279090

3. Баянгол Зочид Буудал | Bayangol Hotel
Хаяг: Chinggis Avenue-5, Sukhbaatar District , Ulaanbaatar, Mongolia Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө
МАНАЙ БУУДЛЫН ДАВУУ ТАЛ:
Буудлын бүх хэсэгт өндөр хурдны Wi-Fi интернетэд холбогдох боломжтой
Хотын төвд байршилтай, Богд Уул, Соёл амралтын хүрээлэн болон Хотын төвийг харах боломж
Улаанбаатар хотын хамгийн том автомашины зогсоолтой зочид буудал
Баянгол зочид буудал 360 хүнийг байрлуулах 211 буудлын өрөө болон 400 хүртэлх хүний хүлээн авалт зохион байгуулах ресторантай
Бүх өрөөнүүд олон улсын суваг бүхий кабелийн телевиз
Өрөөнөөсөө дэлхийн аль ч улсруу ярих боломжтой
Монгол, Европ, Сингапур, Вьетнам үндэсний зоог болон бусад олон төрлийн амэлаг хоол, ундааны сонголтыг санал болгодог
Бүх өрөө Air Condition-той
Олон улсын чанар стандартад нийцсэн өргөн сонголт бүхий Өглөөний цайны буффет
50 жилийн түүхтэй Баянгол зочид буудлын мэргэжлийн туршлагатай хамт олон танд үйлчлэх болно.
Утас: 77279090

4. Холидэй Инн Улаанбаатар Зочид Буудал | Holiday Inn Ulaanbaatar Hotel
Хая: Sambuu Street 24, Chingeltei, 151410 Ulaanbaatar, Mongolia
Холидэй Инн Улаанбаатар зочид буудал нь дэлхийн хамгийн том зочид буудлын сүлжээ бөгөөд олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг таньд санал болгож байна.
Тус буудал нь нийт 169 өрөөтэй ба үүнээс 13 бүтэн люкс, 12 дээд зэрэглэлийн өрөөтэй.
Мөн үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг бүрэн шийдэж өгсөн. Үүнд: Бүрэн тоноглогдсон бялдаржуулах төв, хуурай болон уурын саунд алжаал ядаргаагаа тайлангаа спа гоо сайхны төвөөр үйлчлүүлэх боломжтойгоос гадна орчин үеийн өнгө төрх бүхий Ази, Европ, Монгол ресторануудаар цэсний өргөн сонголттойгоор тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрэн бүрдүүлж өгсөн.
Улаанбаатар хотын төвд байрлалтай тул үзвэр үйлчилгээний газруудруу алхаад хүрэх бүрэн боломжтой. Сүхбаатарын талбайгаас 15 минутын зайтай ба Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлаас 30 минутын зайд байрладаг нь хотын аль ч хэсэгрүү хүрэхэд хамгийн тохиромжтой байрлалтай юм.
Утас: 77279090

5. Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр | The Corporate Hotel and Convention Center
Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Ганди гудамж -39, Улаанбаатар хот-212513
Корпорэйт Конвеншн Центр зочид буудал нь таны аялал зугаалга амралтанд төгс нийцэх бүх төрлийн үйлчилгээтэй. Үүнд: бүрэн тоноглогдсон фитнес центр, усан сан, хуурай болон уурын саун, эмчилгээний элсэн өрөө, спa, гоо сайханы салон болон тансаг зэрэглэлийн рестаронуудаар үйлчлүүлэх бүрэн боломжтой.
Буудлын аль ч хэсэгт өндөр хурдны утасгүй интернетийг ашиглах боломжтой.
Байрлал: Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгээс алхвал 20 минут, машинаар Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас явахад 40 минутын зайд оршино.
Утас: 77279090

6. Амар Зочид Буудал | Amar Hotel
Хаяг:Зүүн дөрвөн замаас офицер хүрэх замд кино үйлдвэрийн буудлын чанх урд байрлалтай Улаанбаатар хотын зүүн бүсийн хамгийн өргөн үйлчилгээтэй зочид буудал юм.
Амар зочид буудлын хувьд 150 машины ил зогсоолтойгоос гадна төв зам дагуу байрлаж байгаагаараа онцлог юм.
Буудал нийт 99 өрөөтэй. Манай буудлын цонхоор Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, Богд Хан уулын дүр төрх, хүрээлэн буй орчин сэтгэл татам харагддаг нь гайхалтай. Мөн монгол европ хоолны болон хятад ресторанууддаа мэргэжлийн ур чадвартай тогооч нарын хийсэн амтат зоогоор зочиддоо үйлчилдэг.
Утас: 77279090

7. Кемпински Хаан Палас Зочид Буудал | Kempinski Hotel Khan Palace
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 210646, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн зам
Улаанбаатар хотын төвд байрлах Кемпински Хаан Палас олон улсын сүлжээ зочид буудал нь 5 одны зэрэглэлтэй бай Европ хэв маягийг орон нутгийн зочломтгой зан, найрсаг үйлчилгээтэй хослуулж өгсөнөөрөө онцлогтой.
Мөн манай чадварлаг хамт олон үйлчлүүлэгч нэг бүрийн ая тухтай байдлыг нэн тэргүүнд эрхэмлэн ажилладагыг дуулгахад таатай байна. Нийт 99 өрөөтэй ба өрөө тус бүр өндөр хурдны утасгүй интернет, 42 инчийн LED зурагт (100 гаруй сувагтай), ажил хэргийн шугамаар аялаж байгаа зочидод тохиромжтой ажлын ширээ мөн шүршүүр болон банныг тусад нь шийдэж өгсөн болно.
Кемпински зочид буудал нь Сүхбаатарын талбайгаас 2 км, Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас 20 км зайтай.
Утас: 77279090

8. Аврора Зочид Буудал | Aurora Hotel Ulaanbaatar
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 16010, Чингисийн өргөн чөлөө, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол /Улсын 3-р төв эмнэлэгийн урд талд/
Аврора буюу “Туйлын туяа” нэртэй тав тух, тансаг орчинг бүрдүүлсэн цогц байгууламж бүхий дээд зэрэглэлийн зочид буудал нь 2020 онд үүд хаалгаа нээсэн ба ур чадвартай, мэргэжлийн, найрсаг хамт олон танд үйлчлэх болно.
“Аврора” зочид буудал нь Монгол ахуйг дүрсэлсэн дахин давтагдашгүй уран зургууд, өнгө дизайны төгс зохицол бүхий ухаалаг шийдэлтэй 4 төрлийн 5-10 давхарт байрлах нийт 62 өрөө, 120-140 хүн хүлээн авах хүчин чадалтай “Хулан” ресторан, “Кофе Мекка” кофе шоп, орчин үеийн өвөрмөц шийдэл, интерьер дизайн бүхий 100-130 хүний багтаамжтай “Аврора” лоунж, 50-140 хүний багтаамжтай ” Өргөө” болон “Улаанбаатар” гэсэн 2 хурлын танхим, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес төв, саун зэргээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд нийцсэн чанартай үйлчилгээг бид хүргэж байна.
Та манайд байрласнаар урагшаа Богд Хан уул, хойшоо хотыг тольдон харах боломжтой бөгөөд 9-10 давхарын өрөөнүүд маань бидэ суултууртай бөгөөд таны тав тухыг бүрэн хангана.
Утас: 77279090

9. Чингис Хаан Зочид Буудал | Chinggis Khaan Hotel
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Токёогийн гудамж -10
Нийслэл хотын Токиогийн гудамж болон Бээжингийн гудамжны огтлолцол дээр байрлах Чингис Хаан Зочид буудал нь Засгийн газрын ордон, төв талбай болон Бизнесийн дүүргээс ердөө 15 минут алхаад хүрэх маш сайхан байрлалтай.
Бүх өрөө саруулхан цэлгэр бөгөөд ойр орчинд нь томоохоон барилгууд байхгүй тул нийслэл хот болон голын бараа харах боломжтой. Зочид манай бялдаржуулах төвөөр үйлчлүүлэх боломжтой ба бизнес зочдын хувьд 300м2 хүртэлх сонголттой хурлын өрөө танхимуудад хурал цуглаан, ажлаа зохион байгуулж болно.
Утас: 77279090

10. Корпорэйт Зочид Буудал | The Corporate Hotel
Корпорэйт зочид буудал нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгээс 800м, Улаанбаатар Төмөр Замын Төв Вокзалаас 3км зайд байрладаг. 4 одны зэрэглэлтэй уг зочид буудал нь фитнесс төв, спа салон машины зогсоол болон буудлын аль ч хэсэгт үнэгүй Wi-Fi ашиглах боломжтой. Буудлын өрөө тус бүрийн агааржуулалтын системийг шийдэж өгсөн ба тохилог тавилга, орчин үеийн интерьертэй, ажлын ширээ, олон сувгийн зурагт, индүү, ус буцалгагч зэрэг таныг ая тухтай амарч, ажиллах боломжийг бүрдүүлж өгснөөрөө давуу талтай.
Утас: 77279090

бассейнтай амралт

Ангилал