Босоо хүлээн авалтын ширээ засалт

Босоо хүлээн авалт хийхээр төлөвлөж байгаа бол ширээ засалтан дээр анхаарах зүйлс:

  1. Хоол- 1хүний хоол биш олон хүний хоол гэдгийг анхаарах нь зүйтэй. Иймд буфет хоол нэн тохиромжтой. Буфет хоол нь дотроо ази болон европ гэсэн түгээмэл 2 янз байдаг. Ази хоолондоо ширхэгийн болон хүмүүс шууд хэрэглэх боломжтой хоолнууд юм. /хуушуур, бууз, хуцай, банш/. Харин европ хоолондоо шарсан тахиа, галууны мах, шарсан төмс гэх мэт.
  2. Уух зүйлс- Нас насны хүмүүст тохирсон уух зүйлсийг бэлдэх хэрэгтэй. Мөн ямар хүлээн авалт вэ гэдгээс хамаарч тохируулан тавих хэрэгтэй. Эдгээр зүйлсийг захиалагч талтай ярилцаж гаргана. Жишээ нь: Хүүхдийн сэвлэг үргээх ёслол дээр архи алкохол оруулах нь тохиромжгүй юм.
  3. Ширээ чимэглэлт- Өнгө загварыг гол гаргаж өгдөг зүйлсийн нэг бол ширээний бүтээлэг юм. Орчин тойронтойгоо нийцүүлэн ширээний бүтээлгэний өнгийг тохируулах нь нүдэнд нийцтэй сайхан харагддаг. Өнгөний зохицол бас оруулж өгөх хэрэгтэй. Жишээ нь: Орчин тойрон нь цагаан бол ширээний бүтээлгийг алтан шаргал гэх мэт. Ингэснээр орчнийг илүү дулаахан нийлэмжтэй харагдуулж өгнө.
  4. Дессерт- Ширээний нэг чимэг нь дессерт юм. Хоолны дараах амттан бол зайлшгүй байх ёстой зүйлүүдийн нэг юм.Хоолны дараах зугаацуулах хөөрхөн чимэглэлтэй амттангууд байх шаардлагатай.
  5. Халбага сэрээ- Хүн бүрд хүрэлцэхээр  халбага сэрээ хутга зэргийг тавих шаардлагатай. Халбага сэрээ хутга зэргийг сайта ариутган арчиж зочдод бэлдэж тавих.
  6. Зууш- Хоолны хавчуурга зууш тавьж өгөх нь хоол хурдан шингэхэд хэрэгтэй.
  7. Таваглалт- Буфет хоолноос гадна тавган дээрх хоолнууд гарч болно эдгээр хоолыг хүний нүдэнд харагдах байдлаас бодож таваглалтыг сайтар хийгээрэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал