босоо хүлээн авалт хийхээр төлөвлөж байна уу?

Босоо хүлээн авалт хийхээр төлөвлөж байвал доорх зүйлс дээр анхаарай:

  1. Заал төлөвлөлт- Орчин бол хамгийн чухал зүйлийн нэг юм. Учир нь ямар төрлийн хүлээн ават уулзалт зохион байгуулж байгаагаас хамаарч орчинг тааруулж өгөх нь нэн чухал юм. Хүлээн авалт нь Албан ба албан бус гэсэн 2 янз байдаг бөгөөд албан ёсны босоо хүлээн авалт нь бизнесс хүлээн авалт уулзалт харин албан бус хүлээнавалт нь хурим найр, төрсөн өдөр зэрэг багтсан албас ёсны хүлээн авалтан дээр төрсөн өдөр тэмдэглэх гэж байгаа юм шиг орчин засах нь таарамжгүй л болов уу.
  2. Чимэглэл- Мөн ямар хүлээн авалт хийх гэж байгаагаа тодорхойлж чимэглэлээ тааруулахгүй бол хүрэлцэн ирсэн хүмүүст тааламжгүй л санагдах болов уу. Аливаа хүлээн авалтанд урилга оруулж өгвөл тухайн хүнд тааламжтай санагддаг урилгыг заавал биетэй гэхээс илүү цахим орчинг хүн бүхэн ашиглаж байгаа учраас цахим урилга илгээсэн ч болох юм. Илүү сэтгэл шингэсэн бас нэг чимэг юм шүү.
  3. Төсөв-Хамгийн гол асуудал бол мөнгө санхүү байдаг. Нарийн төлөвлөн зохицуулан санхүүгээ шийдэх нь нэн чухал асуудал. Үүнийг шийдэхийн тулд таньд нарийн шинжээч хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүний тоо ширхэг бүрийг алдалгүй тооцоолж хямд өртөгтэй чанартай хүлээн авалт зохион байгуулах боломжтой.
  4. Хувцаслалт-Бас хүлээн авалтын чухал зүйлүүдийн нэг нь хувцаслалт. Та ямар төрлийн чиглэлээр хүлээн авалт хийх гэж буйгаа тухайн хүнд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Жишээ нь: Бизнесс хүлээн авалтанд хэт задгай хувц өмсөх нь өөрийгөө болоод ойр орчмийн хүмүүсийг тухгүй байдалд оруулж мэднэ.
  5. Хоол болон уух зүйлс- Нэн тэргүүний яригдах ёстой зүйл билээ. Хүлээн авалтанд ирж байгаа  хүмүүсийн тав тух ууж идэх зүйлс дээр анхаарах нь зүйтэй. Хэт ихэдсэн багадсан зүйлүүд сандаргаж мэднэ. Хүлээн авалтын үед мөн тааруулж хэрэглэх нь зохистой.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал