Будаатай хоолны амтат жор

Ногоотой будаа

Орц:

  • 90 гр будаа
  • 40 гр амтат чинжүү
  • 1 сонгино
  • 2 хулуу
  • Хэдэн хумс сармис
  • 200 гр ургамлын тос
  • 200 гр шар буурцагны сүмс
  • Чимх давс Яншуй
  • Мини улаан лооль (чимэглэлд)

Бэлтгэх арга:

Будаагаа агшаана. Дараа нь шар буурцагны сүмс хийнэ гэж тооцоолж давсаа тааруулаарай. Чинжүү, хулуу, сонгиноо шоо дөрвөлжин болгож жижиглэнэ. Сармисаа жижиглэж хэрчинэ. Ногоогоо ургамлын тосон дээр болтол нь шарна. Шар буурцагны сүмс нэмээд сайтар хутгана. Ногоон дээрээ агшаасан будаагаа нэмээд хэдэн минут жигнээрэй. Будаагаа аяганд хийж аягалаад тавган дээр хөмрүүлж тавиарай. Улаан лооль болон яншуйгаар чимэглээрэй.

Халуун ногоо үхрийн махтай будаа

Орц:

  • 300 гр басмати будаа
  • Оливийн тос
  • 2 хумс сармис
  • 500 гр татсан үхрийн мах
  • Халуун чинжүү
  • 2 цайны халбага шар буурцагны сүмс
  • 2 өндөг
  • 2 лайм
  • Үсүний навч
  • давс

Бэлтгэх арга:

Будаагаа давсалж агшаана. Том хайруулын тавганд тосоо халаана. Сармисаа нухаад зөөлөн гал дээр хоёр минут шарна. Дээр нь үхрийн татсан мах, халуун чинжүү, шар буурцагны сүмс нэмнэ. Модон халбагаар татсан махаа цохингоо хэдэн минут шарна. Өөр хайруулын тавганд өндгөө хагалж хийгээд хэдэн секунд хүлээсний дараа хусуураар хутгана. Дээр нь хөргөсөн будаа, амтлагчаасаа хийгээд хүчтэй гал дээр шаргал өнгөтэй болтол шарна. Үхрийн махаа гал дээр буцааж тавиад 2 лаймын шүүс болон үсүний навчнаас нэмж хийнэ. Хутгана. Будаа, махаа таваглаад үсүүний навчаар чимэглээрэй.

Загас болон дарстай будаа

Орц:

  • 750 гр загас
  • 4-5 хоолны халбага ургамлын тос
  • 2 ширхэг сонгино
  • 2 хумс сармис
  • 1 багц яншуй
  • 500 гр улаан лооль
  • 1 аяга будаа
  • 1/4 аяга цагаан дарс
  • 1 цайны халбага давс
  • Хар нунтаг перц
  • Ганга

Бэлтгэх арга:

Будаагаа саванд хийгээд дээрээс нь их хэмжээний давстай ус нэмнэ. Будаагаа болтол нь агшаана. Сонгиноо жижиглэж хэрчээд ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол шарна. Дараа нь жижиглэсэн сармис болон ногоогоо нэмнэ. 1-2 минут шарна. Дээр нь шоо дөрвөлжин хэрчсэн улаан лоолио нэмнэ. 5-7 минут жигнэнэ. Дарс нэмээд гал дээр дахин 2 минут байлгана. Будаагаа хайруулын тавганд хийгээд ногоотойгоо холино. Амтлагч нэмнэ. Түүхий загасаа шоо дөрвөлжин хэрчээд будаан дээрээ тавьж 20 минут жигнээрэй. Хоолоо таваглаад идэхэд бэлэн боллоо.

Тахианы шөлтэй өег будаа

Орц:

  • 2 хоолны халбага оливийн тос
  • 1 сонгино
  • 1 хумс сармис
  • 2 аяга урт тарианы будаа
  • 3 аяга тахианы шөл
  • 1 аяга улаан лооль
  • Чимх орегано
  • 1 цайны халбага давс

Бэлтгэх арга:

Улаан лоолио шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгино, сармисаа жижиглэж хэрчинэ. Оливийн тосоо том хайруулын тавганд хийж дунд зэргийн гал дээр халаана. Будаагаа дээр нь нэмээд тосондоо сайтар хутгана. Дунд зэргийн гал дээр будааг шаргал өнгөтэй болтол болгоно. Дээр нь сонгиноо нэмээд 3 минут орчим болгоно. Ингэхдээ сайтар хутгаарай. Сармисаа нэмээд сонгиноо өнгөгүй, зөөлөн болтол хуурна (дахин нэг минут). Шөл, орегано, давсаа хайруулын тавган дээрээ нэмээд буцалгана. Галаа хамгийн бага дээр нь тохируулаад 15-25 минут буцалгана. Хоолоо идэхийнхээ өмнө 5 орчим минут хөргөөрэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал