Бэлэглэлийн гэрээний хор уршиг

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж иргэний эрх зүйн хамгаалалтыг тодорхой заасан. Энэ хэргийн шүүхийн дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Д нь орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрх сэргээх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд жинхэнэ хариуцагч нь Э болох юм. Харин Э нь Монгол улсад байхгүй тохиолдолд уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг үүсгэн шийдвэрлэх боломжгүй.

– Иргэний хуульд бэлэглэгч талыг “Ноцтой гомдоосон” бол бэлгээ буцааж авна гэсэн заалт байдаг. Гэвч хуулийн заалтаараа энэ асуудал нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж үзэхгүй юм билээ. Тэгэхээр хоёр тал “Орон сууц бэлэглэлийн гэрээ” хийхдээ бусдад зарахгүй гэсэн заалт оруулсан бол ийм итгэл алдсан хэрэг гарахгүй байх байсан уу?

– Тэгэлгүй яахав. Тэр байтугай банканд барьцаалахгүй гэж тусгаж болно. “Гомдоосон ноцтой үйлдэл” гэсэн ойлголтыг тухайн тохиолдлоос хамаарна гэж иргэний эрх зүйн шинжлэх ухаанд тайлбарласан байдаг. “Ноцтой үйлдэл” гэдэг нь тохиолдлын нөхцөл байдлаас хамаарч шүүх тус заалтыг хэрэглэхээс харагдана. Үүнд “бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бус, зүй бусаар хөндсөн” үйлдэл, “бэлэглэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан” үйлдэл, “Санаатайгаар бэлэглэгч болон түүний гэр бүл, төрөл саданд сөрөг үр дагавар үүсгэх шинжтэй” үйлдэл хамаарахаар байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал