“Анар” эмнэлэг
– Хорт хавдрын гаралтай өвдөлтийг удаан хугацааны үйлчилгээтэй (6-1 жил) мэдрэлийн хориг хийж намдаана.
– Нэг удаагийн тарилгаар хүзүү, нуруу, бүсэлхий, ууц, ахар сүүлний өвдөлтийг эмчлэнэ,
– Бүх төрлийн үений шингэн нөхөх PRP, stem cell ба үрэвслийн эсрэг эмчилгээ хийнэ
– Хордлого, харшил, архаг үрэвсэл, хатиг буглааг эмчлэх дээд зэргийн цус шүүх аппаратаар эмчлэх ба цус шингэлнэ
Санамж: Бүх эмчилгээ өдрийнх бөгөөд хэвтэн эмчлүүлэхгүй. 

Дэлгэрэнгүй
Утас: 7763-7083

/Бөөр нурууны эмнэлэг/

78774490_1791274524331055_8773704611824402432_n

1. ДОЛМАЛИН эмнэлэг

Долмалин эмнэлэг байгуулагдсан /2009/ цагаас хойш нуруу үе мөчний зовиур шаналгаатай олон үйлчлүүлэгчдийг гаж нөлөө, эрсдэл багатай аргуудаар анагаах зорилго тавьж ирсэн бөгөөд гагцхүү өвчнийг түр намдаах бус олон эрхтний тогтолцоот чанар, амьдралын хэв маяг, хооллолт, дэглэм зэргийн үүднээс идээ ундаа, явдал мөр, эм засал зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгч ирсэн.

Манай эмнэлэг нь нурууны өвдөлтийг бөөрний өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, тэгш хэм алдагдлаас шалтгаалсан өвдөлт, ясны сийрэгжилтээс шалтгаалсан хам шинж, үений үрэвсэл, мэдрэлийн шалтгаант өвдөлт, гэмтлийн шалтгаант өвдөлт, ясны сүрьеэ, хавдрын үсэрхийлэл, бруцеллёз зэрэг өвчнөөс ялган оношлож уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны үүднээс тухайн хүн бүрт тусгайлан эмчилгээг төлөвлөдөг.

Хаяг: БГД, Нэгдсэн 3-р эмнэлгийн зүүн урд талд
Утас:7017-7070, 9907-8735, 9976-9495, 9119-6755
7017-ХХХХ
logo-with-name1 2. ЭНЭРЭЛ эмнэлэг
Манай эмнэлэг нь нурууны өвдөлт болон бүх төрлийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг таньд санал болгож байна.
Хаяг:
БЗД 22-р хороо, Өлгий 5
Утас:7015-5087
7015-ХХХХ
уб 3. УЛААНБААТАР МЕД эмнэлэг
Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай Улаанбаатар Мед Нэгдсэн Эмнэлэг нь Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлагуудыг шингээсэн, өөрийн орны эрүүл мэндийн үйлчилгээний стандартад нийцсэн шинэлэг үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа хүргэх зорилттой ажиллаж байна.
Хаяг: БЗД 3-р хороо Токиогийн гудамж, Сансарын И-мартын зүүн, Энэрэл цогцолбор хотхоны баруун талд
Утас:7611-0055 1135-1135
7611-ХХХХ
grnd 4. ГРАНД МЕД эмнэлэг
Манай кабинет нь бөөр, шээсний замын эмгэгүүдийг сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашиглан чанарын өндөр түвшинд оношилж, эмчилгээг амбулатори болон тасагт хэвтэн эмчилж байна. Мөн үйлчлүүлэгч болон түүний гэр бүл, асран хамгаалагч нарт дараах чиглэлээр зөвлөгөө өгч байна.
– Шээсний замын өвчнөөс урьдчилан сэргийлэх
– Бөөрний чулуу өвчнөөс урьдчилан сэргийлэх
– Насжилттай холбоотой бөөр, шээс ялгаруулах тогтолцоонд гарах өөрчлөлт
Гранд Мед эмнэлэгт Европын холбооны улсуудад ажиллах эрхтэй Солонгос эмч Монгол эмч нартай хамтран оношилгоо эмчилгээний хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, технологи ашиглан нуруу нугасны бичил мэс заслыг олон улсын стандартын дагуу хийж байна.
Нуруу нугасны бичил мэс засал
Жийргэвч солих, бэхэлгээ хийх
Дискний ивэрхийтэй холбоотой бүх төрлийн хагалгаа
Нугасны болон ёзоорын хавдар авах хагалгаа
Нугасны сувгийн нарийслыг засах хагалгаа
Хүзүүний хэсгийн хагалгаа
Гэмтлийн үеийн нуруу нугасны хагалгаа
Хаяг: ХУД, 11-р хороо, Зайсан-1
Утас:7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097
7700-ХХХХ
sho 5. Шинэ он мед клиник эмнэлэг
Дотор, бөөрний чиглэлийн хувийн хэвшлийн ууган эмнэлэг. Европ болон уламжлалт эмчилгээгээр мэргэшсэн хамт олон танд үйлчилнэ. Дотрын болон уламжлалтын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, хэвтүүлэн эмчлэх эмчилгээ. Гемодиализ эмчилгээ Уламжлалт эмчилгээ тан барих, зүү төөнүүр, физик, сэргээн засах эмчилгээ, Шарлага, бариа засал, усан эмчилгээ
Хаяг: БЗД, 6-р хороо, 37-2 тоот
Утас:11-463900, 95463900, 98805555
1146-ХХХХ
OtochOdilogo1_400x400 6. ОТОЧ ОДЬ  эмнэлэг
Дээд эрүүл мэндийн “Оточ Одь” эмнэлэг нь 400 гаруй жилийн түүхтэй үеэс үед багшаас шавьд уламжлагдан ирсэн говийн найман их маарамбын эмнэлзүйн ариун голомт-тэжээхүйн өв сан болсон уламжлалт эмнэлэг билээ. Ес дэхь үеийн шавь Монгол Улсын хүний гавьят эмч П. Баатар нь өөрийн багш Одь(Д. Доржийн)-ийн үйл хэргийг амжилттай үргэлжлүүлэн яваа эрдэм чадалтай оточ эмч хүн юм. Түүнчлэн тус эмнэлэг нь монголын тэжээхүйг ухааны уламжлалт эмчилгээн дээр үндэслэн хүн амын дунд зонхилон тулгарч буй хорт хавдар болон элэгний эмгэгүүд ходоод, нойр булчирхай, бөөр үе мөчний ховор тохиолдлуудыг оношлон өөрсдийн нууц жороор найруулж бэлтгэсэн байгалийн гаралтай эм тан, засал эмчилгээ, сэтгэл зүйн мэдээлэл эмчилгээ зэргээр өвчтнийг эмчлэн илааршуулж байна.
Хаяг: СХД, 13-р хороо, 8-р байр
Утас: 7711-0725, 8810-7079, 8808-8993
7711-ХХХХ
2019-04-13 7. МӨНГӨН ЧАГНУУР А эмнэлэг
Манай эмнэлэг нь дотор, нүд, зүрх судас, үе мөчний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд зүрхний бичлэг (холтерэнг), ЭХО, лаборатори, нүдний эмчийн бүрэн үзлэг зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Хаяг: БГД, 5-р хороо 3-р эмнэлгийн баруун талд
Утас: 9950-8075, 9950-8076
9950-ХХХХ
80091744_2599216803448973_8082528611644473344_n 8. ИНТЕР МЕД эмнэлэг
Интермед эмнэлгийн бөөрний тасаг нь бөөр, шээс ялгаруулах тогтолцооны өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээнд  SIEMENS брэндийн өнгөт допплерт ЭХО аппарат,зөөврийн ЭХО аппарат зэрэг сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Тус тасаг нь бөөр, шээс ялгаруулах тогтолцооны өвчин эмгэгийн үеийн  шинжилгээг дэлхийн стандартад нийцсэн лабораторийн нөхцөлд хамгийн сүүлийн үеийн анализаторуудаар чанарын өндөр түвшинд оношлож эмчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлэх тасагт үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.
Утас: 7701-1111
7701-ХХХХ

/Бөөр нурууны эмнэлэг/

Ангилал