– Дуу чимээг өндөр түвшинд тусгаарлаж
– Дулаан алдагдахгүй
– Нар салхинд гандаж шарлахгүй
– Цантаж хөлрөхгүй
– Нумаралт гажилт эс орших
Чанарын өндөр түвшин бүхий юм.
Утас: 7740-1362
Дэлгэрэнгүй
Вакум цонх засвар
Бүх төрлийн вакум цонх, хаалга, хаалт,хана зэргийг түргэн шуурхай хийж гүйцэтгэхээс гадна цонхны засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэж байна.
– Хагарсан, цантсан шил сольж
– Бүх төрлийн хатаж муудсан рёзин сольж
– Нугас түгжээ эвдрэл засаж
– Унжсан гажсан хаалга, цонхны засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэж байна.
Бид уян хатан үнэ, түргэн шуурхай үйлчилгээг санал болгож байна.
Утас: 7722-0179
Вакум цонх, хаалгыг хэрхэн дулаалах вэ?
Цонх, хаалга нь барилгын хамгийн их дулаан алдагдалтай хэсэг. Тиймээс байшин, орон сууцаа дулаалахаас гадна нэн түрүүнд, цонх, хаалгаа дулаалах нь хамгийн чухал юм. Иймд цонхоор алдагдаж буй дулааныг багасгах, вакуум цонхыг өвлийн горимд хэрхэн шилжүүлэх тухай зөвлөгөөг хүргэе. Мөн таны цаг завыг хэмнэх үүднээс цонхны дулаалгын үнэ ханшийн талаарх мэдээллийг ч багтаалаа.
- Дундаа хийтэй зөөлөн гялгар уут ба усаар дулаалах арга
Алхам 1 : Цэлмэг нартай, дулаахан өдөр цонхны шилийг дулаалах талаас нь сайтар цэвэрлэх хэрэгтэй. Ингэж цэвэрлэсэн цонхны шилийг чийгтэй алчуураар арчсаны дараа ус хатахаас өмнө урьдчилан бэлдсэн бөмбөлөгтэй гялгар уутыг наана.
Алхам 2 : Наасан гялгар уутыг цонхны шилнээс бага зэрэг илүү гарган хутгаар зүсэж авах бөгөөд тэр хэсгийг скотч эсвэл энгийн цавуугаар наахад өвлийн турш цонхноосоо дулаан алдахгүйгээр амьдарч болох нь. Энэ нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх тул өдөрт гэрт орж ирэх дулааныг хадгалдаг.
Энэ дулаалгын арга нь гэрийн температурыг 3-5 градусаар нэмэгдүүлэх боломжтой гэсэн баталгаа байдаг ч бодитоор 1-2 градусаар л дулааныг нэмдэг гэсэн судалгаа гарсан байна.
- Дулаан нэвтрүүлдэггүй хальсаар дулаалах арга
Алхам 1: Цонхоо савантай ус дараа нь спиртийн төрлийн шингэнээр маш сайн угааж цэвэрлэх хэрэгтэй. Хальсаа наасны дараа хэдэн сар угаах боломжгүй гэдгийг сайтар анхаараарай.
Алхам 2: Дараа нь хальснаас хэмжээ авч хайчаар тайраад цавууны хамгаалалтыг авч наана.
Алхам 3: Наасан хальс руу халуун сэнсээр үлээлгэнэ. Үр дүнд хальс цонхны рам болон шилэнд наалдаж хажуу талаасаа ямар нэг зүйл наасан гэж мэдэгдэхгүй болно. Сэнсний хувьд энгийн үсний сэнс ч байж болох. Хальс нааснаар 2-5 градусаар гэрийнхээ температурыг нэмэх боломжтой.
- Вакуум цонхыг силикон болон порлоноор дулаалах арга
Алхам 1: Вакуум цонхоо дулаалахдаа силикон хөвөн, порлоныг ашиглан дулаалж болно. Үүнээс хамгийн гол дулаалгын материал бол силикон герметик юм. Цагаан өнгөтэй нь илүү үзэмжтэй харагддаг. Харин Хятад, Солонгос, Герман улсын аль ч силикон байж болно.
Алхам 2: Харин одоо сийгэж байгаа бүх завсар руу ялангуяа салхи их сийгэж байгаа хэсэгт сайтар хөвөн порлон чигэж хийнэ. Дараа нь булан, рам, тавцан, шил резин хооронд хүрч байвал гадна талын засварууд руу силиконоо шахаж түрхэнэ.
- Вакуум цонхыг өвлийн горимд шилжүүлэх тухай
Засваруудыг бөглөсний дараа онгойдог цонхнууд ба балконы хаалгандаа тохиргоо хийнэ. Хаалга, цонх онгойлгоход түгжээний төмөр тэмдэглэгээг гэр рүүгээ чиглүүлбэл өвлийн горимд шилжиж илүү сайн хаагдана. Харин гадагшаа чиглүүлж тохируулбал зуны горим буюу бага зэргийн завсартай хаагдана. Энэ хоёр горимын ялгаа нь ойролцоогоор нэг мм байна. Зарим вакуум цонх нь түлхүүргүй, зүгээр л гараараа татаж эргүүлэх тохиргоотой байдаг. Зарчмын хувьд зузаан тал нь дотогш харж өвлийн горимоор буюу илүү шахалттай хаагдана гэсэн үг.