Витамин хүргэлтийн дугаар: 77401296

348d60949584449be844adddf221fd70

Та коронавирусын халдвараас айх хэрэггүй
Өндөр чанартай витаминдаа захиалга авж байна
Витамин С+Д капсул
Хайрцаг - 100ш /200гр/
Хүргэлт 3000₮

cfb732776_320x320_95_FIT

Та коронавирусын халдвараас айх хэрэггүй
Өндөр чанартай витаминдаа захиалга авж байна
TNL True Life~Д витамин 2000мг
Хайрцаг - 90ш
3 сарын хэрэглээ
Бөөний үнэ - 35.000₮
Хүргэлт - 3000₮

hanmi c 1000

Та коронавирусын халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай
Өндөр чанартай витаминдаа захиалга авж байна
Солонгосын алдарт Hanmi брэнд
С витамин ~ 1000мг
Хайрцаг - 100ш
Бөөний үнэ - 35.000₮
Хүргэлт - 3000₮

1d352fafb1

Та коронавирусын халдвараас айх хэрэггүй
Өндөр чанартай витаминдаа захиалга авж байна
Канад Nutri Garden~Д витамин 5000мг
Хайрцаг - 180ш
6 сарын хэрэглээ
Бөөний үнэ - 40.000₮
Хүргэлт - 3000₮

Витамин Д гэж юу вэ?

d

Витамин Д
Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм.Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.

 

Витамин Д-г хэрхэн авах вэ?
1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.
Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.

Эрүүл монгол хүний өдөрт авах Д витамины хэмжээ

Нас Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн тун /ОУН/ Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун /ОУН/
0-6 сар /эхийн сүү/ 400-800 1000
0-6 сар /нэмэлт тэжээл хэрэглэдэг/ 0-800 1000
6-12 сартай 400-800 1000
1-3 нас 600-1000 2000
4-13 нас 600-1000 2000
14-18 нас 600-1000 2000
19-69 нас 600-1500 2000
70< нас 1000-2000 5000
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд 600-1500 2000

Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно.

  • Бөөрний архаг өвчтэй
  • А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх
  • Цусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд
  • Цусан дах кальцийн хэмжээ их байгаа үед
  • Зуны улиралд буюу 6-9 сард уухгүй.

Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсаны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй !!!

 

Витамин С гэж юу вэ?

cc

С витамин
С витамин буюу аскорбины хүчил нь эд эрхтэн дэхь уураг болон бусад хэрэгцээнд бодисын солилцоонд чухал үүрэгтэй.

Энэ витамин нь жүрж, киви нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, халгай, хүнсний ногоо, айраг, сааманд их агуулагдана.

Хоногт ямар хэмжээгээр авах вэ?
Насанд хүрсэн хүнд: 50-70 мг
Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд 80-120мг
Дутагдал: Хоол хүнсээр авч буй С витамины хоногийн хэмжээ 10-15 мг болтол багасахад С витамины дутагдал үүсдэг.
Гаж нөлөө:
* Нойр булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөн чихрийн шижин үүсч болно
* Бөөр гэмтэх, цусны даралт ихсэх өвчин үүсч болно

 

Витамин А гэж юу вэ?

Vitamin-A-Testing-Calgary-Alberta-Canada

Витамин А гэж юу вэ?
Нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтай байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.
Витамин А-г хэрхэн авах вэ?
Витамин А нь лууван улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг.

Хоногт авах хэмжээ
Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.
Дутагдал: Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг.Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.

Витамин А гэж юу вэ?

b vi

В-ийн төрлийн витамин хэрэглэх ямар ач тустай вэ?
В-ийн төрлийн витаминд витамин В1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно.Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна.

Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна.Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.
Хоногт авах хэмжээ
Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.
Дутагдал: Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг.Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.

Витамин В2-Riboflavin
Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших, толгой эргэх,үс унах, нойр муудах, гэрэлд цочромтгой болох, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg. Витамин комплекс витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой. Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг.
Витамин В3-Nacin
Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх,толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна. Витамин В3 -нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа /broccoli/, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300mg.
Витамин В5-Pantothenic
Acid Амуу буудай/whole grain/, мөөг, яргай загас/salmon/, талх исгэгч/yeast/, roal jelly, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг. Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна.Өдрийн хэрэглэх тун 25-300 мг.Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.
Витамин В6-pyrodoxoin
Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ.Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг. Банана, тахиа үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар хушганд их байдаг байна.
Витамин В12-Cyonacobalamin
Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна.Хөгшчүүлийн 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ.Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг .Цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг. Өдрийн тун 100мг. Аливаа хүн биеийнхээ хэрэгцээ шаардлага, өдөрт авах хэмжээгээр В-ийн төрлийн витаминуудыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хоол тэжээлийн хамт хүний биед витамин-минералиуд хангалттай орж байх ёстой.Хангалттай хоол витамин минерал нь хүний эрүүл явахын үндсэн суурь болно.Хүмүүс олон шалтгаанаас болоод витамин-минералийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна. Судалгаагаар АНУ-ын хүн амын дунд төмөр,зэс,магнез их хэмжээгээр дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Биеийн жингээ хасах, махнаас татагалзах зэрэг шалтгаанаас болоод тэдгээр хүмүүсийн биед тодорхой витамин-минералиуд дутагдаж эхэлдэг байна.Зарим бүлгийн хүмүүст тодорхой витаминий дутагдал маш өндөр байдаг. Өндөр настануудад витамин Д, А, Е, кальци, зэс их хэмжээгээр, витамин В1, В2, нилээд хэмжээгээр дутагдалтай байдаг гэнэ. Хүнийг эрүүл саруул, эрч хүчтэй явахад хамгийн чухал зүйл бол хоол хүнс.Хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй амин дэмүүдээ авдаг.Та ямар хүнсэнд ямар витамин их байдгийг дараах зөвлөгөөнөөс мэдэж аваарай.

ФОСФОР хэрэглэх ямар ач тустай вэ?
Фосфорийг судлаачид ясны бодисын солилцоонд оролцож, кальцийг хэвийн хэмжээнд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг.Фосфор ихэнхи өндөр настанд дутагдаж байдаг бөгөөд кальци хэрэглэж байгаа үед магнез давхар хэрэглэхэд илүүдэхгүй гэдгийг судлаачид зөвлөсөн байдаг.

Кали хэрэглэх ямар ач тустай вэ?
Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цусхарвалтаас сэргийлдэг гэж үздэг.Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодийг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд зүгээр.Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг. Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Калийг доз хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах , зүрхний гэмтлийн шинжүүд гарна.