Вэб сайт хийдэг газруудын жагсаалт

Компанийн танилцуулгын, мэдээ мэдээллийн, онлайн худалдааны, зарын гэх мэт бүх төрлийн веб сайт хийдэг газруудын мэдээлэл

  1. ГЛОБАЛ ВИШН ХХК

Глобал Вишн ХХК нь 2010 онд програм хангамж, график дизайны чиглэлээр байгуулагдаж мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн төр, албан байгууллага, хувь хүний интернэтэд суурилсан програм хангамж, бүх төрлийн вэбсайт, вэб дизайн, мобайл апп, брэндбүүк, видео танилцуулгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Утас: 9999-6050, 7510-4000

  2. МЕТАВАЙС веб хөгжүүлэгч компани

Вэб сайт хийнэ гэдэг хэдийгээр улам амархан болж байгаа боловч зөвхөн таныг илэрхийлж чадах онцгой загвар, зөвхөн таны бизнесийн оцлог хэв маяг буюу брэнд, мөн танай сайтад орсон энгийн нэг зочинг өөрийн үнэнч хэрэглэгч болгох зэрэг ажлуудыг мэргэжлийн баг хамт олоноор хийлгэх нь маш ухаалаг хөрөнгө оруулалт юм. Бид 2003 оноос хойш Монгол улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд хувь хүн болон нийгмийн бүх салбарт нийт 500 хол давсан үйлчлүүлэгч нартаа цахим мэдээллийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд тогтвортой хангаж Мэдээлэл технологийн салбартаа 15 жилийн туршлагыг хуримтлуулаад байна.

Бид зөвхөн таны бизнесийн онцгой хэрэгцээ, шаардлагуудад нийцэх Тусгай багцыг санал болгохоос гадна вэб сайт хөгжүүлэлтийн Хүрэл, Мөнгөн, Алтан болон Очир багцуудаа санал болгож байна.

Утас: 7575-6353

  3. SODON SOLUTION

Бид хамгийн орчин үеийн, найдвартай, шалгарсан, дээд зэрэглэлийн технологиуд ашигладаг. Манай мэргэжилтэн, менежерүүд хийж буй ажилдаа хариуцлагатай хандаж, хэрэглэгчдийн төлөө бүх боломжийг дайчлан ажиллах болно. Мөн та бэлэн хийгдсэн байгаа 25,000 орчим шилдэг загваруудаас сонгож вэбээ хийлгэж болно

  • Мэдээний веб сайт
  • Зарын веб сайт
  • Онлайн худалдааны веб сайт

Утас: 9990-1085, 8870-1131

  4. ТОМ АМЖИЛТ ХХК

Бид видео реклам хийх үйлчилгээ, вэб сайт хийх үйлчилгээ, вэб хостинг болон домайн нэр олгох, интернэт маркетинг, онлайн худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж Монголын хамгийн олон вэб сайт хийсэн компани болсон. Орчин үеийн гоёмсог шийдэл бүхий загвар дизайнтай вэб сайтыг харилцагчийн хүсэл сонирхолд нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэж шинэ шилдэг технологитой үргэлж хөл нийлүүлэн алхана.
Бид бүх харилцагч нартаа видео гарын авлага бэлдэж вэб сайтаа төвөггүй ашиглах боломжийг олгохоос гадна вэбтэй холбоотой тулгарсан асуудлуудыг маш хурдан шуурхай шийдвэрлэхийг зорилгоо болгон ажилладаг.

  • Танилцуулга веб сайт
  • Онлайн худалдааны веб сайт
  • Мэдээллийн портал веб сайт

Утас: 7711-6060

5. АЙ ТИ СОЛУШИНС

Манай компани нь хувь хүн, албан байгууллагын танилцуулга сайт, мэдээ мэдээллийн портал сайт, онлайн худалдааны сайтуудыг мэргэжилийн өндөр түвшинд өнгө загварын шилдэг шийдлээр хийж гүйцэтгэн та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Мөн та манайхаар вэб сайт хийлгэсэн тохиолдолд нийт үнийн дүнгийн 10%-40% хувьд бартер /харилцан үйлчилгээ авах/ хийх боломжтой.

Утас: 9905-1687, 9912-2371

6. COOL MARKETING AGENCY

Хувь хүн, Албан байгууллага, Мэдээ мэдээллийн, Сургуулийн, Аялал Жуулчлалын, Зарын, Онлайн худалдааны, Портал болон бусад бүх төрлийн Статик, Динамик, Бүрэн динамик, Хөдөлгөөнт флаш анимайшн бүхий вэб сайтуудыг хийнэ. Бид вэб сайт хөгжүүлэхдээ үйчлүүлэгчидийнхээ хэрэгцээ шаардлагыг нарийн тодорхойлж хамгийн оновчтой шийдлийг боловсруулдаг.

  • Компанийн веб сайт
  • Онлайн худалдааны веб сайт
  • Портал веб сайт

Утас: 7575-8535, 7000-6070

  7. ВЕБМАСТЕРУУД 

Бид танай компаний үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан загвар дизайн, техникийн шийдэл бүхий веб сайтыг богино хугацаанд хийж гүйцэтгэн 24 цагийн найдвартай ажиллагаатай, өндөр хурдтай, орчин үеийн хамгаалалттай веб сервер дээр байршуулах болно.

  • Статик веб сайт
  • Компаний танилцуулга веб сайт
  • Барааны каталоги веб сайт
  • Онлайн худалдааны веб сайт
  • Мэдээллийн веб сайт
  • Тусгай захиалгат веб сайт

Утас: 9123-6157, 9909-6157

  8. GREEN MARKETING

Вебсайт буюу цахим хуудас бол одоо үед таны бизнесийн дижитал орчинд бүрэн төлөөлөх бизнесийн салшгүй нэгэн хэсэг болжээ. Та өөрийн бизнесээ дижитал орчинд таниулахад бид туслана.

Утас: 9905-4120

  9. MZM AGENCY

Бид олон улсын стандартын дагуу ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд үүнд: Вэб сайт хийх, Мобайл апп хөгжүүлэх, Систем хөгжүүлэлт, Арчилгаа шинэчлэлт
хийх зэрэг багтана.

  • Мэдээ мэдээлллийн веб сайт
  • Зарын веб сайт
  • Онлайн худалдааны веб сайт

Утас: 8811-8348, 9011-3323 

10. МОДИВ СОФТ ХХК

Хэрэв та бизнесийнхээ зарим нэгэн өчүүхэн хэсгийг ч гэсэн вэб сайтаар дамжуулан хийгээгүй байгаа бол маш их боломжийг алдаж байна гэсэн үг. Одоо вэб сайт гэдэг нь бизнесийн салшгүй нэгэн хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.

Вэб сайт нь таны бизнесийн төрөл B to B, B to C байхаас үл хамааран таны бизнестэй холбогдолтой бүхий л хүмүүстэй байнгын холбоог бий болгох хамгийн чухал хэрэгсэл юм.

Модив Софт ХХК нь өнөөг хүртэл гадаад болон дотоодын олон салбарын компани болон төрийн байгууллага, олон улсын байгууллагын вэб сайтуудыг хийж ирсэн туршлага , ноу хау дээрээ тулгуурлан таны үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой вэб сайтыг хөгжүүлэн, хамтран ажиллахад бэлэн байна.

Утас: 7014-6668, 9999-3553

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал