Говь-Алтай аймгийн үзэсгэлэнт газрууд

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

Бид монгол орны үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж буй аялагчиддаа зориулан аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад Говь-Алтай аймгийн /Говь-Алтай аймгийн үзэсгэлэнт газрууд/ байгалийн өвөрмөц тогтоцтой түүхэн дурсгалт газруудын мэдээллийг хүргэж байна.

Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймаг Монгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км. Тус аймаг нь уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай.
Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. eej-hairhan-uul1 1. Ээж хайрхан уул
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршдог ба Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгор буюу Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Алтай хотоос 200 километр зайтай оршино. burhan-buudai-uul 2. Бурхан буудай уул
Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 м өндөр мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр хотгор гүдгэрийн тавцан дэнж их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. sutai-hairhan

3. Сутай хайрхан уул

Ноён оргил Цаст богд нь далайн түвшнээс дээш 4250м өндөрт байх 60 км сунаж тогтсон Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршдог араараа хар модон ойтой Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг.

tahiin-tal 4. Тахийн тал
Говь-Алтай аймаг нь тал хээр, говийн бүсд оршдог ба байгалийн үзэсгэлэнтэй маш өргөн уудам газар нутагтай юм. Тэдгээрийн нэг нь тус аймгийн Бугат сумд орших бидний нэрлэж заншсан Тахийн тал юм.
  ereen-nuur3 5. Эрээн нуур
Эргэн тойрон өндөр өндөр элсэн манхануудаар хүрээлэгдэн элсэн дунд үүссэн өвөрмөц тогтоцтой, цэнгэг устай, загастай үзэсгэлэнт нуур юм. Нуурын ойролцоо Завхан голын тохойрч мушгирсан хөндий арлуудаар бургас, хус мод ургах ба элсэнд нь бор бургас, боролзгоно, суль, сульхир, чацаргана их хэмжээгээр ургадаг юм.

Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!

tavan-els

6. Таван элс

Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км-т орших эртний хотын туурь дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх их хотын туурь нь түүхчдийн анхаарлыг их татдаг.

taliin-hurhree 7. Талын хүрхрээ
Говь-Алтай аймгийн Шарга сум нь аймгийн төвөөс баруун тийш 89 км зайтай, Их нууруудын хотгорын хамгийн урд захын хонхор тал газар юм. Энэхүү тал нутагт урсах гол нь 20 гаруй метрийн өндөр ангал дундуур хүрхрээ болон урсан байгалийн үзэсгэлэнг бүрдүүлжээ. Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймгийнхны аялал зугаалгын маршрутад ч багтаад буй юм.

Говь-Алтай аймагт байрлах амралтын газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!

hasagt-hairhan-uul 8. Хасагтхайрхан уул
Хасагтхайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор луу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ ууланд буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтад бий.

Ангилал