Гоо сайханы зөвлөгөө

Арьсанд хэрэгтэй ногоонууд юу вэ?
Арьсны хамгийн сайн туслах бол яах аргагүй жимс, хүнсний ногоо юм. Тэгвэл жимс тус бүр арьсанд хэрэн нөлөөлж, ямар үр дүнг үзүүлдэг вэ?  Тарвасын 90 гаруй хувь нь уснаас бүрдэх учир арьсыг дээд зэргээр чийгшүүлж хөгшрөлтөөс сэргийлнэ. Үхрийн нүд, нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ гэх мэт жимснүүд ямар айхалтай үйлчилгээтэй болохыг танилцуулж байна.

1. Тарвас:
Тарвасын 90 гаруй хувь нь уснаас бүрдэх учир арьсыг дээд зэргээр чийгшүүлж хөгшрөлтөөс сэргийлнэ.

2. Үхрийн нүд, нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ
Эдгээр жимсгэнүүдэд антиоксидант-нар болон салхинаас арьсыг
хамгаалах чадвартай эрдэс бодис их хэмжээгээр агуулагддаг.

3. Лимон
Арьсыг илүү амьсгалуулж,гэрэлтсэн болгодог.

4. Улаан лооль
Арьсны эсүүдийг хамгаалж,цус төлжүүлж,арьс залуу байхад гол нөлөө үзүүлдэг коллагены ялгаруулалтыг түргэсгэнэ.

5. Яргай загас
Давтагдашгүй амттай хэрнээ эрүүл хооллоё гэвэл далайн гаралтайг сонгоорой. Тэдгээрийн дундаас яргай загас бол арьсыг чийглэг
байлгахын зэрэгцээ омега3 нь арьсны тослогыг тэнцвэржүүлнэ.

6. Ханборгоцой
Эрдэс бодис,витаминаар баялаг энэхүү халуун бүсийн жимс нь арьсыг үрэвсэхээс сэргийлнэ.

7. Өргөст хэмх
Хавдсан нүдэн дээр хүйтэн өргөст хэмт тавьбал хавдар нь буурдаг шүү дээ. Харин өргөст хэмхийг хоолондоо хэрэглэснээр арьсыг нөхөн төлжүүлж,чийгшүүлдэг.

1. Нүүрээ 2 удаа цэвэрлэх:

Сайхан арьстай байхын хамгийн гол үндэс бол зөв цэвэрлэх явдал юм. Хэрвээ та нүүрээ хуучин хэрэглэдэг савангаараа угаасны дараа “Ингээд боллоо” хэмээн орхидог бол маш том алдаа шүү. Түүнчлэн будаг арилгах, нүүр цэвэрлэх хоёр ч тусдаа асуудал гэдгийг анхаараарай. Арьсыг хоёроос доошгүй удаа угааж байж бүрэн цэвэрлэгддэг. Юун түрүүнд та зориулалтын будаг арилгагчаар нүдний будаг, кремээ сайтар арилгаад, дараа нь хөөсөн цэвэрлэгчээр нүүрэндээ 2-3 минутын турш массаж хийн угаагаад, түүнийгээ бүлээн усаар зайлаарай.

2. Нүх агшаах

Үүний дараа, таны хийвэл зохих хамгийн чухал зүйл бол нүх агшаах юм. Учир нь бид нүүрээ дутуу цэвэрлэснээс үүдэн арьсны гүнд хар батга болон бохирдол хуримтлагдаж, улмаар нүхжилт үүсдэг. Тэгвэл эхлээд юун түрүүнд халуун бүлээн алчуураар нүүрэндээ бигнүүр тавьж, дараа нь батгатай хэсгийг хар маскны тусламжтай хуулж авсны дараа мөсөөр жин тавих, эсвэл хүйтэн алчуураар бигнэж өгөөрэй. Гэхдээ нүх агшаах маскийг өдөр бүр биш, харин 7 хоногт 1-2 удаа тавихад л хангалттай.

3. Үхэжсэн арьсыг гуужуулах

Мэдээж арьс арчлах хамгийн чухал зүйлсийн нэг бол үхэжсэн арьсыг гуужуулах юм. Тухайн гуужуулагчний зориулалт, найрлагаас хамаарч арьсаа гуужуулах хугацаа нь ч харилцан адилгүй байдаг. Зөөлөн буюу усан, гелэн суурьтай гуужуулагчийг өдөр тутамдаа, харин ширүүн, элсэн ширхэгтэй гуужуулагчийг 7 хоногт дор хаяж 1 удаа хэрэглэж заншаарай. Ингэснээр таны арьсны өнгө сэргэж, хуурайшилт болон будаг шингэхгүй байх аюулаас бүрэн сэргийлэх боломжтой.

4. Хангалттай чийг, тэжээл өгөх

Нэгэнт арьсаа цэвэрлээд, гуужуулсан бол мэдээж хангалттай хэмжээний чийгшил өгөх нь зүйтэй. Хэрвээ та хуурай арьстай бол тосон суурьтай шөнийн тосыг, харин холимог болон тослог арьстай бол усан суурьтай шөнийн тосыг хэрэглэх нь зүйтэй. Гэвч шөнийн тосны хувьд усан суурьтай байх нь илүү тохиромжтой. Учир нь бүх л шөнийн турш арьс маань тослогтон, илүүдэл тослогийг гадагшлуулж, улмаар батга гарах магадлал ихэсдэг. Тосны сонголт гэдэг ийм чухал зүйл байдаг юм шүү, бүсгүйчүүд ээ!

5. Үргэлж дээшээ харж унтах

Арьсаа зөвхөн сайн цэвэрлэсэн, чийгшүүлсэн тохиолдолд өнгөлөг, эрүүл харагдана гэсэн ойлголт байхгүй. Шөнө ямар байрлалтай унтдагаас ч мөн хамаарах асуудал юм. Тиймээс та аль болох дээшээ харж, өндөр биш дэр дэрлэж унтах нь арьсанд тань ээлтэй. Өндөр дэр байнга дэрлэвэл хүзүүний арьс маш амархан суларч, үрчлээтдэг гэдгийг анхаараарай.

Ангилал